19. Салцгаая...

88 12 0
                                    

<Энэ бүхэн Жоюмын талаас явах болно>

Сэрёны аавыг гарч явахад би шоконд орсоор гэрийнхээ буйдан дээр үлдлээ.

Тэгэхээр олон жилийн өмнөх хэрэг ийм учиртай байжээ...

6жилийн өмнө:

"Ах аа?"

- "Яасан бэ? дүү минь"

"Та одоо шоронд орох юм уу?, та ямар хэрэг хийчихсэн юм бэ? надад хэлж болохгүй юм уу"

- "Ах нь маш буруу хэрэг хийчихсэн"

"Та хүн алчихсан юм уу?"

- "Үгүй дээ..."

"Тэгвэл зодчихсон байх нь, тийм үү?"

Тэр цөхөрсөн хоолойгоор "Тийм ээ, ах нь хүн зодчихсон юм" гэж хэлээд цаана байх шүүх хуралын танхим руу орлоо.

Шүүх хурал дуусан танхимаас гарч машиндаа суухад дүү минь нам гэгч нь унтаж байлаа.

"Би хийсэн гэм нүгэлийнхээ төлөө ял идэлсэнгүй"

- "Чи миний ууган хүү, тийм ч учраас чи миний ажилыг цааш үргэлжлүүлэх ёстой, чамд шоронд суух цаг байхгүй, зааж сургах маш их зүйл байна" гэсээр түүний аав их уцаарлангуй хэллээ.

"Гэхдээ тэр хүүхэд..." гэх үгийг минь таслан "Би чамайг төрсөн хүүхдээсээ өөрцгүй хайрлаж өсгөсөн, одоо чиний ачыг минь хариулах цаг, өөр ярих юм байхгүй!" гэсээр цаагуураа хатуу анхааруулга өглөө.

- "Ах аа, гараад ирсэн үү?" гэсээр дүү нь нүдээ нухлан сууна.

"Тэглээ, гараад ирлээ" гэсээр дүүгийнхаа толгой илэв.

- - - - - - - - - -

Өмнө болсон зүйлсийг бодон хэсэг сууж байгаад ахын үлдээсэн машины түлхүүрыг аван гэрээс гарахад Сэрён аав ээж хоёроо гаргаж өгсөн бололтой лифтнээс бууж ирж байлаа.

Түүний хажуугаар танихгүй хүн шиг зөрөх ийм хэцүү гэж бодсонгүй, хөл минь арай ядан хөдлөж байна, надад ийм хүндээр тусаж байхад түүнд минь ямар хэцүү байсан бол, энэ их урт хугацааг тэр минь яаж туулсан бол? бурхан минь бодох төдийд л нүдэнд минь нулимс минь цийлэгнэж, зүрх минь хөндүүрлэж байна.

Тэр минь хурдан алхсаар миний өмнө зогслоо, чамайгаа харах төдийд л толгой дотор минь "Тэр минь яаж зовсон бол, ямар хэцүү байсан бол, хэдэн өдөр уйлж дэр нойтон хоносон бол" гэх бодолдоо чамаасаа энэ асуултуудын тавьсаар байлаа.

~•Онцгой нэгэн•~Dove le storie prendono vita. Scoprilo ora