"Хонгор минь намайг уучлаарай""Чи юуг ч буруу хийгээгүй шүү дээ" Тэхён томилолтоор явах болсон нь яагаад ч юм надад хүнд тусаж би оройжин дуугаа хураалаа. Сүүлийн өдрүүдэд би түүнээс хол байхыг дэндүү ихээр үзэн яддаг болчихсон. Ажлаас нь тарж ирэхийг цаг тоолон хүлээж, хамтдаа байхдаа түүнд эрхлэж тунимаар санагдана.
Тэхёнийг ажлын өрөөнд нь орхиод би арын цэцэрлэгээр алхаж явтал У ахлах болон түүний туслахууд өөдөөс алхаад ирж байлаа. У ахлах хажууд хүрч ирээд, намайг энд ганцаараа явж байгааг хараад гайхсан бололтой "Захирал явчихсан хэрэг үү?" гэж асуулаа.
"Үгүй ээ ажлаа хийж байгаа"
У ахлах жуумалзан инээгээд, "Захирлыг явна гэсэн чинь гомдчихсон юм уу " гэв. "Гомдоогүй ээ, зүгээр л явуулмааргүй байна" Нөхрийнхөө ажлыг ойлгохгүй гоншигнож түүнийг хэцүү байдалд оруулж байгаадаа санаа зовсон ч, гунигтай байгаагаа нууж чадсангүй. "Та битгий санаа зов доо энэ удаа нэг их удахгүй эргээд ирнэ гэсэн. Захирал ч бас хамгийн хурднаараа ирэхийг хичээх байх орой болчихсон байна орцгооё" гэхэд нь би түүнийг дагаж дотогш орлоо.
Зурагт хараад сууж байхдаа өөрийгөө яагаад ингэж их тунирхаад байгаагаа гадарлав. Өмнө нь тэр томилолтоор яваад ирэхдээ огт өөр хүн болчихсон мэт мэдрэгдсэн энэ удаа тийм зүйл болчихвол яанаа гэж чимээгүйхэн дотроо айдастай байгаагаа мэдлээ. Дахиад тийм зүйл болохгүй ч гэсэн би айгаад байна, тэр намайг орхих вий гэдгээс...
Угаалгын өрөөнд усанд орчхоод шүдээ угаагаад зогсож байтал Тэхён ажлаа хийж дуусаад орж ирлээ. Би удаан дуугаа хураасан болохоор тэр санаа зовсон бололтой ширтэж байв. "Ажлыг чинь ойлгохгүй байгаад уучлаарай" гэж шивнэтэл тэр намайг тэврээд, "Би явмааргүй байна" гэлээ. Аргадах тусам улам бүр түүнээр аргадуулж, эрхлэмээр шунал төрнө. Түүнд шунаж байгаа шунал минь хязгааргүй мэт байх юм.
Удалгүй бид унтахаар орондоо орцгоолоо. Унтах гээд хэвтэж байтал Тэхён, "Хамтдаа явж болохгүй юм уу?" гэж дахиад асуув. Энэ тухай бид бодож үзсэн ч миний ажлын хуваарьтай таарахгүй байгаа юм. Зургийн ажлыг орхиод явж болох ч хэн нэгэнд амласан амлалтандаа хүрэх хэрэгтэй шүү дээ. "Би хэлсэн үгнээсээ буцмааргүй байна. Надаас болоод хэн нэгэн бас төлөвлөсөн зүйлээ алдах ёстой болно. Үүнийг хүсэхгүй байна аа. Би одоо үнэхээр зүгээр болохоор санаа зоволтгүй яваад ир дээ." зүгээр биш ч гэсэн, ингэж л түүнийг явуулахгүй бол хэдий болтол түүнд эрхлэж өөрийнхөөрөө зүтгэхэв дээ.
"Хамгийн хурднаараа яваад ирэх болохоор битгий гуниглаарай. Чамд захих зүйл байна уу? Магадгүй би чамд бэлэгтэй ирж болох юм?"
"Зүгээр л ажлаа сайн хийгээд, болгоомжтой яваад хүрээд ир. Чамаас өөр би юуг ч хүсэхгүй болохоор, өөрийгөө л аваад над дээр эргээд ир за юу" гэж хэлэхэд тэр инээснээ духан дээр үнсээд, "Ойлголлоо. Ойлгосон болохоор одоо унт даа аль хэдийн шөнө дунд болчихсон байна чамайг ядраасай гэж хүсэхгүйг чи мэдэж байгаа шүү дээ" хэсэг хугацааны дараа бидний хэн хэн нь зүүднийхээ ертөнц рүү явцгаалаа.
Үүрээр унтаж байх үеэр Тэхён намайг сэрээж, явах гэж байгаа бололтой хувцасаа өмсчихсөн хажууд сууж байгаа харагдав. "Явах гэж байгаа юм уу?"
"Тийм ээ... Намайг эргээд иртэл томоотой байж байгаарай" гэснээ уруул дээр зөөлхөн үнсээд явах гэж байгаадаа сэтгэл нь зовиносон мэт чанга тэвэрлээ. "Санаа зоволтгүй гэж хэлсэн биз дээ? У ахлах, түүний олон туслах, хамгаалагч нар гээд намайг харж хандах хүмүүс зөндөө л байна. Харин чи ажлаа сайн хийгээрэй."
"Уучлаарай хонгор минь баяртай" гэж хэлээд тэр ойр ойрхон эргэж харсаар гарч явлаа. Босоод түүнийг гаргаж өгмөөр байсан ч, уйлчих гээд байсан юм уйлаад үлдвэл түүний санаа зовчихно. Би ийм нялх амьтан болчихсон гэж үү? Тийм ээ Ким Тэхёний бяцхан залуу болчихжээ. Гадаа дөнгөж үүр цайж байсан болохоор би хэсэг байж байгаад эргээд унтчихсан байв. Тэгээд У ахлахыг өрөөнд орж ирэх чимээнээр нь эргээд сэрлээ. "Ноёнтоон илгээмж ирсэн байна. Танд ирсэн болохоор та хүлээж авсан гэсэн гарын үсэг зурах хэрэгтэй гэнэ" гэв. "Хэн явуулсан юм?"
"Мэдэхгүй ээ. Та магадгүй хүргэлтийнх нь ажилтантай өөрөө уулзсан нь дээр байх, хүргэлтийн ажилтан хүлээж авах хүнтэй л шууд ярилцмаар байна гэсэн" гэлээ. Орноосоо босон Тэхёний том цамцыг шүүрч аван өмсөөд, доогуураа нэг өмд олж углачхаад саяхан зургийг нь зурж өгсөн хүмүүсээс ирсэн бэлэг байх гэж бодоод нэг их бодолгүй очиход дугтуйнд хийсэн гар бичмэл бололтой зүйл хүлээж байлаа. Нээгээд үзтэл, "Намайг ирэх хүртэл энэ хөөрхөн амьтан чамд хань болох болов уу гэж бодлоо. Түүнтэй тоглоод цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Битгий гуниглаарай" гээд дор нь Тэхёноос гэж бичсэн байх нь тэр. Хүргэлтийн ажилтан цааш яваад эргэж ирэхдээ, ямар нэг амьтан авч ирэв.
"Хөөх энэ чинь нохой юм уу?"
...
i wish i'm Yeontan. No stress, no school, no problem just chilling with Taekook.