-Quince-

1.5K 180 45
                                    

"Битгий уйлаад бай Жонгүг! Хүчтэй бай!" гэж өөртөө хэдэн зуун удаа хэлсэн ч би өөрөө өөрийнхөө мэдрэмжийг удирдаж чадахгүй байна. Яагаад яагаад яагаад! Яагаад Ким Тэхён надад ингэж ихээр нөлөөлөөд байгаа юм бэ?

Миний сэтгэл хөдлөл, миний гэсэн бүх зүйлийг тэр удирдаад байгаа мэт санагдаад байна. Дэндүү гомдолтой байна!

Хоёр хоног орондоо хэвтлээ. Миний гэсэн бүхэн байхгүй болчихсон мэт санагдаад, цээжин дотор хүчтэй хатгуулж өвдөх мэдрэмжийг зүрхэндээ, тархиндаа мэдрэв. Өглөө сэрэхэд дэр нойтон хэвээрээ байлаа. Би тэгэж их унтаагүй бололтой. Зөвхөн хар өнгөөр л зураг зурмаар санагдана. Миний сэтгэлийг тайтгаруулахгүй ч, ямар нэгэн зүйлд өөрийнхөө мэдрэмжийг шингээвэл дотор онгойх мэт мэдрэгдээд байсан учраас, өглөөний цай гэж юу байдгийг ч мартаад зурж эхэллээ.

Хэдэн цагийн дараа У ахлах миний өрөөнд орж ирээд, Ким Тэхён гэгчийг харшдаа ирснийг хэлсэн. Юуны тулд яах гэж надад хэлснийг нь мэдэхгүй ч, хэлчихээд л гараад явсан. Бодвол хоёр хоног орондоо хэвтсэн намайг баярлуулах мэдээ байх гэж бодсон биз. Эргэж ирсэнд нь, огтхон ч баярлахгүй байна. Харахыг ч хүсэхгүй байна!

У ахлахыг дуудаж оройн хоолоо өрөөндөө идсэн болчихоод, цонхоор ширтэн зогсоход хаалга тогших шиг болов. У ахлах л дахиад ямар нэгэн зүйл хэлэх гэж ирсэн байх гэж бодоод би нэг их тоосонгүй. Тэгтэл, "Чи намайг зурчихжээ" гэсэн Тэхёний бүдүүн хоолой дуулдав. Өөрийг нь хүлээж зургийг нь хүртэл зурсан байгааг хараад намайг ямар өрөвдөлтэй амьтан бэ? гэж бодож байгаа байхдаа. "Нэлээн дээр зурсан. Чамайг гуйгаад байхаар чинь л" эргэж харахыг хүссэнгүй.

Уйлж хавдсан нүд, арчаагүй байдлаа түүнд харуулмааргүй байна. Тэр хэсэг чимээгүй байж байгаад, "Би өөртөө авч болох уу?"

"Хүссэнээрээ л бол...чиний дур" гэхэд тэр аваад гарах шиг болов. Азгүй амьтан шиг төрхөө хэнд ч харуулахыг хүсээгүй болохоор, өдөржин өрөөнөөсөө гарсангүй. Өнгөрсөн шөнө хэт их уйлснаас болж толгой бага зэрэг өвдөөд, нойр муутай хоёр шөнийг туулсан учраас ядарч байна. Орондоо ороод хэнийг ч, юуг ч бодохгүйг хичээсээр нүдээ анилаа.

...Маргааш өглөө нь би хуурамч инээмсэглэл нүүрэндээ тодруулж, зоригтой гэгч нь өрөөнөөсөө гарлаа. Тэр өглөөний цайгаа ууж байгаа харагдана. У ахлах эхлээд санаа зовингуй харцаар харж байсан ч, өөдөөс нь инээмэглэсэнд тайвширсан бололтой байлаа. Хэдий болтол өрөөндөө уйлж суух ёстой гэж? Хэдий хүртэл арчаагаа алдсан төрхөө бусдад гайхуулах юм? Хоолны ширээн дээр очиж суугаад би, "Хэжинийг л олон юм яриад, энд тэндгүй ам нээж явах юм шиг яриад байсан, чамд ч гэсэн өөрт чинь тийм эмэгтэй байсан байж... Тэгтэл чи намайг л загнаж сүр бадраагаад, чиний нарийн бичиг чинь тэгээд хэзээ ч ам алдахгүй юу?"

