18-р хэсэг: Зугаалга

80 13 14
                                    

Ингээд бид хэд гадуур гарч зугаалахаар боллоо. Хамгийн эхэнд зоогийн газар орж хооллохоор болов.

Ингээд 10-уулаа нэг том ширээг тойрсон буйданрахуу юман дээр суун хоолоо захиаллаа.

Би яг гол хавьцаа суухад миний баруун талд Минни түүний цаана Хэжин, Хусог, Намжүүн, Жин сууна. Харин зүүн талд минь Жимин, Тэхён, Жонгүүг, Юнги нар сууцгаана.

Бүгд тус бүрдээ юм ярьж байхад би утас үзэн хойшоо налан сууна.

Гэнэт Жимин наашаа нүүр лүү минь ойртон: Хөөх эмэгтэйгээс гадна ингээд ойроос харсан чинь хөөрхөн ч юм уу?😮

Би түүнийг түлхээд: Үгүй ээ чиний бодол хэмээн утсаа үргэлжлүүлэн үзнэ.

Жимин: Үгүй дээ нээрэнгээсээ хөөрхөн...

Би үгийг нь таслан: Дахиад ганц л үг дуугараад үзээрэй. Хөлийг чинь өшиглөнө шүү!

Жимин: Аймар хатагтай вэ? О.О хэмээн цаашаагаа Тэхён руу шигдлээ.

Тэхён: Хөөе яагаад байгаа юм?😮 хэмээн Жимин рүү харахад тэр: Ину намайг алах гээд байна аа. >.<

Би түүн рүү толгой сэгсрэн хараад: Хөөе чамайг алах гээд байвал холхон шиг суусан чинь дээр шүү. Яг одоо чамайг жинхнээсээ алчихаж ч мэдэх хэмжээний уурлуулахад битгий хүргээрэй дээ хэмээн утсаа далд хийн дэргэдээ байсан сэтгүүлийг аван дэлгэлээ.

Нөгөө талд Хэжин Хусогтой ярилцана.

Удалгүй хоол ч ирж бид бүгд захиалсан хоолоо идэн тооцоогоо хийн гарлаа.

Дараа нь Хэжин: Бүгдээрээ парк оръё.😊 гэхэд бүгд зөвшөөрөв.

*Парк дээр*

Хэжин Минниг дагуулан: Хоёулаа алсыг харагч дээр сууя хэмээн цааш явлаа. Мөн бусад маань ч гэсэн 2, 2-оороо салан явцгаана.

Би чихэвч зүүн дуу сонсонгоо эргэн тойрноо ажиглан алхана. Гэтэл нэг чихэвч минь салахад гайхан харвал Тэхён миний нэг чихэвчийг зүүн дууг минь сонсоно.

Тэхён: Энэ их дажгүй дуу байна.☺

Би: Миний хамгийн дуртай дуу. Юу болсон юм?

Тэхён: Юу болсон юм гэнэ шүү. Бүгд 2, 2-оороо салж явцгаасан болохоор ганцаардаад ирлээ хэмээн гараа ардаа аван алхана.

Би инээн: Ганцаардаад гэнээ? Номын хүн ганцаардмааргүй юм. Ном уншихад ганцаараа л уншдаг биз дээ? Эсвэл чи хүнтэй хамтарч уншдаг юм уу?

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now