23-р хэсэг: Хуучны танил ба Анхны цас.

94 11 25
                                    

Намрын налгар сайхан өдрүүд дуусч дүн өвлийн тачигнасан хүйтэн айсуй. Дулаан хувцсаа өмсөн цүнхээ үүрээд гэрээсээ гарлаа.

Сургууль дээр ирж байх үед Хэжинтэй таарлаа.

Хэжин: Сайн уу?😊

Би: Сайн уу?

Хэжин: Цуг орох уу?☺ Өнөөдөр нээрээ цас орно гэж байсан шд.

Би: Тийм үү? Анхны цас уу?

Хэжин: Тиймээ.😊 Анхны цас орох үед хайртай хүнтэйгээ хамт байвал хайр нь бат бэх болдог гэж дуулсан юм байна.

Би толгой дохих үед хэн нэгэн намайг мөрлөж унагаагаад гүйн сургууль руу орчихов.

Ярвайн сургууль руу гүйх хүн рүү амжиж харвал улаан өнгийн пальто малгайтай үсээ задгай тавьсан охин байна.

Юу вэ эргэж ч харалгүй гүйгээд явахыг бодвол бүдүүлэг амьтан бололтой хэмээн бодож байтал Хэжин: Зүгээр үү?😯 Тэр одоо уучлалт ч гуйлгүй яваад өгчихдөө яах вэ дээ хэмээн намайг татан босгож өглөө.

Би хувцсаа гөвөн: Баярлалаа.☺ хэмээн түүнтэй цуг сургууль руу орлоо.

____________________________________

Шүүгээндээ гадуур хувцсаа хийн анги руу орохтой зэрэгцэн хонх дуугарч багш орж ирлээ.

Багш: За сайн байцгаана уу хүүхдүүдээ?☺

4 цагийн хичээл дуусч чөлөөт цаг эхэллээ. Энэ цагт ер нь явж байгаад дуртай болвоо гэж. Намжүүн энэ хэд хоорондоо өнөөх л утгагүй яриагаа ярин инээлдэцгээнэ.

Жин Минни дээр очин: За ер нь чамтай нээх ярьж байгаагүй юм байна. Одооноос дотносъё.☺

Минни: Одоохондоо надад чамтай ярих зүйл байхгүй болохоор цаашаагаа явж үз.

Жин гомдонгуй харцаар харан: Ашш бас нэг Эли шиг муухай ааштай хүн байх шив.

Би: Хөөе чи одоо хэнийг муухай ааштай гээд байна айн!

Жин: Муухай ааштай чинь үнэн биз дээ? Нээх юм дуугардаггүй юм байж.

Би: Тийм учраас муухай ааштай надтай битгий харьц ойлгосон уу?

Хэжин хаалгаар орж ирэн: За найзуушканууд минь юу хийцгээж байна?☺

Жимин: Бид хэд юм яриад л. Тэнд нэг 3 найзуушка хэрэлдээд л байж байна хэмээн Жин, Минни бид 3-луу заалаа.

Хэжин: За тэгэхээр анхны цаснаар хэн надтай хамт байх уу?☺

Хусог: Хэн байв л гэж.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now