17. Хёнжү багш яваагүй!

73 11 2
                                    

Нойрноосоо сэрэхэд Жоюм над руу харчихсан хэвтэж байв, тэгснээ "Сайхан амарсан уу? мангар минь" гэлээ.

Би инээсээр "Сайхан амарлаа, миний тэнэг сайхан амарсан л байлгүй" гэхэд тэр хамраа үрчийлгэсээр "Үгүй ээ" гэж хэлээд хѳнжил рүү заалаа.

Сайн харсан чинь бид тусдаа хѳнжилд хэвтэж байлаа, гайхан түүнээс "Яагаад тусдаа хѳнжилд унтаж байгаа юм" гэж асуухад

Жоюм "Харин л дээ, хэн нэгэн нь ѳчигдѳр хамаг хѳнжил биеээрээ ороогоод унтчихсан юм болов уу?" гэсээр нүдээ ийш тийш нь гүйлгэж байгаад сүүлдээ над уруу харан нүдээ онийлгов.

Сурсан занг сураар боож болдоггүй гэж ёстой үнэн юм аа, ганцаараа унтдаг болохоор дахиад л ѳѳрийгѳѳ ороочихжээ.

"Би хааяа ингээд байдаг юм аа, уучлаарай" гэхэд Жоюм инээсээр толгой дохин орноос босов.

Бид унтлагын ѳрѳѳнѳѳс гаран хамт угаалгын ѳрѳѳ рүү орох гэтэл хаалганы хонх дуугарав. Хар ѳглѳѳгүүр бас хэн нь юм болдоо гэж бодсоор хамт үүдэнд очин хаалгаа онгойлгоход Тэвон ах зогсож байв.

Дахиад л хѳмсѳг нь зангидаастай байх шив гэж бодохтой зэрэгцэн Тэвон ах "Ѳѳрийн чинь хувцас яаасан болоод эрэгтэй хүний хувцас ѳмсчихсѳн байгаа юм" гэж хэлээд надын урд хүнд хүнд алхасаар ирлээ.

"Унтлагын ѳрѳѳнд байгаа, ѳмсѳѳд ирье" гэхэд Тэвон ах болиулаад "Гэртээ орцгооё" гэсээр намайг хѳтлѳн тэднийхээс гарлаа.

Гэртээ орж ирэхэд Аав ээжийн гутал хувцас харагдсангүй "Аав ээж хоёр" гэх үгийг минь таслан Тэвон ах "Ажилтай гээд эрт явчихсан" гэж хэллээ.

Ѳрѳѳндѳѳ орон хувцасаа солиод ирэхэд Ах буйдан дээр сууж байгаад намайг гарч ирэхэд надаас "Та хоёрын дунд нэг юм болоо юу" гэсээр зурагт уруу харан сууна.

"Үгүй ээ, юу болов л гэж дээ" гэж хэлээд хажууд нь очиж суухад Тэвон ах "Хувцас чинь" гэсээр над руу харлаа.

"Аан тэр үү?, зүгээр л жэнстэй амарч чадахгүй байх гээд л хувцаснаас нь ѳмссѳн юм"

Тэвон ах "Ашгүй дээ, дахиж надад хэлэлгүй тэднийд битгий хоноорой за юу?" гэж хэлээл миний гарнаас атгалаа.

Ах минь дээ, яг юу болсон гэж бодоод ингээд байгаа юм бэ?, магадгүй ѳѳр хувцастай байхыг минь хараад тэр зүйлийг хийсэн гэж бодсон байх л даа.

"Ойлгосон болохоор би одоо нэг тийшээ яваад ирье" гэхэд Тэвон ах инээсээр буйдан дээр үлдлээ.

~•Онцгой нэгэн•~Where stories live. Discover now