12-р хэсэг: Анхныхаа үнсэлтийг авсан нь.

100 14 35
                                    

*Өглөөний 7:40*

Сургууль дээр ангидаа аль хэдийн ирчихсэн би ширээгээ дэрлэн сууна.

20 минут өнгөрсний дараа багш ангид орж ирэн: За хүүхдүүдээ. Манай анги ч хүүхдүүдээр дүүрэх бололтой. Өнөөдөр шинэ охин ирсэн.☺ гэхэд нь би өндийн багш руу харлаа. Дараа нь тэрээр: Ороорой хэмээн хаалга руу харан гараараа дохиход миний төсөөлөөгүй хүн орж ирлээ. Хэжин инээмсэглэн ангид орж ирээд хүүхдүүдийн өмнө мэндлэн: Сайн байцгаана уу? Намайг Жон Хэжин гэдэг. Зарим нь намайг мэдэх байх. Би нөгөө ангид байсан охин байнаа.😊

Багш: За тэнд Инугийн урд талын ширээнд Шиүминий хажууд суучих.☺ хэмээн гараараа заалаа. Өчигдөр Хэжин нэг юм хийнэ гээд байсан шилжиж ирнэ гэсэн утгатай юм хэлээд байсан юм байх даа хэмээх бодол толгойд гэнэт зурс хийн оров.

Хэжин инээмсэглэн толгой дохиод багшийн зааж өгсөн суудалд суув.

Хонх дуугарч хичээл эхэллээ.
Хичээлийн дундуур тэр наашаа эргэж харан: Сайн уу? Танай ангид орсон чинь их гоё санагдчихлаа.☺ хэмээн инээмсэглэн шивнэлээ.

Би: Урагшаагаа хараад хичээлээ хий хэмээн түүнд шивнэхэд тэр толгой дохин эргээд харлаа.

*Завсарлагаанаар*

Завсарлагаан болж бүх хүүхдүүд хоолны заал руу явахад ангид би ганцаархнаа үлдэв. Яг одоо ангид анир чимээгүй ноёлох ба цонхоор орж ирэх шувуудын жиргээ, салхинд хийсэн дуугарах навчсын сэрчигнээнийг нүдээ анин сонсоно.

Хэсэг нүдээ анин сууж байтал ангийн хаалга онгойн хэн нэгэн орж ирж байгаа сонсогдлоо. Нүдээ нээн харвал нүдний шилтэй Тэхён ширээндээ ном уншин сууна.

Би: Номын ухаантан яагаад ийм хурдан ороод ирэв? гэхэд тэр номоо уншингаа: Чимээгүй орчин хэрэгтэй байсан юм аа гэлээ.

Би: Номын сан уг нь чимээгүй байдаг биш билүү? хэмээн гараа элгэндээ аван хэлэхэд: Тэнд засвартай гээд засварчин юм янзалж байна лээ.

Би толгой дохин чимээгүй болоход тэр: Харин чи яагаад ангид байж байгаа юм? Хоол явж идэхгүй байсан юм уу хэмээн юм аа уншингаа хэлэв.

Би: Зүгээр дээ. Би өлсөөгүй. Надад ч бас чимээгүй орчин хэрэг болоод хэмээн цонхоор харлаа.

Тэхён дараа нь уншиж байсан номоо хаан тавиад над дээр ирэн: Ер нь ингээд орой болгон заал явж байснаас одоо ингээд дуусгачих юм уу хэмээн над руу харан шилээ янзлан хэлэв.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now