17-р хэсэг: Зүрхийг минь шархлуулсан хүн ба инээмсэглэл

95 15 10
                                    

Урлагийн үзлэгээ үзүүлж дууссаны дараа бид хэд анги руугаа орлоо. Багш удалгүй хаалгаар орж ирэн: За хүүхдүүдээ өнөөдөр бүгд бэлтгэл хийснийхээ үр дүнд хүрч нэгдүгээр байранд орлоо. Бүгдэнд нь баяр хүргэе.😊 хэмээн алга ташихад Минни бид 2-оос бусад нь алга ташлаа.

Багш: За тэгэхээр өнөөдөр хичээл орохгүй болохоор гэртээ харих нь хариад, зугаалах нь зугаална биз.😊 Багш нь ингэсгээд явлаа шүү гэхэд бүгд: Ойлголоо.

Багшийг гараад явсан хойгуур Жимин шалавхан шиг босоод хаалга түгжлээ.

Би: Чи юу хийгээд байгаа юм?

Жимин самбарын өмнө ирж зогсоод: За тэгэхээр бүгдийг ярилцъя.

Юнги: Юу ярих гээв?

Жимин: Ину та 2-ын тухай хэмээн гараа элгэндээ авлаа.

Би: Бас учир ургуулсан гэх гэж байна уу? Огт тийм юм байхгүй.

Жимин: Үгүй ээ тэр биш. Та хоёрын зүсээ хувиргасан  тухай хэмээн нэг хөмсгөө өргөлөө.

Би: Аан тэр үү? Тэр яасан гэж?

Жимин: Чи эмэгтэй байж тийм аймар хүчтэй байж болдог юм уу?

Би: Байж болох л асуудал байна.

Жонгүүг: Чи миний гарыг мушгиснаа мэдэх үү? хэмээн гараа барилаа.

Би: Тэр зэргийн юманд тэсвэрлэж чадахгүй бол хохь чинь болох нь дээ. Түр гарчихаад ирье хэмээн ширээнээсээ босон ангийн хаалганы түгжээ тайлан эмэгтэй нойл руу явлаа.

Нойлд очин нүүрээ нэг угаачихаад үсээ дээш нь бооно.

Буцаж очин ангийн хаалга онгойлгоод: Би харилаа шүү хэмээн дээшээ хартал миний хамгийн ихээр үзэн ядаж байгаа хүн зогсож байх нь тэр.

Би: Чи энд юу хийж байгаа юм? хэмээн ууртайгаар хэлэхэд тэр: Чамтай уулзахаар ирлээ.☺

Яаж энэ бүхний эцэст тэр инээж чаддаг байнаа. Би энэнээс болоод бараг нэг жил шахуу шархалж ирсэн.

Хэжин хажууд ирээд: Чи энэ хүнийг таньдаг юм уу?😮 хэмээн асуухад би зүгээр л хамгаас ихээр үзэн ядаж байгаа хүн рүү хүйтнээр харна.

Би: Танинаа. Миний зүрхийг шархлуулсан хүн байгаа юм.

Тэрээр миний гарыг барин: Ярилцъя хэмээн ангиас чирэн гарлаа.

Хойно үлдсэн хэд бүгд бие бие рүүгээ харан гайхна.

Тэрээр миний бугуйнаас чирэн нэг буланд авчрахад би: Надаар яах гээд байгаа юм? хэмээн гараа хүчтэй авлаа.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now