28. Ихэр дүү

71 14 0
                                    


Мирэ гэх энэ охин яагаад энд энэ хаалгыг онгойлгоод зогсож байгаа юм бэ?

Мирэ "Хөөх сайн уу?" гэсээр гараа далалаа.

Би гайхан Жоюм руу харахад "Эхлээд оргооё" гэж хэлээд дотогш ороход цэвэрхэн тохижилттой гэр байлаа, гутлаа тайлан Жоюмыг даган явсаар том өрөөнийх нь буйдан дээр суулаа.

Жоюм "Би ээж дээр очоод ирье, наанаа сууж байгаарай" гэхэд нь толгой дохин үлдлээ.

Удалгүй цаанаас Мирэ хоёр аягатай зүйл барьсаар нааш алхаж байв.

Нэг аягатайг нь миний өмнө тавиад нөгөөхийг нь өөрөө уун миний өөдөөс харан суун "Аваад уугаарай, гоё амттай цай" гэсээр инээд цацруулна.

Гадаад төрх, ааш зан , харах харц нь хүртэл ийм дур булаам байх гэж...

Аягатай цайг аван уухад лемонтой цай байлаа, аягатай цайг уунгаа "Чи энд амьдардаг юм уу?" гэж асуухад Мирэ шууд л толгой дохино.

Түүнийг ажиглан суухад хажуугын ойрхон хаалганаас Жоюм ээжтэйгээ бололтой нэг эмэгтэй хүнтэй инээлдсээр гарч ирлээ.

Би босон "Сайн байна уу?" хэмээн мэндлэхэд толгой дохисноо "Сайн сайн уу?яаасан хөөрхөн охин бэ?" хэмээн инээмсэглэнэ.

Ххх "Намайг Хан Эри гэдэг Жоюмын төрсөн ээж нь" гээд буйданд суулаа.

Би буцан суухад Жоюм ч хажууд минь суулаа.

"Намайг Ким Сэрён гэдэг, танилцсандаа таатай байна хатагтай"

Ж/Ээж "Хүндэтгэлийн үгс хэрэглэх хэрэггүй дээ, би нээлттэй харилцаанд илүү дуртай"

"За, би ууг нь энд ирэхээ мэдсэн бол таньд юм авчрах байсан юм, одоо гараад цэцэг ч болтугай аваад ирэх үү?"

Жоюм хажуунаас инээсээр "Ээжээ манай хүн жоохон сандраад байгаа юм аа, өчигдөр ирье гэсэн ч манай Сэрёны төрсөн өдөр болоод ирж амжсангүй" гэв.

Мирэ " Болоод өнгөрсөн ч төрсөн өдрийн мэнд хүргье! "

"За баярлалаа"

Ж/Ээж "Миний хүү найз охиндоо гэрээ танилцуулж бай, дүү ээж хоёр нь хоолны юм бодъё"

"Жоюм дүүтэй байсан юм уу?"

Мирэ "Бид хоёр чинь ихэр байхгүй юу, багадаа хоёр өөр газар өссөн л дөө"

"Хөөх би мэдээгүй юм байна" гэхэд Жоюм "Би ч анхандаа мэдэдгүй байсан, хоёр өөр газар өссөн болхоор ч тэр үү" гэснээ Мирэ рүү харна.

~•Онцгой нэгэн•~Kde žijí příběhy. Začni objevovat