30. Аз жаргал

51 6 0
                                    

Тэр өдрөөс хойш бараг долоо хоног өнгөрсөн байлаа. Бид хэсэг хугацаанд жаргалдаа умбаад хичээл номоо ч мартаж орхисон байсан.

"Хонгор минь хоцорох нь босоорой"

Хажууд унтах залуугаа сэрээх санаатай дуудахад ямар ч хариу үйлдэл байсангүй.

"Аливээ бос " гэсээр сэгсчихэд дахиад л ямар хариу үйлдэл алга.

"Үнэхээр босохгүй юм уу? Намайг гомдоно гэсэн ч үү?" өхө бүр сэрэх ч хүсэл байхгүй бололтойдог шүү!!!

Жоюмыг оронд нь орхиод өөрийгөө бэлдэхээр угаалгын өрөөнд орлоо.

_____________________

Бэлэн болсон би Жоюмын хажуугаар орж хэвтээд " Сэрээрэй нөхөр минь" гэж хэлээд урдуур нь орсон үсийг нь хойшлуулна.

Гэтэл бүр доош хөнжил рүүгээ шигдчихэв.
Хаанаас гарсан хүч юм мэдэхгүй нэг л мэдэхэд орноосоо жийгээд унаагачихсан байлаа.

Жоюм "Еооо, Хайраа үнсэж сэрээдэгшдэ" гэснээ буцаад л орон дээр гараад хэвтчихлээ.

Дахин нэг жийж унагаачихаад " Бүхэл бүтэн долоо хонолоо, одоо гэртээ харь" гэж хэлээд цүнх утасаа аваад гэрээсээ хаалгаа саваад л нилээн ууртай гарч одлоо.


Энэ үед Жоюм дотроо "Босчих минь яаавдаа" гэсээр нүүр гараа угаан зогсоно.

Нүүр гараа угааж хувцаслаад шууд л Сэрёоны араас хамаг хурдаараа гүйсээр гарахдаа хаалга ч мөн марталгүй сайн шалгаад явлаа.

Ойрд энэ хатагтайд яг юу болохгүй болоод ингээд ааш нь хувираад байгааг Жоюм дотроо бодоод бодоод олсонгүй.

Сэрёон руу залгахад утасаа авахгүй л байлаа. Аргаа баран зурвас бичихэд ашгүй нэг хариу өглөө.

"Тэвон ахтай явж байна, чи ганцаараа яваарай" гэсэн байлаа.

Санаа алдсаар сургуулийн зүг хурдаллаа.
Түүний хатагтай уурлачихсан учир очиж хурдахан аргадахгүй бол болохгүй шүү дээ.

Машинаасаа буухад тэд с мөн бууж таарлаа.
Гүйж очоод "Уучлаарай даа уур нь одоо болтол гараагүй байна уу?" гэсээр түүний гарыг илэн зогсоно.

Сэрёон "Эгч дээр очлоо" гэж хэлээд гараа татаад яваад өгөв. Араас нь очих санаатай цүнхээ машинаасаа авах гэхэд Тэвон ах "Алив суучих" гэсээр машин руугаа дохино.

Намайг машинд нь суухад их л тайван инээд алдсанаа нэг дугтуй гарт минь өгөв.
Гайхсандаа авч үзэхэд хуримын урилга байх нь тэр.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 21, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

~•Онцгой нэгэн•~Where stories live. Discover now