21-р хэсэг: Урлагийн сургуульд элсэх санал.

85 12 1
                                    

*Лхагва гараг*

Завсарлагаанаар коридорт явж байтал нэг эрэгтэй хүн намайг зогсоогоод: Уучлаарай өөрөө Ину мөн үү?😮

Би: Ямар Ину билээ?

Тэр хүн: Урлагийн наадамд бүжиглэсэн Ину.

Би: Аан тийм байна. Юу болоов? Бас дээр нь нэг юм нэмж хэлэхэд намайг Ину биш Эли гэдэг.

Тэр хүн: Аан за. Би урлагийн их сургуулийн менежер байнаа.☺

Би: Надтай уулзаж яах гэсэн юм?

Тэр хүн: Урлагийн наадамд орсон чи болоод танай хамт олон их авьяаслаг учир манай сургуульд элсэхгүй биз?☺ Цаашдаа ч уран бүтээлч болох зам чинь нээгдэнэ гэсэн үг.😊

Би хэсэг бодож байснаа: Юу ч гэсэн бусдаасаа асуугаад дараа нь хариугаа хэлж болох уу?

Тэрээр: Мэдээж бололгүй яахав.😊 Энэ миний нэрийн хуудас. Дээр нь байгаа утас руу нь залгаарай хэмээн нэг цаас надад өгөн яваад өглөө.

Тэр цаасыг нь барисаар ангид орж ирэхэд Тэхён ганцаархнаа дуу сонсон сууж байв.

Би түүн дээр очоод: Тэхён аа хэмээн чихэвчийг нь авахад тэр одоо л над руу анзаарав бололтой харлаа.

Би нэрийн хуудсаа түүнд өгөн: Энэ.

Тэхён үүнийг авснаа: Энэ юу юм?

Би: Над дээр сая нэг урлагийн сургуулийн менежер гээд хүн ирсэн. Намайг болон та хэдийг элсэх үү гэж байна лээ.

Тэхён бага зэрэг толгойгоо гилжийлгэн юм бодсоноо: Харин л дээ.😮

Би: Би лав тэрнээс салах сайхан арга гэж бодож байна.

Тэхён гайхан: Хэнээс? Аан нөгөө чамайг авч явдаг хүн үү?

Би толгой дохиод: Тиймээ. Бас дээр нь нэмээд юмыг яаж мэдэхэв. Урлагийн замд хөл тавьж үздэг юм уу гэж бодлоо.

Тэхён: Ммм. Тэгвэл би ч гэсэн явнаа.

Би: За за нөгөө хэдийгээ орж ирэхээр нь хэлж үзье.

--------------------

Нөгөө хэд дээ хэлэхэд бараг л бүгд зөвшөөрсөн. Ер нь бол манай хэд урлагт их дуртай болж таарсан. Тэгээд тэр орой нь нөгөө менежерийн нэрийн хуудсан дээрх утас руу нь залгахад энэ ангиа төгсөөд  элсэж болно гэсэн. Юуны түрүүнд эрдэм мэдлэг хэрэгтэй. Бас тэнд оюутан шиг дотуур байранд амьдрана гэдэг юм даа. Тэгэхээр ачаа бараагаа бэлдэнэ гэсэн үг.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now