22. Болзоцгооё

89 13 0
                                    

Ѳдѳр босон юм хум хийж идчихээд гэрээс гаран сургууль руугаа явлаа.
Хэдхэн цагын хичээл байгаа учраас нэхх ч санаа зовсонгүй.

Хичээлдээ орон суухад танихгүй багш зогсож байлаа. Гэхдээ их царайлаг бас бие нь ч дажгүй юм.

Шинээр ирсэн багш гээд ѳѳрийгѳѳ танилцуулан хичээлдээ орлоо.
Чухал гэсэнээ л бичсээр завсарлах хонх дуугарлаа.

Ангиас гаран хоол идэхээр хоолны газар ороод хоолоо явчихаад бүр цаана харагдах булангын ширээнд суулаа. Ѳмнѳ яагаад ч ийм ийшээ орж ирдэггүй байсан харин одоо жоохон харамсчихлаа.

Хүмүүс найзууд болон дотны хүмүүстэйгээ сууж хооллох далимдаа хов базаж биенээ инээлгэнэ.

Хоолны газар доторх нэг хүмүүсийг гүйлгэж харчихаад урдах хоолоо идэж байтал цаанаас нѳгѳѳ Хан Жихён над руу инээсээр ирж байлаа.

Жихён: Сайн уу? Сэрёнаа

Би зүгээр л толгой дохин хоолоо үргэлжлүүлэн идлээ.

Жихён: Намайг санасан уу?

Жихён: Ууг нь саначихвал ч...

"Чамайг санахгүй байгаа нь миний буруу биш" гэсээр тавагтай хоолоо аван босон явлаа.

Хан Жихён яагаад ч юм чамаар жаахан тогломоор санагдаад байх юм.

Хичээлүүд ёрөнхийдөө дуусч байлаа.
Хёнжү багшын өрөө рүү явж байтал дахиад л Хан Жихён...

Цаанаас гүйж ирснээ: Юу хийж байгаа юм, харихгүй юм уу? хичээлүүд чинь дуусчихсан биздээ, хүргээд өгөх үү? энэ тэр гэсээр л хажууд хэрэггүй юм ярин алхана.

"Нэгт би чамд хамаагүй харин хоёрт надад хүргүүлэх бодол алга,гуравт би танихгүй хүнтэйгээ их юм ярьдаггүй"

Жихён "Саначхаад худлаа жүжиглээд байгаа юм уу?  Эсвэл нээрээ санахгүй байгаа юм уу?" гэсээр над руу чухал царай гаргасаар ширтлээ.

"Санахгүй байна"

Жихён "Би бол Хан Жихён одоо санаж байна уу?"

"Үгүй ээ би тийм хүн танихгүй "

Жихён чанга дуугаар "Им Сэрён гуйа, би Хан Жихён гэж байна дэлгүүрийн Хён ах чинь байна мангар минь" гэснээ миний толгой руу няслачихав.

"Яаая л даа"

"Эргүү хэвээрээ л байх шив" гэхэд Жихён инээсээр "Саначихсан уу? Алив нааш ир дүү минь" гэсээр хоёр гараа алдлан зогслоо.

~•Онцгой нэгэн•~Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon