Two

1.2K 188 11
                                    

Би: ТЭХЁНАА ХООЛОО ХИЙ!

Тэхён: ЧИ АЙЛЫН ГАНЦ ОХИН НЬ ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ?

Би: БИ ЧИНИЙ ЭГЧ!

Тэхён: ЯГ УУГ ШУГАМДАА БИ ТҮРҮҮЛЖ ТӨРСӨН ШҮҮ!

Би: ЗОЛИГ МИНЬ! БИ ЧАМАЙГ ТҮЛХЭЖ ЭХЭЛЖ ГАРГААГҮЙ БОЛ ЧИ ТӨРӨӨ Ч ҮҮ? ҮГҮЙ Ч ҮҮ?

Тэхён: ТЭГЖ ЯРИХ ЮМ БОЛ БИ~

Аав "ЁО! ЧИХ ДӨЖИРЛӨӨ! Боль, боль би өөрөө хоол хийе! Өдий том болсон хоёр хүүхдийн ямар ч хэрэг алга!" Гэснээ буйдангаас босон гад тогоо руу яваад өгөв.

Тэгсэн Тэхён ухасхийн гар нь удирдлага руу гүйхэд нь түүнээс өрсөж булааж аваад "Явж аавд тусал! Ээж ирвэл чи би гээд аав ч алуулна гэж мэд!" Гэхэд Тэхён буйдан дээр тэлчилж байгаад ууртай нь аргагүй босон аавын араас явлаа.

Би ч буйдан дээр тухалж аваад зурагтын суваг сольж байтал гэнэт гэрийн хаалга онгойн өндөр өсгийтийн дуу гарахад нь гялс зурагтаа унтраан түрүүний индүүдэж байсан хувцас руугаа гүйн худлаа үнэн индүүдэж гарав.

Тэхён: ЭЭЖ!

Ээж "Үгүй ээ, аав чинь байна" гэж Тэхён руу хариу орилчхоод миний хажуугаар үсээ боон алхахад нь би хувцсаа чанга даран индүүдэн ээж рүү шүдээ ярзайлган инээтэл ээж "Кан Жихён гуай индүүгээ асаагаад индүүдвэл яаж байна?" гээд хачин харахад нь би бантсандаа шууд л "Айшш! Тэхён сая индүүдэж байснаа аавд тусална гээд явсан. Золиг чинь индүүгээ ч залгаагүй. Өдий насалчхаад яахаараа юм дутуу хийгээд хонины хоргол шиг цувраад явдаг юм бол доо?" Гээд худлаа үглэн индүүний залгуурыг залган дээш өндийн хартал гал тогооны өрөөнөөс Тэхён арилгаж байсан луувантайгаа муухай хараад зогсож байв.

Би: Ээж хаана байна?

Тэхён: Хөгийн амьтан!

Манай гэр ээжийн эрх дархтай, ерөнхийдөө ээжийн ноёрхол тогтсон айл л даа. Ер нь мөнгө олсныхоо хэрээр гэрт хир байр суурь эзлэх нь тодорхой болдог. Манай аав хуулийн шалгалтад арван жил бэлдэж тэнцэхгүй явсаар сүүлдээ бууж өгсөн. Ивий минь, хөөрхий минь... Ээж бол нэг газарт овоо дажгүй албан тушаал эрхэлдэг юм. Даан ч даргын зангаа гэрт хүртэл гаргаад хагас цэрэгжилтийн байдалтай байгаад байдаг болохоос биш манайх ууг нь аягүй дажгүй айл шүү дээ!

Орой нь хичээлээ хийх гэтэл сүүлийн хэдэн цагаа Тэхёнтай нийлээд тасалчихсан бүр давраад давтлагадаа ч яваагүй болохоор цүнх байхгүй байв. Цүнхээ ангид орхиж дэмий тэнэж мэнэсэн гэдгээ мартаад цүнхээ хайж мангартаж золтой нь л Тэхёнтой нийлж гэрээ буулгачихсангүй. Овоо хаана үлдээсэн гэдгээ санан цаг харсан оройны ес болж байв. За, за. Цүнх яах вэ овоо ирэх болж л байгаа юм байна гээд санаа амар хэвтэж байтал аав бөөн баяр өрөөнд орж ирснээ ээж болзоонд урьсан ч гэнэ үү? Яасан ч гэнэ үү? Ямартай ч тэр хоёр жаахан орома байхаар гарлаа гэв. Гэрийн хаалга дуугарахаар нь би дээгүүрээ малгайтай цамц өмсөөд өрөөнөөсөө гартал Тэхён буйдан дээр босоод зогсчихсон удирдлагаа өргөөд "Одоо энэ гэрийн хаан би!" гээд тэнэгтээд байхаар нь Тэхён руу "Тийм ээ, хаан нь" гээд нэг хачин харчхаад үүд рүү зүглэтэл өнөөх чинь араас ирсэнээ "Хаачих гэж байгаа юм? Юу вэ? Ард иргэдгүй хаан гэж юу байсан юм?"

Би "Ганц иргэнтэй тэр нь хаан хаант улсдаа үлд дээ!" Гэж хэлээд гэрээсээ гараад шатаар нэг давхар доош буун бор хаалганы урд ирээд нууц үгийг нь хийн шууд дотогш орлоо. Тэгээд гутлаа тайлсан болоод хамгийн захын өрөөг онгойлгон ширээн дээр байх өөрийнхөө цүнхийг Тэхёний цүнхтэй аван өрөөнөөс гарч иртэл яг урдаас цээж нүцгэн Сүбин гараад ирэв. Намайг харснаа цээжээ дарж орилж морилоод яагаад ч байгаа юм? Бүр нэг маягтай шүү дээ! Харуулах юмтай ч юм шиг!

Би: Чи гурван хөхтэй болчхоо юу?

Сүбин: Яаж орж ирсэн юм?

Би: Хаалгаар алхаад~

Сүбин: Үгүй ээ, айлын гэрт хонх дараад зөвшөөрөл авч орж ирдэггүй юм уу?

Би "Аа бас айл гэчихжээ! Ах нөгөөдөр ирнэ биз дээ? Гэр орноо цэвэрлэ!" Гээд түүний хажуугаар зөрөн үүд рүү зүглэж байхдаа ширээн дээр дэвтээж тавьсан гоймонг харлаа.

Би "Миний муу ах чиний төлөө өдөр шөнөгүй ажиллаж байхад чи энд долоо хоног тасралтгүй хор гудраад сууж байх ч гэж!" Гээд үүд рүү хоёр цүнхээ чулуудан шидчихээд Сүбиний нуруу руу алгадан сандал дээр байсан цамцыг нь өмсгөөд гэрээс нь хөөж гаргаад өөрийнхөө гэр лүү
Сүбинийг туун орж ирлээ. Тэгээд үглэсээр Сүбинийг чирээд Тэхёнийг дуудан гал тогоонд орж иртэл өрөөний голд байдаг ширээний ард Бомгюү хэзээний цэх суучихсан урдаа баахан хачир тавьчихсан идээд сууж байв.

Тэгснээ бид хоёрыг хараад өөрийнхөө гэрт байгаа хүн шиг савхаараа дохин "Суугаад ид" ч гэх шиг! Үгүй ээ нээрээ! Ивий миний муу ээж албан ёсны нүдэнд үзэгдэж харагддаг гурван ходоодоос гадна үл үзэгдэгч хоёр ходоод тэжээгээд явж байдгаа мэдэх ч үгүй дээ.




Mmnnai 25+ kkk

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now