20. Танихгүй залуу

72 11 2
                                    

<Энэ бүхэн Сэрёны талаас>

Тэр аймшигтай ѳдѳрѳѳс хойш долоо хоног ѳнгѳрлѳѳ, долоо хоног ѳрѳѳнѳѳсѳѳ ч битгий хэл орноосоо ч бараг боссонгүй.

Ямар эрч хүчгүй,толгойгоо гудайлгасан, нүдний доогуур хѳх туяа тодоос тод татсан ийм тѳрхѳѳ дахин харна гэж бодоогүй юмсан.
Түр зуурын жаргалдаа хэтэрхий живчихсэн байж.

Одоо надад хичээл ном тийм ч чухал санагдахгүй байна, ганц хайраа олтол ингээд хоёр тийш болох гэж дээ...

Бурхан дэндүү харгис юм.

Хаалгаа нээсээр гарч ирэхэд ах дахиад л хоол хийчихсэн зогсож байлаа.

Хажууд нь очин: Хариагүй юм уу?

-Чамайг ийм байдалтай үлдээх юм шиг байна уу?, ядаж хоолоо ид ойлгосон уу? Сэрён

"Үнэр нь дотор алах нь, хурдан ѳѳрѳѳ идээд үлдсэнийг нь асгачих, аа бас та гэртээ харь энэ миний гэр болохоос танийх биш шүү дээ"

- Сэрён би уурлах нь байна шүү! хэмээн сануулах мэт хэллээ.
Гэвч энэ надад хамаа ч байсангүй.

"Хэзээнээс гэдэгийг минь мэдэж байгаа байх, ийм үед надад нѳлѳѳлѳхгүй" гэж хэлээд явах гэтэл Тэвон ах надад чирсээр ширээнд суулгаад: 'Надтай ярилц' гэлээ.

"Ахаа би тийм царай муутай байна уу?"

- Үзэсгэлэн гоо минь юу ярина вэ? хэмээн уруулаа мушилзууллаа.

"Эсвэл би тийм халуухан хот нтр нь биш юм уу?" гэж асуугаад шанаагаа тулахад

-Үгүй ээ, чи ёр нь яагаад ѳѳртѳѳ гутараад байгаа юм, удахгүй чухал хичээлүүд чинь орно хурдан хичээлдээ явж эхэлсэн нь дээр байх шүү.

"Ахиад долоо хоногын агт бичээд ѳг, юуны тулд эмч ахтай билээ дээ, намайг хѳлѳѳ хугалсан гээд биччихгүй юу" гэхэд ах толгой руу няслалаа.

"Тиймлдээ жинхнээсээ хугалах нь ч хаашаа юм, гэхдээ хүн хүнээс уйдаад салдаг юм уу?"

-Сэрёнаа би чамд анхнаасаа л хэлсэн, чи зѳрсѳѳр байгаад үерхсэн одоо дуусгах цаг нь болсон гэж бодож байна, одоо наад аймар царайнаасаа салаад хоол ундаа идээд, хичээлдээ яв" гэсээр дахиад л үглэж эхэллээ.

Би ч сандалаасаа босон ѳрѳѳнийхѳѳ хаалган дээр очоод "Ахаа дахиад долоо хоног шүү" гэж хэлээд хаалгаа цоожлоод чанга гэгч нь дуу тавин орондоо шургалаа.

--------------------------

Үнэхээр уйдаад саласан хэрэг үү? эсвэл ѳѳр нэг шалтгаан байгаа юм болов уу?

~•Онцгой нэгэн•~Donde viven las historias. Descúbrelo ahora