6. Модтой чихэр

122 17 1
                                    


Тэр оройноос хойш аав ээж долоо хоногын нэг өдөр нь ирж хонодог болчихсон нэг бодлын сайхан ч гэсэн хажуу айлын тэнэг залууг л асуугаад байдаг.

Ууг нь би л охин нь юмсан...

Өнөөдөр нөгөө нэг ангийн багшийн шалгалт гэх зүйлтэй өдөр.

Балруулны залууд бүх юмыг нь хэлээд өгчихсөн болохоор гайгүй даваад гарчих байх гэж л бодож байна.

Урьдын адилаар бэлэн болоод гэрээсээ гарч яваад балруулны залуутай таарчихав.

Өнөөдөр их бүрхэг өдөр байсан болохоор польто өмссөн байх ба нэг гартаа шүхэр барьчихсан лифт хүлээгээд зогсож байв.

Хажууд нь очин зогсон мөн адил лифт хүлээн зогсоход тэр сая л анзаарсан бололтой надруу нэг харж инээчихээд цааш харан зогсоход лифт ирж таарав.
Тэр түрүүлэн оролгүй надад зай гарган хажуулдан зогсоод гараараа орохыг дохиход би ч дуугүй л орж суув.

Би "Өнөөдөр дажгүй өнгөрнө гэж найдаж байна" гэхэд

Жоюм "Би сайн уншсан" гэсээр нөгөө л нэг инээдээрээ инээв.

Байнга л инээж байх юм.

____________________

Багш "Одоо Жоюмын баг гарч ирээд туршилтаа хийгээрэй" гэхэд бид хоюул босон багшийн хажуудах ширээн дээр очин зогсов.

Би "Би уусмалаа бэлдчихнэ чи тосоо хайлуулаад байж бай" гэхэд тэр ч толгой дохин бид хоюул урдахаа хийж эхлэв.

Уусмалаа бэлдэн хажуугаар нь зөрөхөд тэр ч гэсэн эргэж таараад бид мөргөлдөж түүний дөнгөж хайлуулсан тос миний гуяан дээр унаад арьс түлчихэв.

Аймшигтай их өвдөлтийн тэвчиж чадалгүй хашгарахад ангийн бүх хүүхэд над руу харж байв.

Надад яг үнэндээ одоо энэ бүхэн чухал биш байна би түлэгдчихээд байна шүү дээ.

БАГШ "Сэрёнаа зүгээр үү хурдан эмчийн өрөөнд хүргэж өг" гэхэд Жоюм шууд л намайг өргөн хоёр гаран дээрээ өргөн тэврэн эмчийн өрөөнд хүргэж өгөв.

"Хувцас нь зузаан байсан тулдаа гайгүй өнгөрсөн байна" гэх эмчийн үгийг сонсоод санаа минь нэг амрах шиг болов.

Хүйтэн усаар шавшаад эмчийн өрөөнөөс гарч ирэхэд аль хэдийн харанхуй болчихсон байх бөгөөд тэнгэр дуугарч байв.

Цүнхээ нэг гартаа сул барин алхасаар сургуулиас гарахад үүдэнд Жоюм шат гөлөрчихсөн зогсож байх нь тэр.

~•Онцгой нэгэн•~Donde viven las historias. Descúbrelo ahora