"Миний хүргэн ёстой царайлаг юм аа, хуриман дээр харсан л даа гэхдээ бүүр харах тусам улам л царайлаг харагдаад байх юм"
"Ээжээ та намайг ичээгээд байна"
Гэнэт Тэхён хажуунаас хацар дээр үнсэв. Хуурамч хадам ээж, аав хоёр минь утасны цаанаас харж байсан болохоор би юу ч хэлж чадалгүй дуугүй л газар ширтлээ. "Тэхён болиоч. Хүргэнтэйгээ минь хоёр үг солиулаад өг. Хуримынхаа өмнө ч уулзуулаагүй байж, ядаж одоо ч болтугай битгий садаа болоод бай" гэж хатагтай Кимийг хэлэхэд нь би, "Харин тийм ээ" гэсээр инээмсэглэн, гараа явуулсаар Тэхёний гуянаас чанга чимхлээ. "ЁООЁ Өвдөж байна"
"Сая Тэхён орилсон уу? Бүх зүйл зүгээр үү?" гэж асуухад нь тэр, "Зүгээр дээ ээжээ, халуухан шөнийг өнгөрөөж байхдаа өөр зүйл анзаарах сөхөөгүй байж байгаад гараа санамсаргүй цохичихсон чинь өвчин орчихсон. Сая хөндчихлөө"
Ноён Ким утасны цаанаас, "Чи иймэрхүү зүйлээ ээждээ ярихаасаа ичдэггүй юм уу?" гэлээ. "Юунд ичих юм? Бид тийм зүйл хийх гэж л энд ирсэн биз дээ тийм ээ Жонгүгаа?" гээд над руу харав. Энэ хүнд ичих нүүр гэж алга. Жаахан ч гэсэн амаа хамхиад өгөөсэй.
"Хэхэ чимээгүй байгаач" би зөөлхөн шивнэлээ. "Их дотно харагдаж байна шүү" Хатагтай Ким ийн хэлснээ, "За ингээд таслахгүй бол Ким Тэхён уурлах байлгүй. Хурдан ирээрэй хүүхдүүд минь, ээж нь хүлээж байя" гээд тасаллаа. "Ким Жонгүг" Тэхён хачин царайлсаар хөл рүүгээ заав. Би гуяыг нь улаан эрээн болгочихжээ. "Нөгөө уучлаарай. Гэхдээ чи л өөрөө олон юм яриагүй бол ийм зүйл болохгүй шт дээ" гэхэд тэр, "Олон юм ярихгүй л бол тэд итгэхгүй байсан юм. Ямартай ч чи минийхийг ийм болгосон юм чинь би ч гэсэн чинийхийг ийм болчиход болоо юм бишүү?" гэснээ над руу ойртов.
Би ч түүнээс зугтан далайн эргээс байшин руугаа гүйлээ. Тэхён миний араас ирж байх шиг харагдав. Тэр муу зэвүүн амьтан жинхэнээсээ тэгэж магадгүй учраас унтлагын өрөөнд ороод хаалгаа түгжиж байж тайвширлаа. Өрөөндөө орж ирээд Тэхёноос зугтаад хүүхэд шиг гүйсэн гэдгээ бодож хэсэг өөрийгөө шоолж хэвтэв. Унтахаар зүүрмэглэж байхад хаалга дугарч тэр орж ирлээ. "Хөөе гар" нүдээ ч нээж чадахгүй болтлоо нойрмог байсан ч, түүнийг хажууд ирж хэвтэхийг нь мэдрэв.
"Новш чинь..Гар л даа" орон дээрээс түлхэх гээд гараа явуулсан ч тэр барьж авсан тул амжилт олсонгүй. "Тэнэг минь өнөөдөр миний энд унтах, чиний буйдан дээр унтах өдөр. Гэхдээ яахав чи нэгэнт унтчихсан юм бол, хамтдаа л унтчихъя" гэлээ. "Өө чиний ээлж байсан юм уу? Тэгвэл би яв-" босохоор өндийтөл тэр намайг буцаж хэвтүүлээд, зөөлөн тэвэрлээ. "Хэн болчихоод надад хүрээд байгаа юм? битгий миний биед хүрээд бай" гэхэд Тэхён, "Нөхөр чинь учраас чамд хүрэх бүрэн эрхтэй хүн." гэж хэлээд уруул дээр үнсэх шиг болов.
Дараагийн түүнд хэлэх үгээ бодож байгаад аль хэдийнээ би зүүдний ертөнц рүүгээ явсан байлаа.
...Ямар нэгэн зүйл нүүрэнд минь хүрч, гижиг хүргээд энд тэндгүй тэнүүчлээд байсан болохоор аргагүй эрхэнд нойрноосоо салж нүдээ нээлээ. Гэтэл Ким Тэхён гэгч тэнэг залуу урт нарийхан хуруугаа нүүрэн дээр минь гүйлгэж байв. "Сайхан амарсан уу? Царайлаг залуу?" гэхэд нь би түүнийг цааш түлхээд, "Чи муу яахаараа энд байгаа юм бэ? Гараач!"
"Хөөх өглөө эрт яасан ширүүн байх юм бэ? Чи л өөрөө миний орон дээр унтах ээлжин дээр энд унтаад тэгээд ч болоогүй миний энгэр лүү шигдэж наалдаж унтчихаад яагаад намайг буруутгаад байгаа юм. Шөнөжин ор эзэгнэж унтсан нь хэн билээ дээ? Хэн нь илүү гомдлох ёстой юм шиг байна?" тэр тэнэг амьтантай дахиж юм ярилгүй дуугүй л миний буруу байсан гэдгийг хүлээн зөвшөөрөөд, угаалгын өрөө рүү зүгэллээ. Ер нь түүний ээлж байсан гэж би яаж мэдэхэв дээ? Гэтэл толины тусгалд өөрийгөө хараад, "КИМ ТЭХЁН!!!!!" гээд хамаг чадлаараа орилов. Яаж ингэж чаддаг байна аа? Хүнийг унтаж байгаагаар нь далимдуулж иймэрхүү зүйл хийж болохгүй шт дээ.
"Ямар нэгэн зүйл буруу болоо юу?" гэсээр түүнийг орж ирэхэд нь би хүзүү рүүгээ заагаад түүний тодоор шимсэн хэсгийг нь харууллаа. "Яаж байгаа юм? Хэний дураар? Галзуу новшоо!!!"
"Бид удахгүй буцах гэж байна. Эргээд очихдоо чамайг бүрэн минийх болсон гэдгийг зарлах зүйл хэрэгтэй биз дээ? Ээж аав хоёр ч гэсэн харах байх гээд л, ер нь олон хүн харвал сайн л байна. Нөхөр чинь чамайг шимсэн байхад ямар асуудал байгааг ойлгосонгүй. Чи надтай гэрлэхдээ ийм зүйлийн талаар огтхон ч бэлтгэлгүй байсан хэрэг үү?"
"Юу? Хуурамч биз дээ? Хуурамч юм чинь яа-" гэтэл тэр миний уруул дээр гэнэт хуруугаа тавиад, "Дахиад нэг удаа хуурамч гэж хэлэх үед чинь хүзүүн дээр чинь өөрийн тэмдгээ арилахгүй болтол нь үлдээж орхино шүү."
....