14

1.2K 166 0
                                    

Сүбин "ЧИ ЯМАР СОЛОНГОСОО АЛДЧИХСАН АМЬТАН БЭ?" гэж орилоод л Тэхёнийг барьж аваад ноцолдоод эхлэв. Ээлжлэн бие биенийхээ дээр гарч ноцолдоод орилж чарлаад, сүүлдээ миний толгой өвдөн тэр хоёр руу нэг сайн орилж аваад ном журманд нь орууллаа. Тэхёнийг ирсэнээс нь хойш өөрийгөө хүргэн ахаа гэж дуудуулах гээд нөгөөх нь ч юу гэж тэгж дуудах вэ дээ?

Тэхён бид хоёр ч их сургуулиа төгсөж, Сүбин ч төгсөх дамжаанд орсон. Би ч яахав ажлын царай арай ядан бараадсан. Энэ Тэхёнийг бол Рюжин л тэжээх юм шиг байна. Рюжинд анхнаас нь хэлээд байхад итгэлтэй нь аргагүй чадна мадна гээд л хүзүү толгойгоо холбочихсон байсан даг.

Тэхён: Ингэхэд та хоёр байрныхаа төлбөрийг яаж төлж байгаа юм?

Би: Би ажилтай хүн шүү!

Тэхён: Чи л ганцаараа төлдөг юм уу?

Сүбин: Би ажил хийхгүй ч аав ээжээс мөнгө авчихдаг юм.

Тэхён: Өдий том~

Би: Кан Тэхён чамд ингэж хэлэх эрх байхгүй шүү! Юу ч үгүй амьтан байж!

Тэгсэн Тэхён нүдээ бүлтийлгэж ирээд л "Би яахаараа юу ч үгүй амьтан байдаг юм! Би Кан овогтны ганц хүү овог нэр хамаг юмаа авч явах би яахаараа юу ч үгүй амьтан болчихдог юм?" гээд над руу орилов.

Би: Хийх юмтай хүн байсан бол манайд ингээд ирээд айлын хоол цөлмөөд суухгүй л байх!

Тэхён: Би хүүе! Үүрэг даалгавартай явдаг юм! Та муу хоёрыг юу хийж яажшуу амьдарч байгааг шалгадаг юм!

Би "Худлаа хийх юмгүй дээ л~" гэхэд Тэхён орилж босож ирээд "Зүгээр зодолдчих юм уу?" гэв.

Сүбин: Тэр дэмий, их дэмий. Сүүлд зодолдож байгаад тавиур дээр байсан цэцэг унагаж савыг нь хагалсан.

Тэхён "Хөөе! Чүэ Сүбин чи хэзээ ингэдэг болчихсон юм? Ёстой алалцаад өг гээд талбар дээр байгаа шүүгч шиг зогсож байдаг биз дээ?" гээд гараа шилэн хүзүүн дээрээ тавиад орилов.

Би: Тэгээд байвал Рюжин Сүбин хоёрыг зодолдуулна шүү!

Тэхён: ЮУ? МИНИЙ ТУРЬХАН ЖИЖИГХЭН ХАЙРЫГ ЭНЭ НЭГ ТОМ БУХ ШИГ БИЕТЭЙ ЮМТАЙГАА ЗОДОЛДУУЛНА ГЭСЭН ҮҮ? ЧАДАХГҮЙ, ЧАДАХГҮЙ! МӨРӨӨД!

Би: ЧИХ ДӨЖИРЛӨӨ ДУУГАА БАГАСГААЧ!

Тэхён: БИ ЭХ ОРОНДОО БАЙНА ШҮҮ!

Тэхёнийг орилохтой зэрэгцэн хаалганы хонх дуугарч Сүбин тайлахаар очтол Бомгюү ороод ирэв. Тэгэхээр нь тоолгүй үргэлжлүүлэн Тэхёнтой хэрэлдэн "ТЭР ХАМААГҮЙ ЧИ МИНИЙ ГЭРТ БАЙНА ШҮҮ!" гэж орилов.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now