9-р хэсэг: Зөнч эмээ ба гэр бүлийн уулзалт

110 14 47
                                    

Бид 2 заалыг тойрон үргэлжлэх сандал дээр суун түр ярилцлаа.

Юнги: Чи ингэхэд энд юу хийж байсан юм? гэхэд: Түрүүн чөлөөт цагаараа сонссон биз дээ? Шийтгэлээр энд Тэхёнтой цуг заал 7 хоног угаахаар болсон хэмээн санаа алдлаа.

Юнги: Яагаад шийтгэл авчихсан юм?

Би гараа атган: Тэр Жон туулайгаас болоод гэхэд тэр: Жонгүүг үү?

Би: Тиймээ хэмээн түүнд бүх зүйлийг ярилаа.

Би: Ингэхэд харин чи яагаад сургууль дээр явж байсан юм? гэхэд Юнги: Аан би сагсан бөмбөг багшаас аваад явж байсан юм. Тэгээд л бөмбөгөө санамсаргүй байдлаар алдаад яваад очсон чинь чи аваад тоглож байсан.

Би: За за цэвэрлэгээгээ хийе дээ. Чи ингэсгээд яв даа. Эмэгтэй байж харанхуйд явах аюултай учраас эртхэн харь хэмээн сандлаасаа босохтой зэрэгцэн Тэхён ирлээ. Юнги сагсан бөмбөгөө аваад заалаас гараад явчихав. Ингээд 1 цаг гаруй заалны шал угаасны эцэст дуусч цүнхээ үүрэн гэртээ харихаар яарлаа. Гэхдээ яагаад ч юм энэ Юнги гэдэг охин миний хувьд аймар сонин санагдаад байгаа. Заримдаа эмэгтэй хүн шиг байдаг мөртлөө хааяадаа эрэгтэй хүн шиг алхаад л их сонин болоод хувирч байсныг би анги дээр хэд хэдэн удаа харсан.

Сургуулиас гаран гэрийнхээ зүг явж байхдаа зах орон хүнсний ногоо үзэж явлаа. Үзэж дуусчихаад гараа халаасандаа хийн явж байтал нэг эмээ бясалгаж суун замд таарах ба  хажуугаар нь өнгөрөөд явах гэтэл: Миний хүү нэг ирээдүйгээ үзүүлмээр байна уу? гэж хэлэв.

Би: Үгүй дээ баярлалаа хэмээн явах гэтэл: Аав ээж рүүгээ яарч байгаа юмаа даа гэж хэлэхэд нь би байрандаа зогслоо. Тэгээд эргэж харан: Эмээ та яаж мэдэж байгаа юм?

Эмээ наашаа харан: Наашаа суу л даа хэмээн толгойгоороо дохилоо. Би эмээгийн урд очин суухад: Би хүмүүсийн нүдийг хараад бүгдийг нь мэднэ.

Би: Та тэгэхээр зөнч хүн байх нь ээ гэхэд эмээ толгой дохилоо.

Эмээ: Чиний өмнөх сургуулийн хуурамч хайрыг ч мэднэ гэхэд би гайхаж орхилоо. Тэрээр: Ирээдүйгээ тэгээд харуулах уу хүүхээн гэхэд нь би толгой дохилоо.

Эмээ нүдээ анин: Алив гараа өгч байгаач хэмээн гараа тосоход нь би гараа өгөн түүний гар дээр тавихад тэрээр миний гарыг атган хэсэг нүдээ анисны эцэст: Чи тэр өмнөх сургуулийн хуурамч хайраасаа болоод сэтгэл хөдлөлөө алдчихсан юм байна. Өөрөөр хэлбэл яг одоо ямар ч сэтгэл хөдлөлгүй уйлах, инээх, гомдох,  гэх мэтчилэн сэтгэл хөдлөл гаргадгыг мартчихсан гэсэн үг. Тийм биз дээ? гэхэд нь би толгойгоо аажуухнаар дохин: Тиймээ хэмээн хэлэв.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now