8-р хэсэг: Сагс тоглодог охин.

108 15 9
                                    

Хичээлийн дундуур багш нэг зарын чанартай юм хэлэв.

Багш: За тэгэхээр хүүхдүүд ээ. Дараа долоо хоногийн 5 дахь өдөр сагсан бөмбөгийн тэмцээн болно.☺ Үүнд идэвхтэй оролцох нь тамирын багшдаа нэрээ хэлж бүртгүүлээд бэлтгэл сайн хийцгээгээрэй гэхэд бүгд баярлалдан: За😊 хэмээн шуугицгаана.

*Чөлөөт цагаар*

Хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн чөлөөт цаг эхэллээ. Ангид нөгөө 5 бас шинэ 2 охин бид хэд үлдсэн байв.

Намайг гараа элгэндээ аван нүдээ анин сууж байхад хэн нэгэн өмнө минь ирсэн бололтой өөдөөс тусах гэрлийг сүүдэрлэн хаах нь мэдрэгдэнэ. Намайг нүдээ нээгээд харвал миний дургүй гаж туулай өмнө минь инээмсэглэн зогсох бөгөөд: Өнөөдрөөс эхлэн шийтгэлээ биелүүлнэ ш дээ. Тэхён та 2 заалын шалыг нийтэд нь угаахаа мэдэж байгаа биз дээ? хэмээн үсийг минь илбэхэд нь би гарыг нь мушгиж аваад: Чи намайг нэг л дутуу үнэлээд байх шиг байна. Шийтгэлээ биелүүлчих болохоор санаа зоволтгүй хэмээн гарыг нь тавихад тэрээр ёолж байснаа болин над руу эвэртэй туулай үзсэн юм шиг харлаа. Харин нөгөө хэд чинь бид 2 луу харан уулга алдана.

Жонгүүг: Намхан юм байж ямар аймар хүчтэй юм бэ?😦 гэхэд нь: Намхан хүн заавал хүч муутай байх ёстой гэсэн хууль байгаа юм уу? хэмээхэд тэр чимээгүй болон цааш явлаа.

Хажуу тийшээ харахад өнөөх 2 охин чинь над руу харж байснаа Минни гэгч нь гараа ардаа аван хөлөө ширээн дээр зөрүүлж тавин нүдээ анилаа. Харин Юнги гэгч ном уншин сууна. Удалгүй Жимин түүн дээр очин: Наашаа хараарай. Кимчи хэмээн гар утсаараа Юнгитэй зураг даруулав.

Дараа нь тэр нөгөө хэд дээрээ очин: За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ карт сугалаж шийтгэлтэй тоглоё.☺ Нэг нь ахлагч болж энд байгаа шийтгэлүүдээс сонгоно. Дараа нь картаа холиод бүгд дурын картаа сонгоно. Картаа нэгэн зэрэг эргүүлээд аюултай хэмээх гавлын ясны зурагтай карт таарсан хүн нь шийтгэлээ биелүүлнэ. Болж байна уу😊 гэхэд бүгд зөвшөөрлөө.

Яг энэ үеэр надад Жонгүүгаас өшөөгөө авах сайхан санаа орж ирлээ. Дараа нь тэр хэдийг ширээн дээр картаа хольж байхад нь очин: Би ахлагч болъё гэхэд тэр хэд эргэлзэж байснаа зөвшөөрлөө. Нөгөө хэдийг харж амжаагүй байхад нь хуулиатай цааснуудаас нэгийг нь сонгон дэлгээд хартал: Үйлчлэгчийн хувцас өмсөх гэсэн юм таарлаа. Энэ яг таарна хэмээн бодсоор тусад нь тавин өнөөх хэд рүүгээ харвал холиод дуусчихсан байлаа.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now