"Өнөөдөр завгүй юм уу?" Тэхён орон дээр хэвтчихээд өглөө эрт боссон намайг гайхан ширтэнэ. "Тийм ээ" гэхэд тэр нойрмог дуугаар "Зураг зурах юм уу?" гэж асуухад нь би хувцасаа өмсөж өөрийгөө бэлдэх явцдаа, "Тийм ээ" гэж хэлтэл тэр санаа алдав. "Яасан бэ?"
"Би өнөөдөр чамайг завтай гэж бодсон... Тэгээд хамтдаа ямар нэгэн зүйл хийх байх гэж найдсан юм сан" гээд тэр гунигтайхан дугарлаа. "Хурдан гэртээ ирэхийг хичээнэ ээ" гэхэд Тэхён толгой дохин дахиад санаа алдлаа. Сүүлийн үед тэр ажил ихтэй байгаа, тэгээд ганц амрах өдөр нь би ажилтай болж таарсан учраас тэр гунигтай гэртээ үлдэв. Үнэндээ түүнийг тиймэрхүү байдалтай үлдээсэндээ харамсаж ажлаа хойшлуулдаг байжээ гэж бодсон ч аль хэдийн гэрээс гарчихсан учраас, эргэж буцалгүй зорьсон газраа зүгэллээ. Дараа жилийн ерөнхийлөгчийн сонгуульд сонгогдох өндөр магадлалтай гэж яригдаж байгаа хүний гэрийн эзэгтэй хатагтай Хан уран зурагт ихээхэн сонирхолтой нэгэн. Сонирхолдоо ч их мөнгө зарцуулдаг. Өмнө нь миний нэг бүтээлийг худалдаж авч байсан. Харин энэ удаа Давид Чой бид хоёрын хамтын бүтээлээр цуглуулагтаа нэмэхийг хүссэн гэсэн.
Саянаас өөрийгөө миний менежер гэж тодорхойлоод байгаа хадам ээж маань Хан хатагтайд үгүй гэж хэлж чадаагүйгээ надад маш сайн ойлгуулсан тул би ч зөвшөөрсөн. Зорьсон газартаа ирээд, удалгүй ажлаа эхэллээ. "Дахиад хамтран ажиллах боломж олдсонд үнэхээр их баяртай байна" Давид инээмсэглэн, зургаа зурна.
Эртнээс нэгнийгээ мэддэг хүмүүс шиг эелдэг дотно надтай харилцах нь тааламжтай сайхан байдаг ч бусад хүмүүсийн нүдээр ямар харагддаг бол гэж эмээх юм. Хэтэрхий дотно харагдаж байгаа болов уу? Хаа нэгтэй камераар зураг авч байгаад буруу гарчиг өгөөд нийтлэчихвэл Тэхён буруугаар ойлгох байх даа? Түүний компины ажилд нь нөлөөлөх болов уу зэрэг олон хэрэгтэй, хэрэггүй зүйл бодож зогстол гэнэт Давид надаас гэр бүлийн минь харилцааны талаар асуув. "Бизнесмэн нөхөртэй, тэгсэн хэрнээ өөрөө уран бүтээлч байх ямар байдаг вэ? Зүгээр л надад сонирхолтой санагдаад л, асуусан юм шүү"
"Бид үнэхээр өөр. Хийдэг зүйлс, хийж чаддаг зүйлс гээд бид яг эсрэг туйлууд шиг санагддаг гэхдээ хамтдаа байхдаа би түүнд уусах шиг л болчихдог."
"Галзууртлаа дурласан хүний амнаас л гарах үг байна даа" гэснээ намайг шоолох мэт инээснээ зургаа үргэлжлүүлэв. Давид байнга инээмсэглэж явдаг хэтэрхий эелдэг хүн ч гэсэн тэр өнөөдөр нэг л гунигтай байгааг нь би сая л анзаарлаа. Юу болсныг нь шууд асуучих хэмжээний дотно биш учраас чимээгүй л түүнийг ширтэв. Ажил амжилтын хувьд бол түүний бүх зүйл нь сайн сайхан байдаг байх харин хувийн амьдрал нь бага зэрэг нууцлагдмал толгой өвтгөм ямар нэгэн зүйл байдаг байх даа.
