-Catorce-

1.5K 175 69
                                    

Яагаад тэр надад нэг л өөр хүн шиг болчихсон мэт мэдрэгдээд байгааг мэдэх юм алга. Гэхдээ тэр намайг огтхон ч тоохоо больчихсон. Жонгүг гэдэг хүн огт байхгүй мэт, бид хамтдаа амьдардаггүй мэт онцын шаардлагагүй бол бараг л дуграхаа больчихсон. Америк явж ирээд тэр үнэхээр өөр болчихсон. 

Бүхнийг ийм байлгах шийдвэрийг би өөрөө гаргачихаад яагаад ингэж гуниглаад байгаа юм бэ?



Тэхёнийг томилолтоор явж ирээд долоо хоног өнгөрсний дараа ээж аав хоёр гэрт ирлээ. Гэхдээ Тэхён эзгүй таарсан тул бид гурав удаан хугацааны дараа хамтдаа оройн хоол идэв. "Та хоёрын хооронд юу болчихсон юм? Нөхөр чинь санхүүгийн албаныханаараа биднээс татах эхний мөнгөнийхөө хэмжээг явуулсан байна лээ. Бурхан минь гэж Жонгүг! Би чамаас тэгэж их зүйл хүсээ юу? Ядаж нэг жил, дахиад хэдхэн сар тэвчиж болохгүй байна уу. Бид чиний ирээдүйн төлөө л ингээд байгааг мэдэж байгаа гэж найдъя. Чиний л ирээдүйд хэрэглэх хөрөнгөний төлөө эцэг эх чинь зовж байхад, хүү нь байж чи өөрийнхөө л жаргалыг бодно! Юу ч үгүй годгоносон охинд толгойгоо мэдүүлчихсэн. Тэрэнтэйгээ чи хаа холдох юм айн! Энд жаахан тэвччихэд ер нь юу нь болохгүй байгаа юм бэ?"

"Миний төлөө мөнгө цуглуулдаг юм уу? Тэгвэл больчихооч дээ! Би та хоёроос гуйгаагүй. Тэглээ ч тэр Тэхён чинь..." Тэхён чинь нэг нүдээрээ ч тоож харахаа больчихоод байхад өөр юу хийх хэрэгтэй гэж? Ээжтэй тэмцэлдмээр байсан ч, би хангалттай залхчихсан байсан учраас дуугаа хураалаа. Угаасаа нэг иймэрхүү зүйл ярихаар наашаа ирж байгааг нь мэдэж байсан юм. Тэд Тэхёнтой ярилцах гэж хүлээсэн боловч тэр гэртээ ирэхгүй удаад байсан болохоор тэвчээр нь алдагдав бололтой явцгаалаа. Харин тэднийг явсны дараа зөрж орж ирсэн хүмүүс бол өмнө нь хэд хэдэн удаан харж байсан Тэхёний жолооч болон бага зэрэг задгай хувцасласан нарийн бичиг нь байлаа. Тэдний хэлж байгаагаар бол Ким Тэхён дахиад л томилолтоор явах болсон гэнэ. 

Гэхдээ энэ удаа Бусан руу хоёр хоног явахаар болсон тул түүний ачааг жолооч, нарын бичиг хоёр нь ирж авч байгаа нь энэ юм байх. Яагаад ийм ойр ойрхон томилолтоор яваад байгааг нь мэдэх юм алга. 

Нарийн бичиг эмэгтэй нь надад үнэхээр таалагдсангүй. Надад сонсгох гэсэн мэт миний хажууд хэн нэгэнтэй утсаар ярин чанга инээж, "Тийм ээ захирал бид хоёр Бусан явахаар болсон" гэх мэтээр ярьсаар байлаа. У ахлах болон хэдэн хүмүүс ачааг нь зөөж дуусах дөхөж байтал өнөөх эмэгтэй утсаар ярьж дууссан бололтой над руу дөхөж ирээд, "Захирлын нөхөр нь үү?" гэж асуулаа. 

Толгой дохиход, "Аан уучлаарай хуриман дээр харснаас бага зэрэг өөр харагдаад, өө нээрээ бид чинь танилцах хэрэгтэй биз тийм үү? Со Юра" гээд гараа сунгав. "Жон Жонгүг"

"Жон? одоог хүртэл Ким овгоо хэлэхгүй байгаа хэрэг үү? би та хоёрын харилцааг мэднэ ээ. Гэрлэлт чинь хуурамч биз дээ? Захиралтай удаан хугацаанд хамт ажиллаж байгаа болохоор хэнтэй хаагуур юу хийж байгааг нь мэддэг болчихдог юм. Тэгээд хэзээ салах гэж байна даа?" Хэн нэгэн танихгүй хүн миний хажууд ирчихээд амьдралын минь талаар хэрэггүй зүйлс ярьж байгаа нь намайг тавгүйтүүлэв. Би хариу хэлсэнгүй. 

"Үнэндээ чамд ч гэсэн хэцүү байгаа байлгүй дээ тэ? Хайргүй хүнтэйгээ хамт амьдрах? Чамайг хайртай хүнтэй гэж Тэхён захирал хэлсэн. Захирал чамайг ч гэсэн хурдан салах хүсэлтэй байгаа гэж байсан. Хурдан хэн хэндээ төвөггүй цэвэрхэн салвал их сайн. Танай эцэг эхээс чинь мөнгөө аваад сална гэж ярилцсан гэлүү? Өө яанаа эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа бол уучлаарай. Захирал надад нуулгүй ярьчихдаг болохоор л яриандаа халаад асуучихлаа."

"Аан" Өөртэй нь ярилцах хүсэлгүй байгаа гэдгийг ойлгох ухаан энэ Юра гэгчид байхгүй бололтой. Нарийн бичигтэйгээ надтай ярьсан зүйлсээ хэлдгийг бодвол их дотно харилцаатай юм. 

"Уг нь Америкаас ирэхдээ шүүхэд өргөдөл гаргахад бэлэн болчихсон л байсан. Танай эцэг эх чинь хангалттай мөнгөө өгөхгүй байгаа болохоор хойшлуулаад байгаа юм шиг байна лээ. Чи эцэг эхдээ хэлээд хурдлуулахыг бодоорой. Хэн хэндээ л хэрэгтэй зүйлийг хурдан хийх хэрэгтэй биз дээ тийм ээ? Дараа дараагийн зүйлс болоход илүү амар байна. Чи ч хайрт дээрээ хурдан очно. Захирал бид хоёр ч гэсэн хүмүүсийн хэл амнаас айх хэрэггүй бол үүнийг л чамд хэлэх гэсэн юм. За баяртай одоо явахгүй бол онгоцноосоо хоцрох байх" 

Хөөх. Яагаад ингэж ихээр өвдөөд байгаа юм бэ? Яагаад гэнэт л уйлмаар санагдаад байгаа юм бэ?



....



-Matrimonio-Where stories live. Discover now