5. Найз залуу?

113 16 0
                                    

Тэр нэг оройноос хойш бид нэг байрны хѳршүүд болсон юм даа.

Хамгийн хачин нь энэ хүн миний амьдралд улам л орж ирээд байх юм? яг яагаад ингэж холбогдоод байгаагаа нэг л ойлгохгүй л байна...

Ер нь энэ хэнд хамаатай юм бэ?
Хань татах хүнтэй болсон минь л чухал зүгээр л найз тиймээ зүгээр Найзууд!

Хэдэн ѳдрийн ѳмнѳѳс л бид хоёр хамт хичээлдээ явж, ирэхдээ хамт ирдэг болчихсон.

Хамт байхдаа элдэв зүйлсийн талаар ярилцаж ер нь л санаа нийлж байгаа шүү. Одоохондоо арай хэрэлдэж уралдаагүй байна.

Амар л байна намайг ойлгодог хүмүүстэй байх.

Ѳнѳѳдѳр ѳдѳр л хичээлтэй учраас ѳглѳѳний хоолоо ч идэж чадсангүй унтсаар байгаад л таарлаа.

Хэрвээ ѳчигдѳр шѳнѳ Ким Жоюм дахиж бѳмбѳр балбаж хүн ѳдѳѳгүй бол тайван унтах л байлаа гэхдээ сүүлдээ намайг их л бодсон бололтой тэгээд л больчихсон.

Гадаа үнэхээр бачуурч үхмээр халуун байна. Зайрмаг бариад гарвал дорохноо л хайлаад урсчих мэт л...

Юу ч ѳмссѳн халууцах юм шиг санагдаж байна болдог бол нүцгэн явахгүй юу даанч тэгэж болохгүй нь харамсалтай юм.

Илүү дутуу юмгүй цэвэрхэн яагаан богино даашинзаа ѳмсѳн цүнхээ аван сургууль руугаа явав.

Автобус хүлээн зогсоход утас дугарав. Авахыг хүсэхгүй байгаа ч гэсэн авах хэрэгтэй дуудлага байна.

Би " Байна уу? ямар хэрэг гарав" хэмээн шулуухан л асууж орхив.

Аав "Ѳнѳѳдѳр ээж бид хоёр танайд очих гээд гэртээ байна уу?" гэх нь тэр.

-Дахиад л ирж хэрэгтэй хэрэггүй зүйлс яриж хүн залхаах юм байна л даа

Би "Одоо бол хичээлдээ явж байна оройхон тараа байх сайн хэлж мэдэхгүй байна"

Аав "Тараад залгаарай ээж нь чамд дээр очмоор байна гэж байна чи дургүйцэхгүй бол аав нь ч гэсээ очиж болох уу?" гэв.

Би сул дуугаар "Битгий ир гэсэн ч ирэх байж битгий асууж бай л даа" гэхэд яг автобус ирж таарав.

Автобусандаа орон чихэндээ утасаа наасаар сүүдэртэй талд нь очиж суув.

Аав "Орой уулзья" гэсэнээс ѳѳр юм ч хэлсэнгүй утасаа таслан бидний яриа ѳндѳрлѳв.

Тусдаа гарсан жилүүдэд тэр хоёр дандаа ингэж ирдэг болсон. Хамт байж байгаад бүр сүүлдээ хэд хоноод явдаг.

~•Онцгой нэгэн•~Onde histórias criam vida. Descubra agora