"ЧАДАХГҮЙ ЧАДАХГҮЙ үнэхээр би тийм зүйл хийж ЧАДАХГҮЙ. Новш гэж би үнэхээр чадахгүй шүү" намайг орилож эхлэхэд ээж, "Тайвшир даа, Жонгүг. Энэ бүхэн бүх насаар чинь үргэлжлэнэ гэсэн үг биш шүү дээ. Зөвхөн хэсэгхэн хугацаанд л ийм байдалтай байх болно"
"Хэсэгхэн хугацаа гэж хэзээ! Ямар хугацааг хэлээд байгаа юм бэ? Би тэр новштой чинь ганц хоног ч тэвчихгүй" уурлан гэрийн хаалгыг савж гарсныхаа дараа ойрхон байдаг архины мунхлагийг зүглэв. Яаж ганц хүүгээ компаниа аврахын төлөө золиослож чадаж байна аа. Хүүгээ хэн нэг эр хүн сонирходог хүнд тэд зүгээр л мөнгөний төлөө өгчих нь энэ үү? Би дэндүү бүүр дэндүү хөгийн эцэг эхтэй юм. Архины мухлагт ороод хэдэн шил юм ууж суух хооронд утас минь дугарч хайртай бүсгүй минь залгаж байлаа. "Байна уу?"
"Oppa... Уулзана гэсэн биз дээ? Өдөржин залгахыг чинь хүлээсэн ч та залгасангүй. Гомдмоор юм аа"
"Уучлаарай Хэжин өнөөдөр... хэцүүхэн өдөр байлаа. Ах нь унтах гэж байна чи ч гэсэн унт даа, өдөржин хүлээлгэсэнд уучлаарай. Сайхан амраарай хайртай шүү" утсаа тасалсаныхаа дараа түүнийг улам ихээр санагалзаж эхлэв.
Эцэг эхийн минь жижиг бизнес арав гаруй жил амжилттай явагдаж байсан ч, сарын өмнө дампуулын эрмэгт тулсан. Тэд бизнесээ аврах арга маш удаан хайсан эцэст нь намайг хэн нэг баян хүнд худалдахыг сонгосон юм. Би хэтрүүлж байж магадгүй ч гэнэтхэн л би хуримаа хийх ёстой болчихсон. Үүнийг бизнесийн хэн хэндээ ялангуяа манай гэр бүлд ашигтай арга гэж аав ээж хоёр хэлсэн. Гэхдээ л арай дэндүү юм. Бид гэр дотроо төөрч, будилах хэмжээний тансаг амьдралтай байгаагүй ч, мөнгөнөөс хараат бус, зарим тэмдэглэлт баяраар гадаад руу ч явчихдаг байсан. Гэтэл гэнэтхэн л манай гэрийнхнийг аз ивээхээ больж бид хотын зах руу нүүхэд хүрсэн юм.
Энэ бүхэн үнэхээр гэнэт бас нүд эрмэхийн зуурт болж өнгөрсөн. Биднийг хэн ч ингэтлээ дампуурна гэж санаагүй. Тэгээд л аав ээж хоёр хурдхан эргэж сайхан амьдралдаа орохын тулд намайг ашиглаж байна.
Хүү нь хайртай бүсгүйтэйгээ учраад хэр их аз жаргалтай байгааг тэр хоёр өөрсдийн нүдээр харсан атлаа ийм шийдвэр гаргаж буй нь итгэмээргүй. Бас тэр надтай гэрлэх гэж байгаа галзуу новш! Эр хүн сонирходог эрэгтэй хүн. Хүн ер нь эр хүн сонирхдог байна уу үгүй юу надад хамаагүй гэхдээ хүчээр хүнтэй гэрлэж болохгүй шүү дээ. Чусоны үе биш биз дээ?
Уур дотроос буцлан архи хоолойгоор гулсан орж нэг л мэдэхэд би хангалттай хэмжээний согтсон байлаа. Гэнэт хаанаас ч юм хар хувцастай хүмүүс орж ирээд намайг хоёр талаас өргөн машин руугаа чихэж эхлэв. "БОЛИОЧ. Битгий надад хүрээд бай. ХҮМҮҮСЭЭ ТУСЛААРАЙ. Хүн хулгайлж байна! ХҮНИЙ НАЙМАА" чадлаараа чанга орилсон ч хэн ч надад тусласангүй харин оронд нь би тэдний машинд хажуудаа хоёр том биетэй эртэй зэрэгцэн сууж байлаа.
Миний амьдралын сүүлийн ганц долоо хоногт юу болоод байгаа юм бэ? Тэнгэр намайг гэсгээхийг хүссэн юм байхдаа.
Айснаас болоод уусан архи ч гаргах шиг болов.
Дугарах л юм бол хоолой хэрчих гэж байгаа мэт харцнаас нь айгаад юу ч хэлэлгүй тэнэг хүн шиг дуугүй зам ширтэж явлаа. Тэд намайг барьцаалчихаж байгаа юм байхдаа? Магадгүй намайг хүчээр гэрлэх гэж байгааг мэдээд хэн нэгэн авч зугтаагаад аварч байгаа юм болов уу? Гэхдээ л хэн ч намайг тэгэж аврахгүй гэдгийг саналаа.
...Явсаар зорьсон газартаа ирсэн бололтой машинаа зогсоочихов. Дараа нь намайг буулгаллаа. Буусан даруйдаа хэрхэн зугтах талаар бодож байтал тэдний хэн нь ч намайг хүчээр чирсэнгүй. Хоёр тийш болж зогсчихоод чигээрээ хэмээн дохив. Ийм олон залуучуудаас зугтвал баригдахаа мэдэж байсан учраас би тэдний үгэнд орон урагш алхан нэг байшин руу орлоо. Гэтэл хааны ордонд андуураад ороод ирчихсэн юм шиг л санагдаад эхэллээ. Хүн наймаалцахад хэтэрхий гоё газар байсан юм. Би цагаан ордонд ирчихсэн юм байхдаа гээд ийш тийш харж зогстол гутлын чимээ сонсогдон хэн нэгэн нааш ирж байв.
Удалгүй урд минь хээнцэр ганган хослолтой залуу ирлээ. Энэ газрын эзэн шиг харагдана.
"Танилцах өдөр арай болоогүй ч би тэсэлгүй чамайг нааш нь авчируулчихлаа зүгээр биз дээ?"
"Юу?"
"Хуримын талаар сонссон гэж бодож байна. Цаашдаа эвтэй найртай амьдарцгаая"
...