-Dos-

1.4K 193 20
                                    

"Өчигдөр орой гараад явчихаар чинь их айсан шүү гэтэл энд ирсэн байх нээ. Ханиа би чамд хүүгээ ямар ухаантай гэдгийг хэлж байлуу?" Намайг өглөө шартаж үхэх гээд сэртэл аав ээж хоёр энэ газарт ирчихсэн сууж байлаа.

"Ээжээ! Өөрөө хөлөөрөө орж ирэхэд, машинд чихүүлэн суугаад ирэх хоёрын хооронд их ялгаа бий шүү" гэж намайг уцаарлахад ээж, "Бараг л ялгаагүй. Наашаа орж ирсэн бол орж ирсэн" бүр цагаандаа гарч байх шив дээ. Намайг дахиад нэг юм хэлэхээс өмнө өнөө өглөөхөн надад өөрийгөө танилцуулсан залуу болох Ким Тэхён "Тэд чамайг машинд чихэж авчирсан хэрэг үү?" гэлээ.

"Тиймээ" Тэхён гэгчийг цааш явах зуурт ээж над руу харцаа шилжүүлэн, "Битгий дэмий зүйлс дээр сүржигнээд бай" гэх нь тэр. Миний ээж хэзээ ийм болчихсон юм бэ?

"Та ч үнэхээр..." удалгүй би дуугаа хураалаа. Хэлэх ч үг олдохгүй болтлоо урам хугарчихсан болохоор тэр л дээ. "Ноёнтоон таныг эзэнтэн дуудуулж байна" гэж нэгэн эмэгтэй хэлэхэд нь би тэрнийг дагаж явах ёстойгоо ойлголлоо. Өчигдөр орж ирсэн хаалгаар гадагш гарав. Гэтэл Ким Тэхён хэдэн залуусыг урдаа зогсоогоод, "Хэн чинь өчигдөр түүнийг машин руу чирч оруулсан бэ?" гэж асуув. Тийм сүртэй хэрэг биш л юм сан.

"ДУГАРААЧ" гэнэтхэн орилоход нь би цочсноодоо хараал хэлэх дөхлөө. "Тэгвэл Жонгүг? чамаас асууя хэн нь байсан бэ?" харцаа над руу шилжүүлэхэд би түүний урд толгой гудайлган чичрэн зогсох залуустай адил сандрав. Учир нь тэр их ууртай байх шиг, бас уурлахаараа их аймар хүн шиг санагдана. "Мэдэхгүй ээ.. Би нөгөө юу.. согтуу тийм ээ! Согтуу байсан учраас сайн санахгүй байна. Гэхдээ тэр хүнийг олж яах гэж байгаа юм?" гэж зориглон асуухад Тэхён, "Хэн ч чамд хүрэх ёсгүй байсан юм" гэх утгагүй зүйл хэллээ.

"Тэгвэл би энд ирэхгүй байсан шүү дээ, үнэндээ машиндаа чирч л суулгахгүй бол согтуу Жонгүг хаашаа ч явахгүй архины мухлагт хонож мэдэх хүн"

"Дахиж ийм зүйл болохгүй гэж найдъя залуусаа" гэж хэлчихээд тэр эргэн дотогш орлоо. Тэр яг мафын толгойлогч шиг л санагдав. Хүлээгээрэй тэр жинхэнээсээ мафын толгойлогч бол яах вэ? Би ер нь яг хэнтэй гэрлэх гэж байгаагаа бага ч болов мэдэх хэрэгтэй бололтой.

Дотогш орж ирээд бид уртаас урт ширээн дээр суугаад хооллож эхлэв. Үнэндээ өглөөний цай гэхэд хэтэрхий их зүйлс ширээн дээр өрөөстэй байлаа. Харин шартаж байгаа миний урд шар тайлах шөл байсан учраас би дуугүй хооллож байхад, ээж аав хоёр Тэхён гэх залуутай хуримын тухай ярилцана.

"Тэгвэл та хоёр миний хувийн туслахад заавал хуриманд ирэх ёстой хүмүүсийн нэрийг өгчихөөрэй. Тэр бүгдэд нь урилга хүргээд өгчихнө. Жонгүг чамд хуримандаа урих хэн нэгэн байгаа юу? Найзуудынхаа нэрийг энэ хүнд өгөөрэй" гээд ардаа зогсох хүнийг заалаа.

"Тийм хүн байхгүй ээ" гэж хэлэхэд ээж, "Найз нараа уриач. Хусог Жимин хоёр байгаа шүү дээ чиний багын хоёр найз" яаж найзууддаа эрэгтэй хүнтэй гэрлэх гэж байгаагаа хэлэх юм бэ? Тэр хоёрт бол бүр ч хэлж чадахгүй.

"Тэр хоёрт хэлэхгүй ээ, хүсэхгүй байна" гэхэд Тэхён, "Яагаад?" ойлгомжтой зүйлийг лавшруулж асуугаад байгаа юм болоо? Би тэрэнтэй ярилцмааргүй байсан учраас, "Зүгээр л би хүсэхгүй байна" гээд товчхон хариулав. Гэнэт хаа нэгтээ утас чанга дугарлаа. Би юу ч тоолгүй урдахаа идэж байхад, "Миний хайрт гэж хэн юм?" гэж тэр залуу асуув.

Түүн рүү хартал гартаа миний утсыг барьчихсан байв. Яагаад түүнд миний утас байдаг билээ? Ээжийг нөгөө, юу гэж сандарч суухад би, "Миний найз охин" гээд хэнэг ч үгүй хэлчихэв. Үүнийхээ дараа ээжээс үхлийн харцын дайралт авсан ч тоосонгүй. Гэтэл Тэхён гэдэг хачин залуу туслахдаа хандан, "Энэ эмэгтэйг урих хэрэгтэй шүү, хуримын урилгыг хамгийн түрүүнд түүнд өгөөрэй" гэлээ.

"Галзуу новш чинь юундаа..солиороод байгаа юм бэ?" аль түрүүнээс хойш гарах гээд байсан үгээ чанга хэлтэл тэр юу ч болоогүй мэт зэвүүнээр инээгээд, "Чиний экс хайртыг заавал урих хэрэгтэй. Тайзны хамгийн эхний эгнээнд суулгасан ч болно" гэх нь тэр.

Бурхан минь миний амьдралд юу болоод байгааг хэлээд өгөөч!





...

-Matrimonio-Where stories live. Discover now