1-р хэсэг: Шинэ сургууль, шинэ анги

461 22 10
                                    

Анхааруулга: Энэхүү бичвэр нь хэдэн жилийн өмнө бичигдэж байсан учир алдаа оноо их байж магадгүй. . .

-----------------------------------------------------------

Үсээ нэг самначихаад дүрэмт хувцасаа өмсөн цүнхээ үүрээд өрөөнөөсөө гарлаа. Доош буун шинэхэн сургууль руугаа явахаар гэрээсээ гарав. Гадаа нарлаг гоё дулаахан байх бөгөөд сэтгэл сэргэм сайхан салхи нүүр лүү үлээнэ. 10 минут хэртэй алхаж явсаар байтал сургуулийнхаа урд ирлээ. Аав ээж яасан бэ гэж гайхаж байгаа байх. Тэр 2 Каннад руу хэд хоногийн өмнө онгоцоор ниссэн. Тэндээ 1 сар болоод ирэх юм яриад байсан. Харин би гэртээ ганц дүүтэйгээ цуг хамт байгаа. Тэр түрүүлээд сургууль руугаа явчихсан болохоор л гэрээсээ ганцаараа алхаж ирж байгаа минь энэ байлаа. Тэр надаас нэгээр дүү. Гэхдээ их сахилгагүй эршүүд хүүхэд.

Намайг сургууль руу орж ирэхэд коридорт байсан бүх охид над руу нүд унагана. Би тэднийг тоолгүй дээш шатаар өгссөөр захирлын хаалгыг олон тогшлоо. Дотроос нь: Ор ор гэх эрэгтэй хүний хоолой дуулдана.

Хаалганы бариулыг татсаар дотогш орвол ширээний ард бичиг цаастайгаа ноцолдсон эрэгтэй хүн байна. Энэ хүн захирал байх л даа.

Захирал: Ямар хэрэг гараав? хэмээн урдах юм аа хийнгээ намайг анзаарах сөхөөгүй бичиг цаасны ажлаа хийнэ.

Би: Кхм би шинээр ирсэн сурагч.

Захирал сая л нэг юм намайг анзааран: Аан за түр хүлээж байгаарай.

Энэ хүн ч их завгүй байгаа бололтой хэмээх бодол толгойд минь орж ирэв.

Захирал хийж байгаа юмсаа дуусган: За болчихлоо. Чи хэн гэдэг нэртэй сурагч юм?😮

Би: Дун Ину.

Захирал: За тэгэхээр хувийн хэрэг чинь байгаа юу?☺

Би үүрч байсан цүнхээ уудлан нэг дэвтэр захирлын өөдөөс сарвайлаа.

Захирал миний хувийн хэргийн дэвтрийг үзээд: За 2.2 ангид орно шүү.☺

Би: Ойлголоо хэмээн гараад явлаа.

2.2 хэмээх ангийг нь хайсны эцэст олоод орох гэхэд нэг эмэгтэй хүн намайг зогсоолоо.
Харваас багш хүн юм шиг байна.

: Сайн уу? Чи шинэ сурагч уу? Би энэ ангийн багш байна л даа.☺

Тэгэхээр манай ангийн багш байх нь.

Би жоохон толгой дохис хийв.

Багш: Намайг Кан Юра гэдэг. Юра багш юм уу Кан багш гэж байгаарай.☺ гэхэд нь би толгой дохилоо.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now