16-р хэсэг: Урлагийн наадам

92 12 23
                                    

*Даваа гараг 15:45*

Амралтын 2 өдрөөр бэлдсэний эцэст урлагийн үзлэг болох өдөр ирлээ. Бусад ангиуд дуу бүжгээ үзүүлсний эцэст хамгийн сүүлд манайх гарахаар болов.

Урлагийн заалны тайзны хажуу талын хувцас солих өрөөнд сууж байгаа минь энэ. Нээрээ хамгийн эхэнд охидын хамтлаг бүжиг гарахаа байчихсан. Оронд нь хос бүжиг гарахаар болсон болохоор хувцсаа хурдан өмсөхөөр яарлаа.

Хөвгүүдийн хувцас солих өрөөнд Хусог, Тэхён эд нарын хувцсаа сольж байхыг нь арай гэж харахгүйг хичээн нүүрээ нэг гараараа дарна.

Жимин дээгүүр нүцгэн байх бөгөөд цамцаа өмсөнгөө миний энэ байдлыг ажиглан: Хөөе Ину яагаад нүүрээ таглаад байгаа юм? хэмээн шоолонгуй харна.

Би нүүрээ дарангаа: Нүүрээ таглаагүй ээ юм бодож байна хэмээн ажиггүй хэллээ.

Хусог: Чи яг охин шиг харагдаж байгаагаа мэдэж байна уу хэмээн над руу харан хувцсаа өмсөнгөө шоолно.

Бүгд л намайг шоолоод байх юм. Яачихсан өдөр вэ?

Юнги эмэгтэй дүрээрээ энд бас байгаа. Мэдээж анхандаа Намжүүн энэ хэд түүнийг охин энээ тэрээ гээд нэг хэсэгтээ сүйд болсон. Жимин харин түүнийг гаж донтон гээд цохиж унагаах нь холгүй сүржигнэсэн дээ.

Юнги хувцсаа өмсөж дуусаад над дээр ирлээ.

Тэрээр: Яагаад надтай бүжиглэх гэсэн шалтгааныг нээрээ асууж байгаагүй юм байна хэмээн дэргэд ирж суув.

Би: Үнэн төрхөө харуулах боломж гэж бодоод хэмээн түүн рүү харлаа.

Юнги над руу харан: Үнэхээр үү?

Би: Тиймээ. Миний хэлснээр хувцсаа өмссөн биз?

Юнги: Тиймээ. Харин чи?

Би толгой дохин: Тиймээ.

Жин бид 2 дээр ирэн: Хөөе та 2 юу яриад байгаа юм?😮 Арай учир ургуулаад байгаа юм биш биз?😏

Би: Энэ хүн нээрээ засрахгүй юм аа хэмээн түүн рүү залхсан янзтай харахад Жин: Хөөе байгаа байдлыг чинь л хэлж байна шд.

Юнги: Байгаа байдал нь яасан гэж?

Жин: Хосууд шиг. Та 2 яг хосууд шиг харагдаж байна хэмээн шоолонгуй харлаа.

Жимин: Юун хосууд яриад байна?☺ хэмээн хэрэгт дурлахад би: Чиний оролцох хэрэг биш хэмээн хажуугаар нь зөрөн явлаа.

Удалгүй охид хөвгүүдгүй бүгд хувцас солих өрөөнөөсөө хувцсаа өмсөн гараад ирэхэд багш зогсож байх ба: За хүүхдүүдээ одоо ингэсгээд эхлэх болохоор Хусог Хэжин 2 бэлэн биз дээ?😊 хэмээхэд тэр 2: Тиймээ.☺ хэмээв.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now