Four

1.2K 170 10
                                    

Өвөл ч болж элсэлтийн шалгалт ч ойртох энэ цаг мөчид манай "Болгоно, Бүтээнэ, Богтлоно" товчоонд их хачин захиалга орж ирсэн юм. Тэхён зүгээр нэг сумаар хоёр туулай буудна гээд л бөөн баяр. Би ч гайхаад Тэхёний амнаас хэд сонссон ч итгээгүй болохоороо өөрийн биеэр захиалагч дээрээ очин лавлаж асуусны эцэст одоо л нэг итгэж байна. Энэ яваа насандаа ийм юм үзэж, туулах ёстой байж...

Нөгөө ангид урлаг, спорт гээд бүх юмандаа авьяастай янзын хөөрхөн охин байдаг юм. Би өмнө нь нэг ч үг сольж үзээгүй л дээ. Гэхдээ сая лавлаж очоод үг сольсон чинь бас нэмээд цочролд орчихлоо. Яасан биендээ баймааргүй бүдүүн хоолойтой охин бэ? Бүр хоолойнх нь өнгөнөөс айгаад амыг нь дагуулж аан уун гэж байгаад ирлээ...

Тэхён: Рюжин тэгээд юу гэж байна?

Тэхён: Хөөе!

Тэхён: Жихён! Хөөе!

Тэгсэн муу золиг чинь хариу хэлэхийн завсаргүй хүн цохих гээд далайж байдаг шүү! Би муухай харахад Тэхён худлаа инээн "Я.Ялаа!" гээд хоосон газар руу заав.

Би: Өвөл үү?

Тэхён: Өвлийн ялаа! Гэснээс юун тамхины үнэр вэ?

Би "Тэр яах вэ? Тэхёнаа..." гээд толгойгоо гэжийлгэн нухацтай царайлан доош явган суутал Тэхён "За юу болсон? Юу гэж байна?" Гээд л намайг дагаад суулаа.

Би: Энэ Рюжин жаахан юмтай юу?

Тэхён: Айн?

Би: Тэгээд байна аа, хаанаас нь ч харсан хөөрхөн охин Чүэ Сүбинд сайн байх уу? Яав ч зуун хувь бол бас биш ээ!

Тэхён: Тэр хэнд хамаатай юм бэ дээ? Гол нь хоёр туулай нэг сумаар!

Тэхён: Бид ч мөнгөтэй болно. Найз минь ч найз охинтой болно.

Би санаа алдан алсын бараа ширтсээр "Сонин байна аа. Тийм хөөрхөн охин~"

Тэхён: Үнэнээ хэл чи эр, эм хамаагүй сонирхдог болоо юу?

Би: Юу гээд~

Тэхён: Тэгчхээд яагаад байгаа юм?

Тэхён: Арай чи Сүбинд~

Би: Наад үгээ амнаасаа гаргаад үзээрэй.

Тэхён: Тоглосон юм даа! Хэхэхэхэээээ

Би: За амжилттай боллоо гэж бодоё! Тэгсэн цаад нэг туулайн бөөр чинь бид хоёр Рюжинд өөрийг нь зарчихсан гэдгийг мэдвэл бүр бөөн юм болно доо.

Тэхён: Тэгэхээр голдоо гэрээ байгуулаад ам алдахгүй байхад болно.

Тэхён: Ер нь Сүбин өөрөө ч хандта~

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now