"Алдахгүй ээ"

"Чи яаж ийм итгэлтэй байгаа юм? Чи л өөрөө их хэмжээний мөнгө амлахад ямар ч хүний ам нээгддэг юм гэж хэлээд байсан биз дээ тийм биш гэж үү?" гэхэд Тэхён түр хооллохоо зогсоогоод, "Гэнэт яачихсан юм бэ? Нарийн бичгийн минь талаар хүртэл сонирхоод л тэгтлээ уйдаад байгаа хэрэг үү? Өөртөө л анхаарал тавь. Чиний оролцох хэрэг биш" гэлээ.
"Зүгээр л амаа татаад өг гээд хэлчихээч. Хий дэмий сайхан харьцах гэж хичээх хэрэггүй. Угаасаа хүчлээд байгаа чинь мэдэгдээд байна"

Тэр над руу ширтэж байгаад хоолны ширээн дээрээс бослоо.

Өнөөдөр ээжтэй зургийн үзэсгэлэнгийн нээлтэн дээр очих ёстой болохоор, ганган хээцэр хослол өмсөөд үсээ бага зэрэг янзаллаа. Аль чадахаараа л энгийнээрээ харагдахыг хичээж байна. Бэлэн болчихоод гарах гэж байтал гэнэт Тэхён хажууд хүрээд ирэв. Хамт явах ёстой бололтой. Хэн хэн нь юу ч дугаралгүй машиндаа орж суугаад ээжийг авахаар хөдөллөө. Арын суудал дээр бид хоёр, хоёр тийш цонхоор ширтээд сууж байтал Тэхён гэнэт, "Найз бүсгүй чинь гайгүй юу?" гэж асуулаа.

"Айн?"

"Автомашины осолд орсон гэсэн биз дээ үгүй юм уу?" би гайхсаар, "Хэн? Хэжин үү?"

"Тийм ээ би тэгэж сонссон. Чи мэдээгүй хэрэг үү?" гэж асуулаа. "Үгүй ээ. Хэзээ тэр вэ?" огтхон ч холбоо барихгүй байсан юм чинь яаж мэдэхэв дээ. Би утсаа гаргаж ирээд Хусог руу залгаллаа. "Байна уу? Хэжин яасан гэнээ? Бүх зүйл зүгээр үү" гэж асуутал Хусог өөдөөс чанга орилж, "ЮУ ГЭНЭЭЭ! НОВШ МИНЬ ЧАМД ИНГЭЖ АСУУХ ЭРХ БАЙХГҮЙ МЭДВҮҮ!!! Хараал идсэн новш минь. Тэр чамгүйгээр хамаагүй дээр байх болно. Чи л байхгүй бол тэр сайн байх болно гэж байна! Эмнэлэг дээр ирэх юм бол би чамайг ална шүү. Битгий Хэжиний нүдэнд үзэгд!" гээд намайг хариу хэлэхээс өмнө утсаа таслачихав. Тийм ээ надгүйгээр хамаагүй дээр байх биз. Хусог хэтэрхий чанга дугарсан болохоор, Тэхён ч гэсэн сонссон байхдаа. "Бас л миний оролцох хэрэг биш бололтой" гэж амандаа үглэчихээд утсаа далд хийлээ. Одоо надад үнэхээр хэн ч үлдсэнгүй. Найз нөхөд минь найз бүсгүйдээ гаргасан хөгийн зангаас минь болж намайг уучлахгүй, Хэжин намайг өршөөхгүй. Эцэг эх минь зоосны нүхээр амьдралыг хардаг болчихсон.

Ингээд хэн ч үлдсэнгүй.

















...

-Matrimonio-Where stories live. Discover now