Гэнэт тэр дарс хоёр хундага барьчихсан байлаа. "Ганц хундагаас татгалзахгүй биз дээ?" гэлээ. Үнэндээ би нэг их уумааргүй байсан ч түүнд хамтдаа ууж суух хэн нэгэн хэрэгтэй юм шиг санагдаад татгалзаж чадсангүй. Бид дарс ууж байхдаа бараг л бэлэн болж байгаа зураг руугаа ширтэн зогсцгоолоо.
"Сэтгэл санаа хүнд байх үед зураг гараас гарахгүй юм аа...Чи ч сайхан юм аа хайр дурлалын чинь асуудал аль хэдийн чамайг зовоохоо больсон харин би одоог хүртэл учрыг нь ойлгохгүй явж байна" гэв. Хайр дурлалтай холбоотой ямар нэгэн зүйл болсон гэж мэдээд байсан юм аа. Хэдэн хундага уусныхаа дараа бид ойр зуурын зүйлс ярьж байгаад зургаа үргэлжлүүлэв. Удалгүй Тэхён намайг авахаар ирчихсэн байна гэсэн болохоор би зургаа дуусгалгүй үлдсэн хэсгийг нь Давид хариуцаж үлдээд намайг явахыг зөвшөөрлөө.
Зогсоол дээр очоод Тэхён руу залгах гэтэл тэр аль хэдийн ирчихсэн машиндаа хүлээж байв. Харих замдаа бид өнөөдөр юу хийсэн талаараа ярилцан "Чамайг байхгүй бол гэр хэтэрхий хоосон болчихдог юм билээ, би өмнө нь гэртээ суугаад хэн нэгнийг ирэхийг ингэтлээ удаан хүлээж үзээгүй. Бага зэрэг гунигтай ч гэсэн надад бол шинэлэг сонин мэдрэмж байсан. Бас чи ч гэсэн намайг гэртээ эргэж ирэхийг ингээд л хүлээдэг байхдаа гэж их бодогдсон учраас цаашдаа ажлаа тараад маш хурдан гэртээ ирж байх ёстойгоо илүү сайн ойлгосон" гээд инээмсэглэв. Гэрлэн дохионы улаан гэрэл асаж бид зогсож таарсан учраас тэр гэнэт над руу ойртоод уруул дээр үнсчихээд холдлоо.
"Чамаас минь ямар нэгэн сонин зүйл үнэртээд байна. Бийр будагны үнэр биш байх шиг"
"Сайндаа ч биш юу үнэртэж байгааг нь мэдэхийг хүссэндээ үнссэн байх нээ." гэж хэлэхэд Тэхён, "Илүү тодорхой мэдэхийн тулд үнсэхээс өөр арга байхгүй бас би үргэлж чамайг үнсэхийг хүсдгийг чи мэднэ шт дээ." гэлээ. "Давидтай бага зэрэг уусан. Гэхдээ мэдээж их биш чи харж байгаа биз дээ би огтхон ч согтоогүй."
"Наадах чинь намайг нэг их баярлуулахгүй л байна. Давид надад таалагддаггүй. Мэдэхгүй ээ зүгээр л чамтай хэт дотно байх гээд байх шиг санагддаг. Хэрвээ боломжтой бол түүнээс бага зэрэг хол байвал би үнэхээр их баярлана шүү"
"Ойлголлоо Ким захирлаа"
...
За удаасанд уучлаарай. Бас би давхар шинэ өгүүллэг дээрээ ажиллаж байгаа болохоор анхаарал хоёр тийшээ гүйгээд байгаамөөө.