"Би чиний өмнө ингэж хэлэх эрхгүй хүн гэдгээ мэднэ л дээ... гэхдээ намайг уучлаарай Хэжин. Бид өсвөр наснасаа хойш удаан хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Дурсамжаар дүүрэн жаргалтай цаг мөчүүд ч олон байсан. Би яг л хөгийн новш шиг санагдаж байгаа байх гэхдээ Хэжин.... Чамаас үнэнийг нуумааргүй байна. Миний сэтгэлд аль хэдийнээ чиний орон зай үгүй болсон. Намайг үнэхээр уучлаарай"
Хэжиний царай барааж над руу ууртайхан хараад, "Юу гэнээ? Арай үгүй биз дээ. Чи надаар тоглоод байгаа юм уу? Галзуу амьтан минь! Намайг өдийг хүртэл яаж тэвчиж, хүлээсэн гэж бодож байна. Чамайг харахгүй л бол үхчихмээр санагдаж байхдаа чамайг ч гэсэн ийм байдалдтай байгаа байх гэж итгэсэн. Гэтэл юу гэнээ? Чи арай Тэхён гэгчдээ хайртай болчихсон гэж хэлэх гээгүй биз дээ. Хараал идсэн амаараа үгүй гэж хэлээч!" гэсээр уйлж эхэллээ. "Уучлаарай ... бүх зүйл миний буруу"
"Уучлаарай гэнээ? Наад үг чинь хэнд хэрэгтэй гэж?" Хэжин уурлан намайг цохиж эхлэхэд У ахлах хаанаас ч юм хэдэн туслахуудаа дагуулж гарч ирээд, "Эмэгтэйг гэрт хүргэж өг" гэлээ. Хэжинийг явсны дараа би өөрийнхөө өрөө рүү явлаа. Ийм байдалд орчихоод Тэхён дээр очих зориг байсангүй. Миний амьдрал одоо л нэг жаргалтай боллоо гэж бодох бүрт л, толгой өвтгөм зүйлс гарч ирээд байх юм. Би ер нь яачихсан хүн бэ? Орон дээр дээш харан тааз ширтэж байтал хаалга тогшиж, У ахлах оройн хоол санал болголлоо. "Би юм идэхгүй ээ" үнэндээ надад өрөөндөө шигдэхээс өөр хийж чадах зүйл юу ч байхгүй. Тэхёнтой нүүр тулахаас ч эмээж байна.
Тагтан дээр гарч зогсоод, бага зэрэг тайвширчхаад эргээд өрөөндөө орж ирэхэд дахиад л хаалга тогшлоо. "У ахлахаа би юу ч идэхгүй ээ!" гэхэд Тэхёний бүдүүн хоолой, "Би байна" гэв. Түүнийг ирнэ гэж огтхон ч бодоогүй болохоор хариу хэлэхгүй байсанд тэр өөрөө хаалга онгойлгоод ороод ирлээ. Тэр хэсэг чимээгүй зогсож байгаад, "Чи хуучин хайрттайгаа юуг ч шийдээгүй байсан хэрэг үү?" гэв.
"Юу?"
"Түүнтэй дахиж хамт байж чадахгүй гэдгээ тэрэнд хэлсэн байх гэж би бодож байсан юм. Гэтэл чи үнэндээ.... надтай хамт байх эсэхээ ч бүрэн шийдээгүй байсан юм уу?" гэж асуув. "Үгүй ээ би нөгөө... юу л даа тэрэнтэй холбоо барьж чадаагүй тэгээд л тэр"
"Чи хүсвэл чадах байсан тийм үү? Тэгвэл чи зүгээр л хүсээгүй юм биш үү? Надтай хамт байсан ч гэсэн тэр эмэгтэйгээ боддог байсан болоод л өдийг хүртэл юу ч хийгээгүй байна. Тэрнийгээ гэрт ирэхийг хүлээсэн юм уу! Тэгвэл би одоо чамд сонголт өгье. Надад зөвхөн надтай хамт байхыг хүсдэг хүн хэрэгтэй. Би чамтай байхдаа авдаг мэдрэмжийг чамд ч гэсэн адилхан мэдрэгддэг гэж боддог байсан минь буруу бололтой. Чамайг хүсэж байна гэвэл яг одоо салцгаая" Салцгаая гэж хэлснийг нь сонсоод л нүднээс нулимс урсаад эхлэв. Яаж ч тэвчсэн урсаад байсан болохоор тоолгүй орхиод, "Түүнд хэлэх боломж үнэхээр олдоогүй. Шалтаг тоочиж байж магадгүй л дээ гэхдээ тэр осолд орсныхоо дараа дугаараа сольчихсон байсан. Найзууд руугаа залгаад асууж болох байсан ч, надад найз гэх хүн үлдээгүй. Бүр хэн ч үлдээгүй. Хэжинийг зовоож, чамтай гэрлэснээс хойш бүгд надаас зайгаа барьсан. Бас би... би чамтай хэтэрхий жаргалтай байсан болохоор Хэжиний талаар мартчихсан байсан юм. Олон сар холбоогүй байснаа гэнэт хүрч ирээд иймэрхүү зүйл ярина гэж огтхон ч төсөөлөөгүй. Бүх зүйлийн буруутан нь би мөн ч гэсэн. Сална гэж хэлсэн чинь үнэхээр.... надад.. новш гэж" уйлчихсан болохоор, цааш нь үргэлжлүүлж ярьж чадсангүй. Урьд нь хэн нэгний өмнө хэзээ ч ингэж уйлж сууж байгаагүй надад эвгүй байсан ч, одоо тэр бүхэн хэнд хамаатай гэж?
Нүүрээ угаахаар угаалгын өрөө рүү зүглэтэл тэр гэнэт хөдлөн намайг тэвэрлээ. Уйлж байгаа бяцхан жаалууд эцэг эх нь аргадахаар улам илүү уйлдаг шиг, би түүнд тэврүүлээд цурхиртал уйлав. Зүгээр л бид үнэхээр салчихвал юу болох бол гэж бодох төдий л дэлхий хөмөрч байгаа мэт мэдрэгдээд л тэр биз.
"Чамд итгээгүйд уучлаарай. Тайвширдаа бяцхан залуу минь. Одоо бүх зүйл зүгээр ээ, бидэнд юу ч тохиолдохгүй"
...