7. Би Сэрёны хайртай залуу нь

121 14 4
                                    

Утас дуугарах чимээнээр нойрноосоо сэрэн шууд л утасаа аван чихэн дээрээ наахад

-Тоорой минь сэрээрэй гэхэд би шууд нойрноосоо бүрэн сэргэлээ.

Би "Ахаа" гээд хэлж дуусаагүй байхад "Ах нь яааг одоо үүдэн дээр байна хаалга тайлаарай удаан ирээгүй болхоор түлхүүр хийлгүй хонх дарлаа шүү" гээд хонх дарлаа.

Бараг гүйх шахам хаалгаа онгойлгоод шууд л тэврээд авлаа. Бараг жил шахуу хугацаанд уулзаагүй юм байнаштэ?

Чанга тэврэлтээсээ салан ахыг гэртээ оруулан буйдан дээр суух хүртэл нь дагаж явлаа. Ах сууж нэг инээчихээд "Амьдрал дажгүй юу?" хэмээн асуув.

Би "Ямар тэнэг асуулт вэ? гэхдээ яах вэ сайхан байгаа шүү" гээд хамраа үрчийлгэхэд Ах шууд буйдангаас босон гэр эргүүлж тойруулан хараад унав.

Ѳрѳѳнүүд рүү орж гарсаар "Найз залуутай болчихсон юм уу? арай хамт хоноод байдаггүй биз дээ" гэх нь тэр.

Удаан уулзаагүй байж надаас одоо юу асууна вэ?

Би "Байгаа, сая таныг ирэхээс ѳмнѳ надтай байж байгаад явчихсан" гэхэд

Ахын нүд нь томорсоор " 1жил л яваад ирж байхад чи намайг хуурчихаж байгаа хэрэг үү?" гэсээр буйданд буцан суун нѳгѳѳ л нэг чухал царайгаа гаргав.

Би ч инээдээ барьж ядсаар " Ах минь дээ тийм бол сайхан байна" гэхэд Ахын санаа одоо л амарсан бололтой хойшоо буйдан налаад

Ах "Ахыгаа хуурлаа л гэж бодлоо шүү, нээрээ намайг санасан уу?" гэсээр малийв.

Би " Надад юу ч хэлэлгүй гадаад явчихаад очоод бүр нэг ч холбогдоогүй шүү! арай л гомдмоор хүн сургуульдаа тэмцээд ганц танид хэлэх юмсан л гэж бодож байсан хмм" гээд хоёр гараа зѳрүүлэхэд

Ах " Уучлаарай даа ах нь тэгээд онгоцноос буугаал гэртээ ч харилгүй чам дээр ирж байхад" гэсээр миний хажууд ирж суун мѳрѳѳр тэврэв.

Би "Худлаа найз охин руугаа очиж хоночихоод тэгээд ѳглѳѳ нь над дээр ирж байгаа байлгүй!" гэхэд

Ах "Ах нь ганц бие болчихсон" гэхэд нь би шууд л балмагдаж орхив. Аргагүй шүү дээ багаасаа л үерхэж эхэлсэн их сүрхий хоёр байдаг гэж сонсож байсан гэвч надад ерѳѳсѳѳ харуулахчгүй нэхх ярьж ѳгдѳггүй байсан.

Би "Яагаад вэ? та хоёр чинь удаан үерхсэн биз дээ?"хэмээн лавлан асуухад

Ах "Хол явсан болхоор түүн гаргах цаг зав олдохгүй байсан юм тэгээд л салья гээд хэлчихсэн, хайраар дутаахыг хүсээгүй, гэхдээ одоо түүн дээрээ очмоор байгаа ч гэсэн зориг алга" гэхэд би мѳрѳн дээр нь хэд товшоод "Зза ахаа зүгээр шдээ дараа хамт ууя" гээд хажуунаас нь босов.

~•Онцгой нэгэн•~Место, где живут истории. Откройте их для себя