27. Мирэ

72 11 0
                                    


Хооллож дуусаад манайх руу явахаар боллоо, очиж хувцас хунараа солиод хичээлийнхээ юмыг авах хэрэгтэй учир хамтдаа машинаар нь явлаа.

Манайх руу явах замд би түүний надад хийж өгсөн цутангын зургыг харсаар л байлаа.

Энэ дэлхийн хамгийн амттай цутан...

Хажуунаас Жоюм " Тийм гоё байна уу?" гэж асуув.

"Үгүй ээ"

Жоюм " Тэгээд яагаад хараад байгаа юм"

"Зүүд биш гэдгийг нь баталж авсан юм, яагаад гэвэл би өөртөө жоохон итгэхгүй байна л даа" гэж хэлээд хамраа үрчилгэлээ.

Жоюм "Амтгүй байсан байх нь, амттай гэж хэлэхгүй байхыг бодоход" гэж хэлэнгүүтээ урагш харан машинаа жолоодно.

"Үгүй ээ, сайхан амттай байсан штэ хайраа" гэхэд Жоюм урагш харсаар л байлаа.

"Хан Жоюм гуйа, яг одоо зогс" гэж хэлээд хажуу тийш харан суухад гэнт машин хүчтэй зогсов.

Жоюм "Би юу буруу хийсэн болоод тэгж дуудаад байгаа юм бэ?" гэснээ жоохон хүүхэд шиг л хошуугаа унжуулав.

"Худлаа уурласан чинь буруу үйлдэл, тэгэхээр чамд шийтгэл өгөх хэрэгтэй бололтой" гэхэд Жоюм таагүй харна.

"Алив наашаа хараад нүдээ ань"

Жоюм огцом хойшлосноо "Няслалт уу" гэсээр духаа барина.

"Үгүй ээ, мэдэхийг хүсээд байгаан бол дуугүй нүдээ аниад наашлаа" гэхэд аяаар наашлан нүдээ аньлаа.

Би гараа нүүрнээс нь жоохон хол барьж байгаад нэг хүчтэй гэгч нь цохдов.
Жоюм духаа илсээр надруу гомдолтой нь аргагүй харан сууж байлаа.

"Одоо шагналаа өгнө, дахиад наашла"

Жоюм "Яг шагнал мөн эсэхийг нь яаж мэдэх юм" гэсээр хоёр гараа урдаа авав.

Энэ залуугын хаширыг нь хараад байгаарай.

Гялсхан өндийгөөд духан дээр үнсээд холдох гэхэд хоёр хацарнаас барьж аваад "Чи өөрөө л эхэлсэн шүү, яг одоо би тооцооныхоо талыг авна" гэж хэлээд уруул дээр минь баахан үнсэв.

Бид хоёр хурдхан манайх руу зүгэллээ.
Хичээл ороход 30 минут л дутуу байсан учраас хамаг хурдаараа явлаа.

Удаан явах болох байсан ч би хурдан юмнуудаа авна гэдэгтээ итгэлгүй байсан юм

Гэрт ороход энэ тэнд шаар өлгөөстэй байлаа, яг л миний төрсөн өдөрт зориулсан юм шиг чимэглэсэн байв.

~•Онцгой нэгэн•~Where stories live. Discover now