11-р хэсэг: Зодоон.

98 14 17
                                    

Очоод тэр хүүхдүүдийн дундуур чихэн юу болж байгааг хартал Минни нэг хөвгүүнтэй зодолдож байлаа. Хичээл хийж, хүнтэй юм нээх дуугардаггүйгээс гадна бас зодоон хийдэг байх нь ээ хэмээн бодож байтал нөгөө хөвгүүн нь Минниг түлхэж унагаагаад яг цохихын даваан дээр би түүнийг цохиод унагачихлаа. Хүүхдүүд зарим нь хоорондоо шивнэлдэн, зарим нь уулга алдана.

Би түүн рүү хараад: Чамд эмэгтэй хүнтэй зөв харьцах тал дээр хичээл зааж өгсөн нь дээр бололтой хэмээн хэлчихээд Минниг дагуулан тэндээс холдоод нэг сандал олон суулаа. Түүний хацар уруул нь бага зэрэг цус гаран шалбарсан байх ба намайг эмийн хайрцаг аваад ирэх гэж босох гэхэд тэр болиулан хэрэггүй гэж хэлэв.

Минни: Би өөрөө ганцаараа болгочих байсан юм. Яах гэж дундуур орсон юм? хэмээн урагш харангаа хэлэхэд би түүн рүү хараад: Зүгээр л ангийнхаа үг дуугардаггүй ширүүн охинд тусалсан төдий.

Минни: Надад чиний туслалцаа хэрэггүй. Дахиж тэгэхгүй байвал сайн байна хэмээн хэлэн босоод яваад өглөө.

Ганцаархнаа сандал дээр суун эргэн тойрноо ажиглаж байтал Хэжин хүрч ирэн хажууд ирээд суулаа.

Хэжин: Чамайг энд тэндгүй зөндөө хайлаа. Эцэст нь энд сууж байжээ.☺ гэхэд би толгой дохилоо.

Би: Ямар хэрэг гарсан юм?

Хэжин: Эрэгтэй сайн найзтайгаа уулзаж болохгүй юм уу хэмээн инээмсэглэн намайг нударлаа.

Удалгүй тэрээр дахин ам нээн: Нээрээ дараагийн дараа долоо хоногийн нэг дэх өдөр урлагийн үзлэг болно гэсэн.☺

Би: Урлагийн үзлэгээ? гэхэд тэр толгой дохин: Багш нар тэгэж ярьж байна лээ.☺

Хэжин: Тэрнээс өмнө маргааш нэг зүйл хийнээ.😊

Би: Ммм хэмээн толгой дохилоо.

-------------------

*Орой нь хичээл тараад*

Зааланд би, Үжин, Юнги, Минни, бас нөгөө зургаа сагсны бэлтгэлээ хийхээр цугласан нь энэ билээ.
Үнэнийг хэлэхэд Юнги сагс тоглохдоо миний бодсноос ч илүү мундаг юм байна лээ. Тэр бусаддаа сагс тоглохдоо гаргасан алдаануудыг нь хэлж өгч зааж зөвлөгөө өглөө. Түүний ачаар миний тоглох ч арай дээрдсэн. Бэлтгэл хийж дуусаад өнөөх л шийтгэлээ биелүүлэхээр Тэхён хоёул үлдэн шалаа угаана. Харин Хэжиний хэлсэн урлагийн үзлэгийг багш чөлөөт цагийн дараа хэлж маргааш сагсны бэлтгэлтэйгээ давхар бэлтгэл хийхээр болсон. Энэ ч миний хувьд маш том ачаа. Цаг 30 минут цэвэрлэгээ хийж нэг юм дууслаа.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now