15-р хэсэг: Сагсны тэмцээн.

85 12 6
                                    

*Баасан гараг*

Өнөөдөр бол тэр өдөр. Одоо л хэдэн өдөр бэлтгэл хийсний үр дүнгээ батлах сагсны тэмцээн болох өдөр билээ. Өчигдөр захиралтай коридорт явж байхдаа таарсан. Намайг хөөхөө больсон гэж тэрээр хэлсэн. Яагаад тэгсэн учрыг би ойлгоогүй л дээ. Нэг бол намайг өрөвдсөн. Эсвэл нэг нь хахууль өгсөн. Гэхдээ хэн миний төлөө хахууль өгөв л гэж дээ.

Заалны гаднах сандал дээр цагаан өнгийн сагсны хослолтой суух би юм бодон сууна.

Гэнэт хэн нэгэн: Э...бишээ Ину хэмээн намайг дуудахад харвал Хэжин наашаа ирж байв. Тэрээр миний дэргэд ирж суун: Үнэхээр эрэгтэй дүрээрээ тэмцээнд орох гэж байгаа юм уу?😮

Би долоовор хуруугаа уруулан дээрээ барин: Хамаагүй наадахаа битгий хэл.

Хэжин: Ойлголоо доо ойлголоо.

Би: Тиймээ. Энэ дүрээрээ орно. гэхэд тэр: За за хэмээн хэлэхтэй зэрэгцэн нүүрэнд нь санаа зовнисон төрх илэрнэ. Тиймээ тэр намайг эмэгтэй болохоор эрэгтэй хүүхдүүдтэй тоглоход тэд надад ширүүн хандана гэж бодож байгааг би мэдэж байна. Гэхдээ бүлэг танхай этгээдүүдтэй зодолдсон хүн энэ зэрэг юу ч биш байлгүй. Хэжин одоохондоо миний тэр зодооны талаар бас захиралд дуудагдсан талаар юу ч мэдээгүй явж байгаа.

Бас нэг зүйл хэлэхэд Ину ах нэг ажилтай гээд энэ долоо хоногт бас хичээлдээ ирээгүй. Үнэхээр пялаачын дээд пялаач хүн дээ гэж. Тэр хүнийг сургууль дээрээ ирээгүй болохоор эрэгтэй дүрээрээ явж байгаа минь энэ дээ.

Заал руу Хэжинтэй цуг орвол 2 анги хоорондоо тоглож байлаа. Тэнд бусад маань ч суун үзнэ. Тэд нар дээрээ очиход Үжин: Та 2 хаачаад ирэв?😮

Хэжин: Би гадаа агаар амьсгалчихаад ирсэн юм аа. Харин Ину гадаах сандал дээр сууж байсан юм.☺ хэмээн над руу харлаа.

Үжин: Аан.😊

Эрэгтэй багаас хэд хэдэн анги тоглож дууссаны дараа манай ангиас гарахаар боллоо.

Баахан хөвгүүдтэй тоглож байгаадаа итгэж өгөхгүй л юм. Гэхдээ яахав дээ. Эрэгтэй байж болоод л байсан юм чинь юунаас нь санаа зовох уу.

Шүгэл дуугарч тоглолт эхлэв. Тоглолт дундуур оноогоо харвал 20:18 харьцаатай эсрэг баг түрүүлээд явж байв. Манай багаас Жонгүүг залж явсаар нөгөө багын шийдэнд нэг оруулахад тэр бөмбөгийг эсрэг баг аван довтоллоо. Нэг нь яг манай шийдэн дээр тулж ирэн бөмбөгөө шидэх үед Намжүүн бөмбөг хаан эсрэг тийшээ залж явлаа. Өндөр хүн яг ийм үед хэрэгтэй байдаг байх. Яг энэ үеэр цаг дуусах дөхөж байхад эсрэг багийнхан бүгд манай багийн гишүүдийг хорих ба зөвхөн би л сул байв. Намжүүн бөмбөгөө хамгаалан хэсэг залан эргэн тойрноо харсны эцэст сул байгаа над руу бөмбөгөө дамжуулахад би бариад авлаа.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now