7-р хэсэг: Шинээр ирсэн хоёр охин

116 14 22
                                    

Аав ээж 2 хоёулаа түүн рүү том нүдлэн: И-Ину миний хүү гэх нь тэр.

Би аав ээж рүү бас түүн рүү хачин харахад: Аав ээж хэмээн тэр байрандаа гацав.

Би дотроо: Миний хүү гэнээ? Бас тэр аав ээж гэсэн үү? Ер нь юу болоод байна хэмээн гайхан бодож байтал аав: Миний хүү, Ину мөн биздээ? О.О

Тэр: Тиймээ мөн байна хэмээн уйлах нь холгүй болоод явчихав.

Ээж: Миний хүү яагаад алга болчихсон юм? Эвий минь дээ хүү минь хэмээн аавд наалдаад уйлж гарлаа. Би сая ямар гээчийн жүжиг үзчих вэ?

Ину гэгч: Та 2 хаана байгаа юм? хэмээн хацар дээрх урссан нулимсаа арчина.

Ээж: Аав ээж нь Каннадад байнаа. Хүсвэл маргааш очсон ч болно шүү хэмээн хацраа арчина.

Аав гэнэт ээжийн хажуугаар орон: Хүсвэл бишээ. Ер нь маргааш очно. Аав нь маш их санасан шүү.😟

Ину: Би ч гэсэн маш их санасан.😢

Би: Энд ер нь юу болоод байна? Энэ бүдүүлэг нөхөр тэгэхээр манай ах юм уу хэмээн аав ээж рүү харангаа түүн рүү заан асуулаа.

Ээж салфетка барин: Тиймээ. Яривал урт түүх болно. Маргааш хурдхан шиг очихыг бодно оо. Тэгээд тухтай ярья. За тасаллаа баяртай хэмээн гараа даллалаа.

Ину: Баяртай хэмээн инээмсэглэн таслаад нулимсаа арчив.

Би түүн рүү элгээ тэврэн толгой сэгсрэн хараад: Ийм бүдүүлэг хүн манай ах байх ч гэж дээ.

Ину: Би ч гэсэн итгэж өгөхгүй л байна. Ахыгаа тэврэхгүй юм уу? хэмээн гараа дэлгэлээ.

Би: Өөрийг чинь тэвэрснээс нохой тэвэрсэн нь дээр байлгүй.

Ину: За тэгээд удаан уулзаагүй ахыгаа ганц тэврэх юу нь буруу байгаа юм?

Би: За яахав ганцхан шүү гэхэд тэр шууд намайг чангаас чанга тэврээд авав.

Би: Хөөе одоо болно оо хэмээн түүнийг цохилоо. Тэр тоолгүй тэвэрсээр л. Удалгүй Инсол: Унтаж чаддаггүй ээ хэмээн орж ирмэгцээ бид 2-луу том нүдлэн: Т-та 2 чинь и-ижил хүйстэн юм уу? О.О хэмээн амаа дарлаа.

Би түүнээс салаад: Битгий дэмийр. Намайг чи угаасаа мэдэж байгаа биздээ?

Ину: Юу мэдэж байгаа гэж?😮

Инсол бид хоёр луу заан: Аан тэгвэл та хоёр үерхэж байгаа юм уу? О.О

Би: Хөөе би үхсэн ч ийм хүнийг тоохгүй. Тэглээ ч ахтайгаа үерхэж байгаа хүнийг чи хаанаас хараав?

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now