10-р хэсэг: Үнэн дүр төрх.

104 14 36
                                    

Аав миний үсийг зулгаахад хиймэл үс маань салж бөгс хүрэхтэй үгүйтэй урт хар үс минь намиран уналаа.

Бүгд аавын гарт байгаа миний хиймэл эрэгтэй богино үс рүү харж гайхширлын байдалтай зогсоцгооно. Ялангуяа ах маань бүр ч их гайхан хөшөө шиг таг зогслоо.

Инсол: Бүгдээрээ суугаад сайхан ярилцацгаая.😅 хэмээн 2 гараараа бүгдэнг нь суухыг дохилоо. Бүгд суудалдаа суухад ээж: Үгүй ээ чи чинь үсээ богиносгоогүй байсан юм уу😕 гэхэд аав: Энэ одоо юу юм?😐 хэмээн гартаа байгаа үсээ надад өргөж харуулна.

Би доошоо харан: Эрэгтэй дүрд хувирчихвал дээр юм болов уу гэж бодсон юм аа.

Ээж: Үгүй ээ ер нээрээ сайхан эрээ чи. Би ямар чамайг эрэгтэй болоодох гэж төрүүлсэн үү? Эмэгтэй юм бол эмэгтэйгээрээ байгаач😐 хэмээн над руу толгой сэгсрэн элгээ тэврэн харна.

Харин Ину ах шокын байдалтай над руу харах бол Инсол: За ахаа би бүгдийг нь тайлбарлъя хэмээн Ину руу харан хэллээ.

Ину түүн рүү харан толгой дохиход: Өчигдөр энэ хүн миний талаар мэднэ биз дээ гэж хэлээд байсан даа хэмээн над руу заан хэлээд: Үнэндээ өөрийг нь эмэгтэй гэдгийг мэднэ биз дээ гэсэн утгатай. Бас дээр нь нэмээд манай эгч Ину биш Дун Эли гэсэн нэртэй хэмээн бүгдийг тайлбарлан ярив.

Ину ах над руу заан: Ч-чи нээрэнгээсээ эмэгтэй юм уу? О.О гэхэд би удаанаар толгой дохив.

Би: Уг нь энэ үс миний толгойнд нэг юм тогтож байсан юмсан хэмээн амандаа ийн бувтнахад аав инээн: За тэгээд эрэгтэй болох ямар байна.😂 хэмээн тас тас хөхөрнө. Бүгд аав руу гайхан харахад ээж: За одоо нэгэнт болж өнгөрсөн зүйлийг мартацгаая. Манай хүү Ину ирчихлээ ш дээ.😊 хэмээн инээмсэглэн ярина.

Аав: Хөөе чи маргааш эмэгтэйгээрээ явна биз дээ?😮 хэмээн надад хандаж хэлэхэд би толгой сэгсрэн: Үгүй ээ. Жинхэнэ Инуг сургууль дээр ирэх үед эмэгтэй болж явна.

Ээж: Үгүй ээ чи чинь хэмээн хэсэг дуугүй байсны эцэст: За за сонирхолтой л юм.☺

Инсол: Юу вэ ярисаар байгаад цаг өнгөрчихжээ хэмээн босож суниагаад: Явж унтацгаая. Аав ээж 2 ч гэсэн эртхэн унтаж амар. Баяртай☺ хэмээн цааш өрөө рүүгээ яваад өгөв.

Ээж: Хүүе Инуд маань өрөө байхгүй ш дээ.😮 гэхэд Ину: Зүгээрээ...😅 хэмээн юм хэлэх гэхэд нь аав үгийг нь тасдан: Миний хүү Элигийн өрөөнд ороод хоночихоо хө.☺

Би тэр 2 луу хачин харан: Энэ үү хэмээн түүн рүү заан: Энэнтэй цуг хонохгүй ээ хэмээн цааш өрөө рүүгээ явлаа. Өрөөндөө орж хөнжилөө нөмрөн унтах гэтэл: Ингээд унтах гэж байгаа юм уу миний ихэр хайрт дүү минь ээ гэх хоолой сонсогдоно. Хөнжилөө аван өндийн харвал үүдэнд Ину ах хана налаад зогсож байна.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now