-Dose-

1.4K 178 12
                                    

Тэхёний болзоо гэж нэрлэсэн бидний хийсэн хачин зүйлс харанхуй болтол үргэлжилсэн юм. Өдөржин түүнийг дагаж явсан би хурдхан л хөнжилдөө шигдэхийг хүснэ. Гэр лүү явах замдаа тэр өөрөө машинаа жолоодож намайг хажуудаа суулгаад хурдны зам дээр хурдаллаж байлаа. "Чи яг юу хүсээд байдаг юм?" гэнтийн асуултанд нь би гайхсан ч, "Чамаас бусдыг нь" гээд хэлчихэв. Шууд л ингээд шулуухан хэлчихнэ гэж бодоогүй бололтой Тэхён, "Шударга байсанд баярлалаа" гэлээ. 

"Нэгэнт ам нээснийх гээд хэдэн юм тодорхой болгочихьё. Бид нэг нэгэндээ татагдаж дурлана гэдэгт би лав итгэхгүй байна. Тийм болохоор цаашдаа ч гэсэн ийм болзоо мэтийн утгагүй зүйл хийхгүй байвал дээр байна. Би бүх амьдралаа ийм байдалтай өнгөөрөхийг хүсэхгүй нь....Хоёулаа цэвэрхэн дуусгацгаая тэхүү? Хэрэлдэж, муудалцлаа гээд юу ч шийдэгддэггүй чи мэднэ. Өөрийгөө өндрөөр үнэлэж байж магадгүй ч, би чамд таалагддаг байж болно. Гэхдээ би хэзээ ч чамайг хайрлахгүй шүү дээ. Манай эцэг эхийн компани чиний ачаар эргээд хөл дээрээ босож, ашиг ч хийж эхлэсэн гэсэн. Тэгэхээр чи ашигаас нь бага багаар өөртөө аваад, тэдэнд өгсөн бүх мөнгөө эргүүлж авсаны чинь дараа салцгаая." 

"Чи тэгэж шийдэж байгаа бол.... ойлголлоо" Тэхён надтай санал нэгдсэн нь үнэхээр сайн хэрэг боллоо. Ингээд бүх зүйлийг тодорхой ойлгомжтой болгох хэрэгтэй байсан юм. Гэртээ ирээд бид өрөө өрөөндөө орцгоолоо. Хэн хэндээ хэрэгтэй шийдвэр гаргасан болохоор сэтгэл өөдрөг орондоо орлоо. 

Маргааш өглөө надад ирсэн дуудлага үнэхээр гэнтийн бас итгэмээргүй байв. Тэхёний ээжийн гэрийнхээ хананд өлгөсөн миний зурсан зургийг хэн нэгэн зочин нь олж хараад ихэд сонирхсон гэнэ. Тэгээд надаар харшийнхаа гаднах цэцэрлэгийг зуруулаад ханандаа өлгөхийг хүссэн утгатай дуудлага байсан юм. Намайг дуртайяа зөвшөөрөхөд, миний танихгүй өнөөх хүн гэрт нь ирэхийг уриад үнэ мөнгийг нь ч сайн өгнө гэлээ. 

Гэхдээ үнэндээ надад мөнгө тийм ч чухал биш, хийх зүйлтэй болсон нь, миний зургийг үнэлсэн нь илүү чухал санагдаж байлаа. 

У ахлахад машин бэлдээрэй гэж хэлээд, зургийн хэрэгслээ бэлдэж байхдаа хачин чигтэй догдлол мэдрэгдэв. Өмнө нь зөвхөн уйдсан үедээ л зураг гэх зүйл ингэж их таалагдана гэж бодож байсангүй. Надад өгсөн хаягийнх нь дагуу очтол нас тогтсон эмэгтэй тосож авлаа. 

