Twelve

1.2K 163 2
                                    

"За ойлгосон доо. Хоцрохгүй ээ!" гэж Тэхёнд хэлчхээд утсаа таслан үргэлжлүүлэн хичээлээ хийлээ. Юу нь хөдөлчихсөн юм гэнэт л Тэхён Бусанаас хүрч ирээд бүтэн 24 цаг нөгөө хоёртой дөрвүүлээ хамт байна ч гэнэ үү? Удахгүй үхэх гээд ингээд байгаа юм болов уу? Мэдэхгүй. Ямартай ч нэг дэх өдрөөс хойш өдөр шөнөгүй залгаж сануулж байна. Би ууг нь Бомгюүгээс нэлээн амжилттай зугтааж байсан байхгүй юу! Таарч л таарах нь дээ...

...

Бомгюү "АА МУУ ЛУЙВАРЧИН!" гээд уулзав уу? Үгүй юу намайг барьж аваад орилоод эхлэв.

Би: Аа намайг тавь даа! Муу нүгэлт эр!

Бомгюү "Хэн нь нүгэлтэй болоо? Чамтай цагдаагийн газар руу явна аа!" гэхээр нь түүн рүү инээсээр "Манай аав хуульч!" гэхэд Бомгюү намайг тавиад хойш хэд алхаад орилоод эхлэв.

Сүбин: Хөөрхий амьтанд буцаагаад өгчхөөч дээ!

Би: Өгөхгүй ээ!

Бомгюү "Би тэгвэл Тэхёнаас авна!" гэтэл Тэхён нүд нь бүлтийж ирээд л "Сулиараад байгаарай" гэв.

Бомгюү: Хэн тэгээд өгөх юм?

Тэхён: Би лав биш.

Би: Би ч бас.

Бомгюү: ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ! АХХ!

Би: Одоо цагаан алчуураар толгойгоо боогоод талбай дээр очиж өлсгөлөн зарла.

Бомгюү: Мөнгөөрөө хохирно, нэмээд эрүүл мэндээрээ хохирох юм уу? Үгүй, үгүй , үгүй! Чадахгүй!

Сүбин: Одоо тэгвэл март даа, март.

Бомгюү: Үхэж далд орлоо гэж мөнгө зээлээч бурхан, эзэн минь энэ тэр гээд байсан. Тэгээд буцаагаад авья гэхээр юу яриад байгаа юм тэр мөнгийг чинь манай бурхан, эзэн өгсөн гээд...

Бомгюү: Энэ бүр аймаар луйвар байгаа биз дээ? Үгүй юу?

Би: Үгүй. Угаасаа намайг зовж явахад бурхан над руу чамайг илгээсэн юм. Чи тэгэхээр илч гэсэн үг.

Тэгсэн Бомгюү тархи толгойгоо барьж орилоод л "Ийм хүнд мөнгө өгсөн би өөртөө л гомдсон дээр юм байна!"

Би: Аанхан.

...

Би "За мөрийн хөтөлбөрөө танилцуул!" гээд буйдан дээр суухад Тэхён хоолойгоо засан урд гарч зогсоод "Өнөөдөр та бүхнийгээ цуглуулан болзох болсон шалтгаан нь~" гээд ярьж байтал Бомгюү хажуугаас нь гол юмаа ярь гээд таслуулчихлаа.

Тэхён: Эхлээд хамтдаа кино үзнэ, дараа нь хоол иднэ, тэгээд хан мөрний эрэгт агаарлаж суугаад~

Extraordinaire 5 |TXT|Where stories live. Discover now