15

1.1K 145 12
                                    

Би "За одоо гайгүй болсон уу?" гээд нурууг нь дарахаа больтол Сүбин ямар ч тэнхэлгүй болсон амьтан суултуурны хажууд хэвтээд өгөв. Уг нь би хордлого өгөх ёстой байхад яагаад Сүбин юу ч идэж чадахгүй огиулаад байгааг мэдэхгүй юм. Бүр ойр ойрхон огиулж хордлого өгөөд хоол унднаас ч бараг гарчихлаа. Би бол яахав сайхан л байна. Гэдэс томорсон шигээ, дуртай юмаа идээд л. Жирэмсэн болоод гурван сарын нүүр ч үзлээ шүү. Намайг жирэмсэн гэдгийг Тэхён мэдсэн тэр өдрөө л хамаг хүн амьтанд хэлээд тарааж хаяад бөөн юм болсон. Аав, ээжид уйлан барин хэлсэн байна лээ. Тэр яг ч зуун хувь эрүүл хүн бол бишээ...

Сүбиний аав, ээж мэдчихсэн намайг төрөх дөхөхөөр л Сөүлд ирэх байх. Өөр хотод ажиллаж амьдарч энэ нэг юмыг тэжээдэг юм чинь яалтай ч билээ.

Сүбин ч төгсөх дөхчихсөн дипломын ажил энэ тэр гээд уг нь их завгүй байгаа юм л даа. Тэгсэн бас хажуугаар нь огиулж гүйгээд бөөн юм. За одоо тэгээд миний өмнөөс хордлого өгч байвал бас яамай даа. Жирэмсэн дээрээс нь хордлого өгөөд огиулж гүйгээд байвал ажил хийж чадахгүй. Энэ гэрийн ганц орлогын их үүсвэр нь би юм даа. Аяа яа яа!

...

"Энэ өрөвдөлтэй амьтанд ядаж шөл устай хоол хийгээд өгчхөөч!" гэсээр Бомгюү Сүбинийхаа нурууг илээд бөөн маяг энийг ч идэх үү? Тэрийг ч идэх үү? гээд гэрт ирчирсэн маяглаж өгч байна.

Би: Идэхгүй байгаа хүнийг би яалтай билээ?

Бомгюү: Энэ нэг шуламд их хайртай юм уу?

Би: Хайртай болоод л ингээд сууж байгаа биз.

Сүбин: Хайртай.

Би: Тээр!

Тэгсэн Бомгюү Сүбин рүү нээх өрөвдсөн харцаар харсаар "Тэхёнийг энэ хорвоогийн хамгийн азгүй гар гэж боддог байтал чи ч бас ингээд азгүйгийн тоонд орчих гэж" гэв.

Би: Чи гэрээс зайлвал ямар вэ дээ? Чи л найзуудын хайрын дунджыг доош нь татаад байна шүү!

Бомгюү: Би баян болоод хүнтэй үерхэнэ.

Би: Хэзээ ч суухгүй юм байна л даа! Одоо дөнгөж дадлагажигч. Тэгээд дор хаяж зургаа долоон жил эмнэлэгтээ сайн ажиллаж байж тэгээд цааш нь юу билээ?

Сүбин: Тасгийн дарга энэ тэр гээд томроно.

Би хуруу гараараа тоолоод л "Тэр ч хүртэл бараг дөч хүрэх юм биш үү?" гээд Бомгюү рүү хартал цаа чинь бараг уйлчихсан сууж байв.

Тэгснээ Бомгюү гэнэт сандлаасаа босоод "Зайлхаас даа, зайлхаас! Хүний эмзэг сэдвээр тоглоом наадам хийгээд!" гэв.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now