22-р хэсэг: Чоно Хусог ба Ахын сэтгэлт бүсгүй

90 13 8
                                    

2 цагийн чөлөөт цаг эхэлж ангидаа урвагар царайтай юм ширээ дэрлэн сууна.

Өчигдөр шөнө хэд хэд сэрснээс болоод ч тэр үү өнөөдөр үнэхээр сулбагар байна. Яагаад байс гээд сэрээд байсан юм болоо? Ширээ дэрлэж байх явцдаа яагаад ч юм нүд анилдаад байв.

Нэг мэдэхэд би өтгөн ойн дунд зогсож байна. Гэнэт ардаас олон хүмүүс бололтой дуу шуу болсоор: Түүнийг барь хэмээн орилолдож байхад би өөрийн мэдэлгүй зугтаж байв. Явсаар нэг зүйлд бүдрээд унахад өнөөх хоолой улам наашаа ойртсоор. Гэтэл нэг гар өөдөөс минь сунахад дээш харвал Хусог зогсож байх юм. Түүний гараас атган бостол намайг хөтлөн гүйгээд л байлаа. Юу гээч нь болоод байнаа? Түүнд хөтлөгдөн явсаар өтгөн манан дунд орж ирэхэд шар шувууны дуу хаанаас ч юм гарна.

Гэтэл Хусог наашаа харан: Сая сонссон уу?

Би гайхан: Юу?

Хусог: Чоно ульж байна.

Би гайхан эргэн тойрноо харж байтал нэг архирах чимээ хажууд сонсогдохоор нь хартал Хусогийн оронд улаан нүдтэй чоно өөдөөс минь архирч байлаа.

Гэнэт цочин босоод эргэн тойрноо харвал ангидаа байж байна. Ёооё ашгүй минь зүүд байж хэмээн бодон гүнзгий амьсгаа аваад түргэн түргэн цохилох зүрхээ даран жаал тайвширч суулаа.

Хажуу талын эгнээнээс Минни: Чи 30 минут ингэж унтлаа ямар нэг зүйл болоо юу? гэх нь тэр.

Би түүн рүү хараад: Ийм удаан унтсан хэрэг үү?

Минни толгой дохин: Тиймээ. Гэхдээ чи зүүдэндээ яагаад ч юм Хусог гэх шиг болсондоо.

Хусог гэнээ? Зүүдэндээ бодож байсан зүйлээ унтаж байхдаа хэлсэн юм байх даа.

Ангийн хаалга онгойн Хусог Жимин 2 ороод ирлээ. Хусог над дээр ирэн: Хөөе бие чинь зүгээр үү? Түрүүнээс хойш их ядарсан харагдаж байсан.😮

Түүнийг харан зүүдэнд чоно болж хувирсан Хусог гэнэт бодогдоно.

Би: Ү-үгүй ээ зүгээр хэмээн ангиас гүйгээд гарав. Би одоо Хусогоос айгаад байгаа юм байх даа?

Гүйж байх явцдаа гэнэт сулбайн унаад өглөө. Амьсгаагаа даран сөхрөн сууж буй над руу хэн нэгэн гүйж очоод: Зүгээр үү? хэмээн санаа зовсон янзтай хэлээд намайг мөрөөр минь тэвэрлээ.

Тэр хүн рүү харахад Сэүн байна.

Би түүнийг түлхэн: Надад чиний тусламж хэрэггүй хэмээн ууртай хэлэхийг хичээсэн ч чадахгүй байв.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now