"Хайрт минь гэрийн чинь гадаа ирчихлээ. Гараад ирэх үү?" Бал сараас ирсэн өдрийнхөө маргааш нь би Хэжинтэй уулзахаар гэрийнх нь гадаа очлоо. Бид гадуур болзож болохгүй тул тэр машинд минь орж ирэв. Орж ирмэгцээ намайг тэврэхээр ойртох гэхэд нь би толгой сэгсэрлээ. Хэн нэгэн Тэхёний өрсөлдөгч намайг харж байж магадгүй хаана ч сэрэмжтэй байгаарай гэсэн Тэхёний сануулгыг биелүүлэх гээд л хайртай бүсгүйдээ татгалзчихлаа.
"Бал сар чинь хэр байв даа?""Хөгийн байсан"
"Тэрний нийтэлсэн зүйлс дээр чи хэтэрхий жаргалтай харагдаж байсан болохоор хардаад л, асуучихлаа уучлаарай. Чи бид хоёр тэр залуугийн тухай ярилцахгүй гэж тохирсон шт дээ тэ?" гэсээр инээх шиг болон над руу харснаа гэнэт толгой гудайлгав. "Чамайг бас шимчихжээ"
"Бүх зүйлийг үнэмшилтэй харагдуулах гээд их хичээсэн юм аа"
"Харагдаж байна аа. Хэтэрхий үнэмшилтэй харагдаад байгаа болохоор хардмаар байна. Гэхдээ би чамд итгэдэг" Энэ чинь л миний бүсгүй. Үнэхээр ухаалаг бас ямар ч үед надад итгэхээ хэзээ ч больдоггүй. "Яг одоо чамайг үнсмээр байгаа ч болохгүй гэдгийг нь бодохоор л..." Бид хэсэг ярилцаж жаргалтайгаар хоёр цагийг машинд өнгөрүүлсний дараа Хэжин гэрлүүгээ орж би саяхнаас амьдарч эхлэсэн Тэхнёий байшин руу хөдлөв.
Замд явж байх зуур Ким Тэхён гэх дугаараас дуудлага ирлээ, хэдий би түүний дуудлаганд хариулмааргүй байсан ч үргэлж тэрнийг залгахад утсаа авна гэсэн амлалт маягийн зүйл өгсөн учраас, хурдхан утсаа авлаа. "Байна уу?"
"Чи хаана байна?"
"Очиж байна аа, очиж байгаа болохоор битгий залгаад бай" гэтэл тэр өөдөөс шууд чанга орилов. "ЧИ ЯМАР НОВШОО ХИЙГЭЭД ЯВААД БАЙГАА ЮМ БЭ??" Хэжинтэй уулзсан гэдгийг маань мэдсэн бололтой. Би хариу хэлэхгүй байсанд тэр улам бухимдах шиг болсноо, "Хурдан ир" гэж ширүүнээр хэлчихээд утсаа таслаллаа. Тэхёнийг уурлахаар би айх шиг болдог. Инээдтэй байж магадгүй л дээ гэхдээ тэр үнэхээр аймар болчихдог. Хөмсгөө зангидчихаад хэн нэгнийг дарангуйлсан аурагаа маш хүчтэйгээр гадагшлуулдаг.
Гэр лүү нь аажуухнаар алхаж орохдоо буруу зүйл хийсэн учраас бараг л хөл чичирэх дөхөж байлаа. Тэр буйдангийн урд зогсож байв. "Хөөх Ким Жонгүг гэгээн дүрээрээ хаагуур явж байгаад ирэв?"
"Би нөгөө юу л даа... нөгөө" Юу ч хэлж чадахгүй ээрч мууран зогсож байтал тэр над руу ойртон, "Ким Тэхёний нөхөр бал сараасаа ирээд эцэг эхийнхээ гэрээр ч оролгүй машинд хэн нэгэн эмэгтэйтэй уулзаж байна. Тэр эмэгтэй хэн бэ? Маргааш өглөө ийм мэдээ цацагдана. Би чамтай гэрлэсэн болохоос амьдралыг минь сүйрүүлэх хүн хайгаагүй. Дахиад нэг удаа намайг хуурвал өршөөхгүй гэж хэлсэн байхаа?" Би бас л хариу хэлж чадахгүй дуугаа хурааж, Хэжинтэй уулзсандаа харамсаад зогсож байхад Тэхён, "Чамайг шийтгээд өгөх үү? Эсвэл тэр эмэгтэйг чинь сургаад өгөх үү?"
"ҮГҮЙ ЭЭ. Хэжинийг л болохгүй ээ"
"Битгий тэгэж хэл. Чамайг тэр өлөгчинг өмгөөлөх тусам миний уур бүр их хүрнэ гэж бодохгүй байна уу?" Үнэндээ би намайг Хэжинтэй уулзсан гэдгийг тэр мэдэх байх гэж бодсон, гэхдээ ингэж их уурлаж намайг айлгана гэж төсөөлөө ч үгүй. "...Б.би дахиж түүнтэй уулзахгүй, тэрэнтэй орооцолдохгүй болохоор... намайг уучлаарай"
Ээрч муурсаар хэдэн үг хэлтэл тэр зэвүүн инээмсэглэл нүүрэндээ тодруулан, "Ухаарсан үг хэлэхэд дэндүү ойртсон байна гэж бодохгүй байна уу? Чи миний үгэнд орох ёстой байсан! Жонгүг би чамд дахиад хэлье. Чи бүх зүйлийг хуурамч...хуурамч л гэнэ. Танай гэр бүлд өгч байгаа миний мөнгө хуурамч уу? Надаас хангалттай мөнгө салгаж аваад, тэр өлөгчинтэйгөө зугтана гэж бодож байна уу? Чи намайг ашиглаад байгаа биз дээ. Гэхдээ би чамд зүгээр л ашиглуулаад суух тэнэг биш шүү" гэлээ. Би ямар нэг зүйл хэлэхийг хүссэн ч, юу хэлэхээ мэдэхгүй хэсэг гацав. Учир нь түүний зөв болохоор тэр.
"Намайг үнэхээр уучлаарай." Надад үүнээс өөр хэлэх зүйл байсангүй. Ширүүн болсон нүдтэй нь харц тулгарахаас зайлс хийн доош ширтэв. Түүнийг ингэж их уурлаж байгааг харсан миний анхны удаа болохоор би айгаад байгаа юм болов уу? Эсвэл тэр угаас уурлахаараа хүн бүрийг ингэж айлгадаг юм болов уу?
Ямар ч байсан түүнийг уурыг хүргэх зүйл олон хийх хэрэггүй гэдгийг өнөдөөр сайн ойлгож аваад өрөө рүүгээ ороход тэр хэн нэгэнтэй утсаар ярьсаар үлдлээ.
Бурхан минь та миний амьдралаар тоглож ханахгүй л байна уу?
...