8. Татагдах

102 16 2
                                    

Ѳнѳѳдѳр л ах ѳѳрийн гэр лүүгээ явж байна бүхэл бүтэн манайд 7хоног байлаа...

Ѳнѳѳдѳр ах шинэ ажилд орохоор явж байгаа гэхдээ надад хаана орж байгаагаа хэлээгүй л дээ.

Ах бид хоёр хоюул гэрээс гарлаа би ч гэсэн ѳнѳѳдѳр Хёнжү багштай уулзана дээрийн тэр утгагүй зүйлсээ тайлбарлаж ѳгѳх цаг нь аль хэдийн болсон шүү бүхэл бүтэн 7 хонож нээх ч юм ярьсангүй, бас Жоюм тэр ѳдѳрѳѳс хойш миний нүдэнд нэг ч үзэгдээгүй үзэгдээгүй ч гэж дээ зүгээр л хараагүй юм шиг л хажуугаар хааяа нэг зѳрнѳ,гэрээсээ явчихсан юм болов уу? гэж бодсон ч гэсэн хааяа нэг бѳмбѳр нүдэх нь сонсогдсон учраас түүнийг арай нүүгээгүй гэдэгийг нь мэдсэн юм.

Ѳнѳѳдѳр амралтийн ѳдѳр учраас багш энгийн даашинз ѳмссѳн байх бѳгѳѳд тэр нь ѳѳрт үнэхээр гоё зохиж байв.

Хамгийн тухтай гэсэн кофе шопдоо уулзахаар болоод энд ингээд сууж байгаа билээ...

Хёнжү багш "Уучлаарай бүхэл бүтэн долоо хоног нэхх юм ярьсангүй ѳнгѳрсѳнд" гэсээр их л санаа зовсон байртай хэллээ.

Би "Санаа зовсон шүү гэхдээ одоо надад тайлбарлана биз дээ хүсэхгүй байвал хэлэхгүй байсан ч болно" гэхэд

Хёнжү багш "Би чамд ахлах сургуулиасаа үерхээд салчихсан найз залуугаа ярьж байсан даа"

Би "Тиймээ хэлсэн гэхдээ та түүнийг нэхх сүрхий ярьж ѳгѳѳгүй, салчихсан л гэж хэлсэн"

Хёнжү багш "Товчхондоо тэр өөр бүсгүйтэй учраад гадаад руу явсан юм л даа, гэхдээ саяхан гадаадаас ирсэн тэгээд л"

Би "Багшаа та түүнд одоо хүртэл хайртай байх тийм үү?" хэмээн асуухад

Хёнжү багш "Магадгүй тийм. Гэхдээ тэр аль хэдийн өөр бүсгүйн эр нөхөр" гэсээр нулимастай нүдээр над руу харлаа.

Би " Хэдий би хүнд дурлаж үзээгүй ч ямар хэцүү байгааг чинь бага зэрэг гадарлаж л байна. Одоо ѳѳр зүйлс ярих уу?" гэхэд багш зүгээр л толгой дохив.

Би "Багшаа Жоюм надаас нэг л зугтаагаад байх шиг?"

Багш "Миний хичээлд ч суухгүй байгаа, дээр өрөөнд орж ирээд чамайг хүнтэй болздог эсэхийг асуусан тэр үед би утсаар чухал уулзалт ярьж байсан болохоор миний утсаар ярьж байгааг өөрт нь хариулж байна гэж бодсон байх?"

Би "Манай үеэл ах миний болздог залуу аятай л юм хэлчихсэн юм" гэхэд

Хёнжү багш "Аймар ах бололтой шүү, ямартай ч Жоюмтай ярилцаарай" гэв.

Би "Тэгнэ дээ, ойрд манай үеэл ах бас нэг л гутранга байгаад байна өө"

Хёнжү багш " Найз бүсгүйтэй бол ямар нэгэн юм болсон л гэсэн үг"

Би "Үнэндээ мэргэжлээ хамгаалах болоод их завгүй байсан болохоор найз бүсгүйдээ худлаа хэлээд салчихсан юм, одоо очих гэхээр чадахгүй л байгаа юм шиг"

Хёнжү багш "Их л сэтгэлтэй байж" гэснээ " Гэхдээ Сэрёнаа ганц олдох амьдралдаа жаргалтай л байх хэрэгтэй шүү" гэх нь тэр.

---------------------

Тэр ѳдѳрѳѳс хойш хоёр хоног ѳнгѳрчихлѳѳ. Гэхдээ л бид ярилцаагүй хэвээр л...

Жоохон хүүхэд шиг юм.

Тэвон ахруу залгаад "Дээр ууя гэж байсан санаж байна уу? ѳнѳѳдѳр ууцгаая" гэхэд

Тэвон ах " Тэгье хаяг явуулья хүрээд ирээрэй" гээд утасаа таслав.

Энгийн хувцаслаад байгаа бэлэн мөнгөө аваад такси барин явуулсан хаягаа өглөө.


Тэвон ах сайн даадаг болохоор бараг л уугаагүй юм шиг л байв. Харин би гэдэг хүн дөрвөн хундаг уугаад л тас...

Тэвон ах байрны үүдэнд хүргэж өгөөд буцав.

Лифт ирэхэд ороод давхарынхаа тоог дараад лифтны хана налж зогсов. Яг хаалга хаагдахын даваан дээр нэг хүний гар завсараар орж ирэхэд хаалга буцан онгойход Жоюм байх нь тэр.

Дэлгүүр явчихаад ирчихсэн бололтой тортой зүйл барьсаар лифтэнд суув.

Хэсэг анир чимээгүй ноёрхоход тэр түрүүлэн ам нээлээ.

Жоюм " Их уувал найз залуугаараа хүргүүлдэг юмшд" гэсээр их л ёожилсон байдалтай хэлэв.

Би "Миний хайртай залуугаас болоод надаас зугтаагаад байгаа хэрэг үү?" хэмээн асуухад

Жоюм "Мэдэхгүй ээ?" гэх сонин хариулт надад ѳглѳѳ. Яг энэ үед лифт зогсоход би шууд буух гэж байсанаа түр зосоод " Тэрнээс болсон бол харамсалтай л юм тэр чинь манай үеэл ах" гэж хэлээд гэрийнхээ хаалга руу алхлаа.


Жоюм "Хёнжү багш" гэсээр ард минь хоцорлоо.

"Чи эндүүрсэн бололтой" гэж хэлээд хаалгаа онгойлгоход Жоюм хаалгыг минь буцан хаагаад "Айсан бас харамлаж байлаа" гэв.

"Юу гэж ойлгох уу???" хөмсөг зангидан асуухад өөдөөс минь ширтсээр л байлаа.

Жоюм "Магадгүй би чамд татагдаж байгаа бололтой..."

~•Онцгой нэгэн•~Donde viven las historias. Descúbrelo ahora