-Veintiuno-

1.6K 177 15
                                    

Долоо хоногийн дараа Тэхён манай эцэг эхийг гэртээ урилаа. Бидний харилцаа сайн байгааг харсан эцэг эх хоёр маань хөл нь газар хүрэхгүй баярлана. "Хүүхдүүд минь та хоёр хамтдаа үнэхээр сайхан харагдаж байна" өмнө нь хэн нэгнийг ингэж хэлэхэд  нүдээ эргэлдүүлэх дөхдөг байсан бол одоо хацар улайх шиг болчихдог болсон нь сонин юм аа.

"Миний хүү үнэхээр чадварлаг зуржээ. Уран бүтээлч хүүтэй гэдгээрээ бахархаж байна шүү" Аав миний зурсан зургийг харчихаад их л бахархалтайгаар инээмсэглэв. "Бас миний хүргэн царайлаг болохоор бүүр ч сайн зураг болжээ" 

"Магтах хэрэггүй дээ ааваа" сүүлийн үед уулзсан хүн бүр надтай зургийн талаар ярьж магтаалд умбуулаад байгаа болохоор хүртэх эрхгүй их хүндлэл аваад байх шиг санагдана. Би чинь зүгээр л өөрийнхөө сонирхлоор зураг хүн шүү дээ.

Тэхён "Одоо бид хоёр дахиж та хоёрынхоо санааг зовоохгүй ээ" гэхэд ээж жаргалтайгаар инээмсэглээд, "Зөв шүү миний хүүхдүүд үнэхээр зөв." гэснээ над руу сайн байна гэсэн харцаар ширтэх шиг боллоо. Ямар ч гэсэн тэднийг баярлуулж байгаа маань л надад хангалттай. Бид хамтдаа өдрийн хоол идчихээд цаг агаар сайхан байсан тул арын цэцэрлэгт ирлээ. "Хөөх цэцэрлэгт чинь хүлэмж хүртэл байдаг юм уу" аав гайхсан бололтой бага зэрэг хол харагдах хүлэмж рүү заав. "Тийм ээ, би өөрийнхөө бас мэдээж Жонгүгийг чанартай хүнс хэрэглээсэй гэж хүсдэг. Хамгийн чанартай хүнс бол өөрсдийн тарьсан хүнс шүү дээ. Ирсэн зочдоо ч гэсэн сайхан хоолоор дайлах хэрэгтэй" гээд над руу нэг харснаа хацар дээр үнслээ. Сүүлдээ бүр гэнтийн энэ үйлдэлд нь цочирдохоо ч больчихож дээ. Тэр намайг үнсэхийг хүсвэл хаана, хэний хажууд байх нь түүнд огт хамаардаггүй. Хажууд хэчнээн олон хүн байсан ч, тэр огтхон ч тоодоггүй.

Бид хэсэг цэцэрлэгээр тойрч алхаж байгаад хаанаас ч юм бэ борооны үүл гарч ирэхэд гэрлүүгээ орцгоож, эцэг эх маань явахаар шийдлээ.  Тэднийг явсаны дараа Тэхён бид хоёр миний хуучин өрөөнд орж ирэв. Би одоо ихэнхдээ Тэхёний өрөөнд байдаг болчихсон болохоор нэг л мэдэхэд "хуучин" гэж нэрлэдэг болчихсон. Мөн саяхнаас бид шинэ хийх дуртай зүйлтэй болсон нь хамтдаа хэвтэж байгаад зурагт үзэх. Тэхёний унталгын өрөөнд зурагт байдаггүй тул энд орж ирдэг юм. Тэр өмнө нь зурагт үзэхийг хийх зүйлгүй уйдсан хүний хийдэг ажил гэж боддог байсан гэсэн. Харин сүүлийн үед бид хамтдаа кино үзэх их дуртай болчихсон. Киноны туршид бид огт чимээгүй суулгүй хоорондоо ярилцана, заримдаа би уйлчихдаг учраас түүнд намайг тайвшируулах хэрэг гарна. Хамтдаа байх цагаа их зугаатай өнгөрүүлдэг болсон.

Тэхёний утас нь дугараад, ямар нэгэн зүйл шалгахаар ажлынхаа өрөө рүү явлаа. Би киногоо зогсоогоод түүнийг ирэхийг хүлээж суутал тэр орж ирээд, "Чамтай нэг хүн уулзах гээд ирчихсэн байна" гэлээ. "Хэн? Хэн уулзахаар ирсэн юм?" гэтэл тэр хариу ч хэлэлгүй гараад явчихав. Хэн надтай уулзах гээд энэ хүртэл ирдэг байна аа? гэж гайхсаар зочны өрөөнд ороход, Хэжин намайг хармагцаа хүрч ирээд чанга тэвэрлээ.

Хэсэг хугацаанд гайхаад юу ч хийж чадалгүй, хэлж чадахгүй зогсов. Гэтэл зочны өрөөний эсрэг талын ханыг налан Тэхён, Хэжин бид хоёрыг хараад зогсож байснаа намайг анзаарч эхлэхэд тэр цааш явлаа. Урам нь хугарч байгаа байхдаа Тэхёний өмнө гэмших мэдрэмж төрөөд, Хэжинд ч анхаарлаа хандуулж чадсангүй. 

"Жонгүг аа? Яасан бэ? Намайг ирсэнд баярлахгүй байгаа юм уу? Би хангалттай удаан хүлээсэн биз дээ. Бид одоо хамтдаа байж болно тийм үү?" Гэнэт гарч ирээд огтхон ч төсөөлөөгүй зүйлийг яриад эхлэсэнд, миний амнаас үг гарч өгсөнгүй. "Чи түүнээс удахгүй салчихна гэж надад амласан. Би удаан хүлээсэн Жонгүг!  Дахиад хүлээж чадахгүй нь" 

"Чи яагаад юу ч хэлэхгүй байгаа юм бэ? Одоо хамтдаа байх цаг болчихсон биз дээ хайрт минь?"

















...

-Matrimonio-Donde viven las historias. Descúbrelo ahora