18. Чамаас гуйя!!!

77 11 6
                                    

/Тэвоны талаас/

"Ѳнѳѳдѳр би бүх үнэнээ хэлэх болно,чи сонсмоор байна уу?" хэмээн Хёнжүгээс асуухад тэр үл ялиг толгойгоо дохилоо.

"Тэгэхээр чи бид салдаг ѳдѳр, тэр ѳдѳрийн орой нь би Америк явахаар болсон юм, чамд явлаа намайг хүлээгээрэй гэж хэлэхийг хүссэн ч чадаагүй, оройхон уулзахад чи гарзууртлаа уурлачихсан байсан гэхдээ галзууртлаа уурласан ч гэсэн миний хайрыг хүргэсээр л байсан" гэж хэлээд түүн рүү маш удаан ширтлээ.

Хёнжү инээсээр "Би тэр ѳдѳр чамаас уучлаарай гэдэг үгийг л сонсох гэж, чамаар л аргадуулах гэж тэр усан борооноор чам дээр гүйх шахам очсон, бас би ѳѳрийгѳѳ тийм хурдан гүйдэг гэж мэдээгүй ээ" гараа духандаа наасаар ийн хэллээ.

- "Тэр ѳдѳр чамайг хараад яагаад ч юм 'намайг хүлээгээрэй' гэдэг үг унагаж чадаагүй юм, чамайгаа улам зовоох юм шин хайраар дутаах юм шиг санагдсандаа худлаа хэлчихсэн байхгүй юу тэрнээс биш надад үхсэнийх нь ѳѳр хүн байдаг юм, ѳдѳр болгон хамт байдаг байж хаагуур нь ѳѳр хүн харахав" гэсээр нүдээ бүлтийлгээд түүн рүү харсаар байлаа.

Жү "Ѳѳр хүнтэй гэхэд чинь үнэхээр их гомдсон, чиний хѳѳрхѳн гэдэг энэ нүднээс хичнээн их нулимс гарсан гэж бодож байна" хэмээн доош харан хэллээ.

"Надад чамайг бодоогүй ѳдѳр гэж байхгүй ээ, зүгээр л би чамайг бусдаас битгий хэл ѳѳрѳѳсѳѳ ч харамладаг, одооноос ѳнгѳрсѳнг биш ирээдүйгээ харж явцгаая" хэмээн хэлээд түүнийгээ энгэртээ чангаас чанга тэвэрлээ.

-----------------------------------------

Сэрёны талаас...

Өглөө сэрэхэд ах арай ирээгүй байлаа, ямар ч байсан босоод нүүр гараа угааж, ор дэрээ хураалаа.

"Утас дугарах"

Аав "байна уу? охин минь"

"Байна аа"

Аав "Өдөр тийшээгээ аав ээж нь очино шүү, болно биз дээ?" хэмээн надаас эвтэйхэнээр асуулаа.

"Мэдээж, ах өдөр тийшээгээ бас ирчих байх аа" гэхэд

Аав "Ах нь яасан юм?" хэмээн их л сонирхов.

"Өөрөөс нь асуугаарай, за баяртай" гэж хэлээд хурдхан шиг утасаа тасаллаа, Энэ аавын хэрэгт дуртайг яаанам.

Ямар ч байсан хоол хийх хэрэг гарлаа, мань хүн хоолондоо жоохон муу болохоор "Жоюм дууддаг с юм билүү" гэж бодохтой зэрэгцэн Жоюм өөрөө ороод ирлээ.

~•Онцгой нэгэн•~Donde viven las historias. Descúbrelo ahora