"Гар!! Дахиж надад ойртох юм бол би чамайг-" Намайг хэлэх гэснээ дуусгаагүй байхад Тэхён инээвхийлэн, "Дахиад чамд ойртох юм бол яг яана гэж? Намайг цохих юм уу? Надад огтхон ч ойлгохгүй байгаа нэг зүйл байгаа нь бид аль хэдийн гэрлэсэн хэрнээ би чамаас зөвшөөрөл авч чамайг үнсэх ёстой байсан уу? Эсвэл урьдчлаад сануулж хэлэх үү?"
"Хүссэн үедээ үнсэж болно гэж бодоод байгаа юм уу? Би чиний хараал идсэн тоглоом биш ойлгов уу!!" гэж уурлахад тэр надаас бага зэрэг холдоод, "Ууртай юм аа. Бидэнд хэрэлдэж муудалцахгүйгээр ярилцах өдөр гэж байхгүй бололтой" гэснээ миний үсийг илээд, "Жонгүг чи өөрийгөө хэтэрхий эмзэг гэдгээ мэдэх үү? Арьс чинь, уруул чинь, зан ааш чинь хүртэл хэтэрхий эмзэг." гэхэд нь гарыг цааш түлхлээ.
"Яагаад юу ч бодолгүйгээр үнсэлцэж чадахгүй байгаа юм? Зүгээр л нэг үнсэлт төдийхөн байхад чи ингэтлээ уурлах хэрэгтэй гэж үү? Эсвэл арай нөгөө эмэгтэйгээ гомдоохгүй гэж ингээд байгаа юм уу? Хараал ид гэж Жонгүг чи аль хэдийн тэр бүсгүйн ханхүү байхаа болиод, надтай хуримаа хүртэл хийчихээд тэрнээс болж намайг үнсэж чаддаггүй л гэж битгий хэлээрэй. Надаас салаад түүн дээр очно гэж боддог уу? Би чамайг хааш нь ч явуулахгүй болохоор эртхэн наад хөгийн бодлоо авч хаях хэрэгтэй шүү... Сайхан амраарай" гэж хэлээд гараад явчихав.
Би түүнтэй насыг барна гэж үү? Бүр инээд хүрчихлээ. Гэхдээ бид үнэхээр энэ хэвээрээ салахгүй хэр удах юм бол доо. Тэхёнд намайг өөрөөсөө холдуулахгүй байх ямар нэгэн шалтгаан байгаа юм болов уу?
Магадгүй түүнд зүгээр л надад ашиглуулаад байгаа мэт санагдаж буй болохоор надаас тийм ч амар салахгүй гэдгээ хэлж байгаа байх.
...Өглөө сэрээд утсаа оролдоод орноосоо босолгүй хэвтэж байтал Тэхён орж ирээд, "Хурдан орноосоо босохгүй бол ямар нэгэн зүйл болж магадгүй шүү" гэснээ инээгээд байлаа. "Юу гээд байгаа юм? Зүгээр л цаашаагаа яваач дээ ядаргаатай юм" гэхэд, тэр "Хэрвээ чи яг одоо босохгүй бол, яахав чиний хүсээд байгаагаар би өдөржин чамайг дараад хэвтчихэж чадна шүү" гэлээ.
Намайг сүрдүүлээд байсан болохоор нь аргагүй эрхэнд би орноосоо өндийгөөд, түүн рүү үзэн ядсан харц шидэлсээр угаалгын өрөө рүү явлаа. Усанд орчихоод гарч ирэхэд тэр хаа нэг тийшээ гарах гэж байгаа бололтой бэлдсэн нь харагдаж байв. Өчигдөр аав ээж хоёр дээр очно гээд яриад байсан учраас намайг бэлэн болохыг хүлээгээд миний орон дээрээ суучихлаа.
Өөдөөс нь тасралтгүй ширтээд байсан болохоор гайхан над руу нэг хараад, "Яасан асуудал байна уу?" гэв. Харин би өөдөөс нь толгой сэгсрээд ямар хүнийг ингээд харах тусам улам давчидмаар болоод байдгийг гайхаж байлаа.Том биетэй хүмүүс Тэхён бид хоёрыг тойроод ямар ч хөдөлгөөн хийсэн дагаж хийх нь холгүй байсан нь намайг тавгүйтүүлсэн ч үүнд дасахаас өөр арга байсангүй. Анхны удаа энэ хүмүүсээр хүрээлүүлээд явж байгаа маань биш л дээ. Өмнө нь хуримын үеэр ингэж байсан ч, зөвхөн хурим учраас л ингээд явж байна гэж бодсон юм.
Манай эцэг эх нүүчихсэн учраас шинэ гэрээ хаана байдгийг ч мэдэхгүй би юу ч дугаралгүй цонхоор ширтэж явлаа. Тэхёний гэрт ирснээс хойш, намайг хэн нэгэнтэй гэрлүүлнэ гэснээс нь хойш бидний харилцаа сайнгүй байгаа. "Бууцгаая" Хаана ирснийг мэдэхгүй ч, бид хөтлөлцөөд дотогш орлоо. Гэтэл үүдэнд нь хэсэг хүмүүс биднийг тосож авав. Эцэг эхийн гэрт ирээгүй бололтой. Тэхён "Сайн таньдаг ахын маань ресторан болохоор биеэ барихгүй байж болно оо. Гэхдээ хаа нэгтэйгээс чиний зургийг дарж байж магадгүй шүү" гэж хэллээ.
Хэн нэгэн нууцаар зургийг минь дараад байгаа юм шиг мэдрэмж намайг ийм хүнд байдалд оруулна гэж санасангүй. Би юу хийхээ ч сайн мэдэхгүй байлаа. Зүгээр л зогсож байгаа хэрнээ өөрийн мэдэлгүй биёэ бариад их л эвгүй байв. Харин Тэхёний танил ах нь ирээд биднийг тусад нь өрөөнд оруулан өөрийн гараар өглөө цай өгнө гэдгээ ч хэллээ.
Нөгөө хүнийг гармагц тэр, "Энд чи бид хоёроос өөр хэн ч байхгүй болохоор санаа зоволтгүй"
"Яагаад заавал гадуур хооллох ёстой юм бэ?" гэхэд тэр, "Бид гайхалтай болзоо хийх гэж байна шүү дээ"
...