25. Найдвар

76 12 3
                                    

Гэртээ орж ирэн аавынхаа хэлсэн үгсийг хэсэг бодож суулаа.

Яагаад ч юм зүрх сэтгэл минь түүн  дээр оч гэж хэлэх шиг болсон...
Тэгээд л гүйсэн юм
Түүний гэр лүү, хамгийн хурданаараа гүйсэн

Өндөр маш том хотхон байлаа, гэхдээ энэ хотхон хэр том, жижиг байх нь надад хамаагүй.

Хамгийн гол нь тэр байсан юм...
Чи тэнд байгаа юу?
Намайг хүлээж байгаа болов уу?
Ядаж намайг бодож байгаа болов уу?
Намайг харахыг хүсэж байгаа болов уу?
гэх бодол намайг дотроос минь бараг идэж байсан юм.

12 давхар 1207 тот
Цахилгаан шат ийм хурдан байдаг билүү?
Түүний гэрийн үүдэнд ирэн хэсэг зогслоо.
Намайг хараад хаалгаа буцаад хаачихгүй байгаа даа... гэх бодол намайг хучин авлаа.

Намайг хүлээгээгүй бол...
Санаагүй бол...
Би яг яах вэ?
Энд ирсэн шигээ буцаад л гүйх үү?

Гараа аажмаар явуулсаар түүний гэрийн хонхыг дарлаа.

Нэг
Хоёр
Гурав...
Хаалга онгойсонгүй, дахиад л хонхыг нь дарлаа. Дахиад л онгойсонгүй

Хонхыг нь хэдэн удаа дарснаа санахчгүй байна... Тийм олон дарж байхад нэг ч онгойсонгүй, аль эсвэл чи тэр дотор байхгүй байгаа юм уу?

Явчихсан хэрэг үү, бүр мөсөн холын хол...

Нэг цаг
Хоёр цаг
Гурван цаг

Ингээд миний найдвар тасарч байна.
Одоо үнэнтэй эвлэрэх хэрэгтэй...

Би хичнээн хүссэн ч энэ амьдрал минь миний хүслээр өөрчлөгдөхгүй бололтой.

Гэрлүүгээ алхахдаа хий дэмий түүнийг бодно, надаас аль хэдийн явсан түүнийг гэх бодол...

__________________________

Хичээлдээ явах ийм байдаг билүү ч гэж бодох шиг.

Ааштай багш нар, энэ тэнд инээлдэх хүмүүс, бас биенээ хайрын харцаар харах хосууд...

Арай гэж хичээлүүд дууслаа.
Ядарч байна, сульдаж байна.

Хёнжү эгчийн өрөө рүү явж байхдаа Жихёнтой ч тааран хамт өрөө рүү нь явлаа.

Хёнжү эгчтэй мэнд мэдчихээд харихаар болон сургуулиас гаран алхаж байхад хойноос Жихён хашгарсаар гарч ирэв.

"Юун чарлаа юм бэ?"

Жихён "Сайхан өдөр байна"

"Тиймээ чарламаар сайхан өдөр байна"

~•Онцгой нэгэн•~Where stories live. Discover now