12. Анхны үнсэлт?

94 11 2
                                    

"Жоюмын талаас"

-Сэрёнаа надтай үерхэх үү? ашш ингэхээр чинь арай л энгийн болоод байна аа?

Эсвэл -Сэрёнаа надтай хамт байх уу? гэхдээ энэ хоёр чинь хоюулаа адилхан байна шдээ?

Анх удаагаа хүнтэй үерхэх гэж байна шүү дээ

Яг л ѳсвѳр насны жаахан бацаан шиг л догдолж гүйгээд нэг бодолын сайхан ч нѳгѳѳ бодолын хэцүү юм.

Гэхдээ хүнд дурлах үе тийм ч чухал байдаггүй бололтой 10 сэкунд 10жил хоёр ямар ч ялгаа алга.
Хүнд дурлахад хэдхэн сэкунд л хангалттай...

Бурхан минь ийм хэцүү гэж хэн мэдэх билээ? хэдэн ѳдѳр бэлдчихээд хэлж ч чадахгүй худлаа зугтаж гүйгээд л би ч их балайрч байна даа?

Ѳмнѳ найзуудаа л ингэж охин гуйж байхыг харсан юмдаа гэхдээ бүгд  зѳвшѳѳрѳѳд байсан энэ арга бүтэх болов уу?

"Сэрёны талаас"

Намайг бүр үл тоодог болоо шив дээ!

Чамд татагдаад байна энэ тэр гээл хүн сандаргаад байсан байж одоо болхоороо хархаараа л зугтаж гүйгээд муу балиар худалч амьтан.

Унтах санаатай хувцасаа солиод орондоо орох гэж байтал хэн нэгэн хаалга хүчтэй балбах нь тэр.

Эхэндээ танихгүй хүн байхвий гэж их л айж байлаа. Нэг гүнгий амьсгаа аваад хаалга онгойлготол Тэвон ах тортой зүйлс барьчихсан зогсож байлаа.

Би ч нэг санаа амараад ахыг гэртээ оруулан буйдан дээр суулгаад цай аягалж ѳгѳѳд ѳдѳѳс нь харж суулаа.

Ах хэсэг чимээгүй шал ширтэж байснаа над руу харцаа шилжүүллээ. Яагаад ийм цонхигор харагдаад байна аа?

Би "Ахаа бие чинь зүгээр үү?, царай зүс чинь авах юмгүй харагдаж байна"

Тэвон ах "Миний царай яаасан юм, царайлаг хэвээрээ л байна" гэснээ ганцаараа хѳхрѳѳд унав.

Энэ ах бүр яг болохоо байчихсан байна, магадгүй Хёнжү багшийг үлдээж чадаагүй болохоор тэгээд байгаа байх,ѳѳрийгѳѳ буруутгаад  байгаа байх л даа...

Би "Ахаа та уучихсан юм уу?, би таньд ор засаад ѳгье" гэхэд Тэвон ах толгойгоо сэгсрэв.

Ѳмнѳ нь хэзээ ч ингэж байгаагүй байнга л инээж явдаг хүн юмсан, ийм тѳрх нь үнэхээр зохихгүй байна, инээхээрээ дур булаам харагддаг харин одоо нэг тийм сул дорой харагдаад байна.

Би "Ахаа тэгээд яах гээд байгаа юм бэ?" нилээд ширүүнээр ийнхүү хэлэхэд ах тортой зүйлсээ ширээнд дээр гаргаж тавьлаа.

~•Онцгой нэгэн•~Where stories live. Discover now