Би: За ингээд хайрт ангийнхан минь.
Тэхён: Чи хэзээ нээх бид нарыг хайрлаад байсан юм?
Би: Хөөе! Би муу ч үгүй ангийн дарга.
Бомгюү: Нэрнээс цаашгүй. Хамаг юмыг Сүбин л хийдэг байсан биз дээ?
Би: Үгүй ээ, тийм ч гэсэн миний та нарыг гэх сэтгэл~
Тэхён миний яриаг таслаад л урдаа байсан аягатай юмаа өргөөд "ЗА УРД УРДХАА УУЦГААЯ!" гээд нөгөөдхөө залгилав. Тэгсэнээ ярвайж марвайгаад... үгүй ээ, нээрээ...
Би: Миний дүү ундаа ууж байж юунд нь ярвайсан юм?
Тэхён: Зүгээр уур амьсгал бүрдүүлсэн юм.
Манайхан ууг нь гутлынхаа улнаас бусад газар нэг нэг юм аваад нуучихсан байсан юм л даа. Тэгээд бөөндөө манай өрөөнд оруулж ирээд тоолоод бүртгээд нуучхаад, багш нарын нүдийг хуурч худлаа гадуур явж байгаад ороод ирсэн байхгүй болчихсон байсан. Анхнаасаа л ор морны доогуур гэж байхаар ходоодондоо нуучих байсан юм!
Тэгээд л байгаагаар нь ундаагаа уугаад сууж байна даа. Багш нарын буусан байшин бүр минут тутамд дуу ороод л түчигнээд байна. Бид нарын юмаар найрлаж байгаа биз. Аяаяа!
Би: Ингэхэд Сүбин золиг хаана байна?
Тэхён: Завгүй ээ, завгүй байгаа. Дуугүй бай!
Би: Айн?
Тэгсэн Бомгюү гэнэт нөгөө ундаа уусан аягаа шидсэнээ "АЙШ! ТЭВЧИХГҮЙ НЬ ЭЭ! БИ ЯВЖ УУХ ЮМ ОЛООД ИРЬЕ!" гэснээ намайг татаад эхлэв.
Би: Яах гээд байгаа юм?
Бомгюү: Дуртайгаараа хоёулаа явж олж ирье!
Би: Хаанаас олдог юм! Тэглээч би нээх уумаргүй байна!
Тэхён: Уумааргүй байна ч гэх шиг. Ээжийн өгсөн хамаг мөнгөөр архи авсан байж...
Би: ТЭР ЧИНЬ АНГИЙНХАНДАА УУЛГАХ ГЭЖ~
Бомгюү "Та нар эндээ хүлээж бай! Жихён бид хоёр заавал олж ирнэ!" Гэсээр намайг чирээд байшингаас гарав.
Би: Хөөе! Цамцны малгайнаас тавь л даа! Хоолой боогдлоо!
Бомгюү: Багш нараас гуйлтай нь биш! Нөгөө ангийнхнаас гуйя.
Би: Өө тэгвэл чи өөрөө гуй.
Бомгюү: Би чамайг яах гэж авч гарч ирсэн гэж бодоо вэ?
Би: Зүгээр харанхуйгаас айгаа биз.
Бомгюү: Тэр ч тийм л дээ.
![](https://img.wattpad.com/cover/234561483-288-k119309.jpg)