Five

1.2K 166 13
                                    

Тэхён: Рюжин ёстой хөөрхөн охин юм аа! Тийм ээ Жихёнаа!

Би: Ауанн тийм шүү. Царай шигээ зантай.

Бомгюү: Жихён эмэгтэй найзтай болчихсон бүр гүйцэгдэхээ болилоо.

Би: Ооё! Чи намайг харамлаад байгаа юм уу?

Бомгюү: Зүгээр энэ чигээрээ холоо яваад өгөөсэй.

Тэхён: Рюжин ёстой хань болох охин шүү!

Би: Чамайг одоо хаана нь гэж цохимоор ч юм бэ дээ? Сүбин шиг талаар нэг биш!

Тэхён: Рюжин ч охинлог шүү!

Сүбин: Наадах чинь ялгаварлан гадуурхалт. Биеийн хэмжээгээрээ том байлаа гээд гарын ая даана гэсэн юм байхгүй.

Би: Битгий маягла.

Тэхён: Юу гээч найзуудаа! Рюжин ёстой хүний эрхийн төлөө тэмцмээр царайтай, тийм ээ?

Сүбин: Одооноос би чамаас өөрийгөө хамгаална.

Би: Энэ яваа насандаа бид ойр байсаар байх цагт чи надад зодуулж л таараа.

Тэхён: Рюжинтэй бас энэ яваа насандаа хамтдаа байх юмсан, тийм ээ?

Бомгюү: Үгүй ээ, чи чинь яачхаад түрүүнээс хойш хэн ч тоохгүй байхад Рюжин, Рюжин гээд байгаа юм? Тэхёнаа дурлачхаа юу?

Би: Аа энэ ямар юмаараа дурладаг юм?

Сүбин: Хүн юм чинь дурлаж л таараа! Жихён гуай!

Би: Тэгвэл дурлаач дээ! Дурлаад нэг харуулчих!

Сүбин: Тэхён дурлаж үзүүлээд л байгаа биз дээ? Хар л даа!

Тэгсэн Тэхён Сүбинийг нудраад "Харин тийм ээ, Чи ч бас Рюжинтэй дурлалцаж болно шүү! Сүбинаа" гэдэг юм даа!

Бомгюү: Жихёнаа ерөөсөө би чамайг авч үлдээд, энэ Тэхёнийг галзуугийн эмнэлэг рүү явуулмаар санагдчихлаа.

Би: Найз минь, чи юу гэж үлдэх вэ дээ? Тэхёнийг хөтлөөд хамтдаа явна шүү дээ!

...

Бомгюү "Ёнжүн та хоёр буцаж нийлэх гээд байгаа юм уу?" гэхэд нь би идэж байсан хоолондоо хахаж цацаад тэрүүгээр дүүрэн юм болов.

Хажуугаас Сүбин ярвайн алчуур өгөхөд нь авч амаа арчаад "Юу асуугаад байгаа юм?" гэж Бомгюүд хэллээ.

Бомгюү: Ойрд Ёнжүн та хоёр их ойр харагдах боллоо.

Би: Хэзээ ойр байсан юм?

Бомгюү: Таван метрийн зайтай явдаг хүмүүс биенийхээ хажуугаар арван сантиметрийн зайтай зөрөөд яах ч үгүй байна лээ дэг.

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now