Маргааш өглөө нь намайг сэрэхэд Тэхён хажууд унтаж байлаа. Өчигдөр би түүнд тэврүүлж зогсохдоо догдлосон тэгээд, хэтэрхий их догдлохдоо түүнд уурлаж байгаад тэврэлтээс нь мултарчихаад орондоо орчихсон. Хэтэрхий догдлож сандрахдаа түүн рүү уурлачихаад байх юм. Босох гэж хичээсэн ч тэр намайг тэвэрчихсэн байсан болохоор нь сэрээхийг хүлээхээр шийдлээ. Урьд өмнө нь унтаж байхдаа ийм царайлаг харагддаг хүн харж байсангүй. Дахиад л зүрхний цохилт түргэсээд эхлэчихсэн байна.
Удалгүй тэрний сормуус бага багаар хөдлөөд нүдээ нээлээ. Өрөө нь хар өнгийн хөшигтэй учраас бүүдгэр гэрэлтэйд тэр над руу юу ч хэлэлгүй ширтэнэ. Бид зүгээр л ширтэлцсээр л байлаа. Гэнэт тэр бүдүүн нойрмог хоолойгоороо, "Чи үнэхээр надаас салахдаа итгэлтэй байгаа юу?" гэж асуух нь тэр. Тийм ээ! Салалт бол миний хүсээд байсан тэр зүйл мөн гээд орилох ёстой байтал миний хоолой хатчихсан мэт дугарч өгсөнгүй.
"Т-т...тийм ээ" Өөртөө итгэлгүйхэн шиг амнаасаа авиа гаргасан болов. "Чи тэгэж бодож байгаа бол бүгд чиний хүслээр л болно" гэж хэлчихээд тэр орон дээрээс босон угаалгын өрөө рүү зүглэв. Саяхан л олигтойхон үг ч дугарахгүй байсан миний хоолой чанга тодоор дугарч "Чи ч гэсэн тэгэж л хүсэж байгаа биз дээ? Тэгсэн хэрнээ яагаад ганцхан намайг л салах гээд байгаа юм шиг аашлаад байгаа юм айн!" гээд дугарчихав.
Угаалгын өрөө рүү орох гэж байсан тэр гэнэт эргэж хараад, "Юу? Хэзээ би чамаас салмаар байна гэж хэллээ? Салах хүсэлтэй цорын ганц хүн нь чи"
"Худлаа хэлэхээ больж үз! Чиний бүсгүй чинь над дээр ирээд л хурдан салахыг гуйж гуйвшаад байсан? Нарийн бичигтэйгээ дотно харилцаатай чинь үнэн биз дээ!" гэж хэлэхэд тэр над руу гайхан харлаа. Энэ талаар мэдээгүй л гэж бодсон бололтой. "Гэхдээ-" би шууд яриаг нь таслаад, "Ойр ойрхон томилолтоор яваад байсан чинь тийм л учиртай байсан тийм үү? Миний царайг харахыг хүсэхгүйдээ Бусан руу амрахаар явсныг чинь мэднэ. Би тэнэг амьтан биш шүү Ким Тэхён"
"Тэгвэл чи ч гэсэн тийм цэвэр, нандин хүн мөн юм уу? Надаас хэдэн төгрөг авчихаад найз бүсгүйтэйгээ хамтдаа зугаацах гэж байгаа чинь үнэн биз?" гэж хэлчихээд тэр угаалгын өрөө рүүгээ орчихлоо. Ийм болохоор л бидэнд салахаар өөр сонголт байхгүй. Хэчнээн их зүрхээр хатгуулж байгаа мэт өвдөж байсан ч бид салах л ёстой.
...Өглөөний цай уухаар гартал Ким хатагтай аль хэдийн өглөөний цайны ширээгээ засчихсан байлаа. Гэрт нь хоносон болохоор их л баяртай байх шиг байсан ч, Тэхён бид хоёрыг хараад өнөөх баяр хөөр нь тэр дороо алга болчих шиг. Миний хувьд аль хэдийн ээжээс минь өөрцгүй хүн болсон түүнийг цаашдаа бидний салах тухай мэдээг дуулаад их л гуниглах байхдаа гэж бодогдоод сэтгэл дотроо гэмшинэ. Гэхдээ надад гэмшихээс өөр хийж чадах зүйл байхгүй нь харамсалтай.