3. Эхний ѳдѳр.

131 21 0
                                    

Ѳглѳѳ эртлэн босож хичээлийнхээ эхний ѳдѳр юм хумаа л мартахгүй юмсан гэх бодолтой бүх юмаа бүртгэж цүнхэлж байлаа.

Зѳѳвѳрийн компьютэрээ хүртэл аван цүнхлээд хувцасаа солин ѳмсѳѳд сургуулийнхаа зүг гарав.

Гадаа тийм ч халуун биш салхи хүчтэй салхилж байсан болохоор жэнс ѳмссѳндѳѳ жаахан ч гэсэн баярлах шиг болов.

Хичээж хичээж орсон сургуулийнхаа ѳмнѳ ирээд сэтгэл хангалуун инээж байгаа минь энэ билээ...

Дотогш орон эхний хичээл орох танхимаа хайж явсаар бараг арван миниут болох шиг боллоо.

"Дараа нь сайн танилцаж авахгүй бол дахиад ингэж цаг алдах нь байна шүү бүр хичээлээсээ хоцорч ч магадгүй юм байна" гэж амандаа үгэлсээр хойш ухарж энэ тэндхийн бичгийг харсаар явж байтал хүнтэй мѳргѳлдѳѳд газар унах нь тэр.

Ёоолсоор дээш босвол нѳгѳѳ балруулны залуу байх бѳгѳѳд их л яаарсан бололтой амьсгатсан амьтан намайг дээш босоход туслав.

- Уучлаарай гэх товчхон үг хэлэн зѳрѳх гэхэд тэр гарнаас минь барив.

Яг үнэндээ ганцаараа байсаар байгаад иймэрхүү үйлдэл үнэхээр хүндээр дусгаж авчихаад байдаг болсон. Магадгүй энэ ганихрах ѳвчин биз.

Эрэгтэй хүн гэнт гарнаас барих ийм эвгүй гэдгийг ч мэдсэнгүй шууд л гараа хүчтэй татаж аваад хѳмсѳгѳѳ зангидан: Битгий хүнд хүрээд бай! гэсээр ууртай гэгч нь түүнрүү гал ассан нүдээр харахад тэр их л гайхсан бололтой нүд нь томорсоор над руу харав.

Удалгүй бодит байдалд ирсэн бололтой хоолойгоо засан уучлалт гуйсаар доош бѳхийгѳѳд дээшлэн над руу нэг сонин харсанаа

Жоюм "Хоюулаа нэг танхим юм чинь бараг орох хичээлүүд нь адилхан одоо 104т хичээлтэй чи ч гэсэн тийм биздээ" гэв.

Би ч толгой дохин "Тийм ээ гэхдээ танхимаа олохгүй явж байгаад ингээд чамтай зогсож байна"

Жоюм " Би ѳмнѳ энэ сургуульд орохоосоо ѳмнѳ хэд ирж байсан тийм болохоор гайгүй мэднэ хамт явья" гэхэд би "за" гэсээр хамт хичээл орох танхим руугаа алхав.

Танхимд орж ирэн бараг хамгийн хойно хүмүүсээс хол гэгч нь суув.

Ууг нь найз нѳхѳдтэй болно гэж бодож байж ингээд хүмүүсээс дѳлѳѳд байхаар надад ямар юмных нь найз нѳхѳд олдох вэ дээ.

Улам л гадуурхах байлгүй...

Хичээл орох багш ѳсгийтний дуу гаргасаар орж ирэн ширээн дээрээ хэдэн журнал тавиад нэг хоолойгоо засав.

~•Онцгой нэгэн•~Where stories live. Discover now