"Ким хатагтайн хүргэн гэсэн байх аа? Зураг шигээ үзэсгэлэнтэй юм аа. Чиний зурсан зураг надад анх хараад л таалагдсан.... Эгч нь жаахан зураг сонирхдог. Гэхдээ зүгээр л сонирхогч шүү.... Би чам шиг хүргэнтэй ч байсан болоосой" Өнөөх эмэгтэй их яриасаг эгч байлаа. Гэр нь ч тохилог тав тухтай санагдав. "Өө би нээрээ чамд өөрийгөө танилцуулаагүй байна шүү дээ яанаа Хан Сү Жэ"

"Жон Жонгүг"

"Чи Ким Жонгүг гэх гэсэн үү?" түүнийг хэлэхэд нь л гэнэт овог өөрчлөгдснийг саналаа. "Өө уучлаарай тийм ээ Ким Жонгүг. Та ойлгоорой гэрлээд удаагүй болохоор"

"Зүгээр дээ эгч нь ойлгож байна. За явцгаая..." Орой болтол тэнд зураг зурж эцэст нь арай хийн дуусгаад гэрлүүгээ буцлаа. Эгчид зураг нь их таалагдсан болохоор би ч баяртай гэртээ ирлээ. У ахлах намайг тосож аваад авч явсан зургийн хэрэгсэлүүдийг цааш авч явах замдаа Тэхёнийг томилолоор явах болсон тухай дуулгав. Америк руу яваад, тэндээ бараг л сар шахам байх юм гэнэ. Маргааш өглөө үүрээр нисэх учраас уулзаж чадахгүй гэдгээ У ахлахаар дамжуулж хэлж л дээ.

Маргааш өглөө үүрээр нисэх хүн эртхэн гэртээ ирж амрах ёстой байтал тэр ирсэнгүй. Бодвол их ажилтай байгаа биз.
Шөнө дунд Хэжинээс дуудлага ирэн намайг гүн нойрноос минь сэрээлээ. "Байна уу?"

"Жонгүг би чамайг санаад үхэх нь... Чи надад хайртай хэвээрээ биз дээ? Яагаад сүүлийн үед миний дуудлаганд хариулахгүй байгаа юм бэ? Жонгүг!"

"Нөгөө юу л даа. Завгүй байсан юм аа уучлаарай. Хэжин гэхдээ бид хэсэгтээ харилцахгүй байвал дээр гэж чамд хэлж байсныг санаж байгаа биз дээ? Одоохондоо хэн хэндээ хэрэгтэй зүйлийг хийцгээе Хэжин" гэж хэлээд би утсаа тасаллаа. Бүх зүйл шийдэгдсэний дараа л түүнтэй учраа олсон нь дээр байх гэж бодсон юм. Ам цангаад байсан болохоор гал тогоо руу зүгэллээ. Аль хэдийн шөнө болчихсон учраас хэн ч байхгүй байх гэж бодсон ч, харшийн үйлчлэгч нар ачаа тээш зөөсөөр хоёр тийшээ гүйлдэж байв. Тэхён ирсэн бололтой. Ус уугаад зогсож байтал тэр өрөөнөөсөө утсаар ярьсаар гарч ирлээ. Намайг зогсож байна гэж бодоогүй бололтой гайхаж нэг харчихаад юу ч хэлэлгүй хажуугаар зөрөв.

Баяртай ч байхгүй хачин хүн шүү.

Түүний явахыг нь араас нь харж зогсож байгаад би өрөөндөө орлоо. Утсаа оролдоод хэвтэж байтал өнөөдрийн зурсан зурагны мөнгө орж ирсэн байсныг анзаарлаа. Гэхдээ энэ чинь арай л их биш үү? Хэрвээ цаашдаа ч гэсэн хэдэн зураг зураад л ийм хэмжээний мөнгө аваад байвал ер нь сайхан амьдрахнээ. Гэвч тийм амар байна ч гэж юу байхав дээ.














...

-Matrimonio-Where stories live. Discover now