14-р хэсэг: Хос бүжгэнд орохоор болсон нь.

92 14 22
                                    

*Амралтын өдөр 09:54*

Хүсэн хүлээсэн амралт эхэллээ. Доошоо буун гал тогоо ороод ус уухаар зэхлээ. Ину ах, Инсол 2 далай явсан. Намайг явах уу гэсэн ч орой би бэлтгэлтэй болохоор цуг яваагүй юм.

Харин аав ээж 2 өвөө эмээгийнх рүү 2 хоног явна гэсэн. Бүгд намайг орхиод одоо гэртээ би ганцаархнаа байна даа. Мэдээж эрэгтэй дүрээрээ.

Удалгүй үүдний хонх хангиналаа. Бүгд яваад ийм хурдан ирмээргүй л юм. Хэн байдаг билээ хэмээн бодсоор хаалга тайлахаар явав. Хаалга онгойлготол Хэжин Минни 2 зогсож байв.

Хэжин: Сайн уу?😊 хэмээн гараа далаллаа.

Би тэр 2 луу том нүдлэн харсны дараа шалавхан шиг хаалгаа хаалаа.

*Зохиолын талаас*

Эли хаалгаа онгойлгосны дараа шалавхан шиг хаан: Энэ 2 яаж манай гэрийг мэдэж ирсэн юм бол? хэмээн бодно.

Хаалганы цаана нөгөө 2 ийн ярилцана.

Хэжин Минни рүү хараад: Яагаад хаалгаа хаачихав? Бид 2-ыг ирсэнд дургүй байгаа юм байх даа?😮

Минни: Би ирээд хэрэггүй гэж хэлсэн ш дээ хэмээн явах гэтэл Хэжин гарнаас нь барьж зогсоохтой зэрэгцэн хаалга онгойлоо.

Тэр 2 Элиг харан зогсож байтал: Орохгүй юм уу хэмээн тэр хэллээ.

Хэжин: Аан за.😊 хэмээн ороход Минни: Оруулахгүй юм байх гэж бодлоо хэмээн орлоо.

Тэр 2 буйдан дээр суухад Эли гал тогоо руу орон тэр 2-т цай бэлдлээ. Дараа нь 2 аяга цай барисаар тэр 2-т өгөн хажуу талын буйдан дээр суув.

Эли: Та 2 манайхыг яаж мэдэж ирсэн юм?

Хэжин цайгаа өмнө байгаа жижиг ширээн дээр тавиад: Багшийн журналыг харсан юм аа.😊

Дараа нь Эли цай уун суух Минни руу харан: Swag Минни манай гэрт ирнэ гэж санасангүй хэмээн ёжтой харахад: Би хүссэндээ ирээгүй ээ. Энэ хүн л манай гэрт ирээд цуг явъя энээ тэрээ гээд байсан хэмээн эргэн тойрноо харан сонирхох Хэжин рүү харлаа.

Эли: За за тэгвэл ирсэн шалтгаан чинь юу юм дээ?

Хэжин: Цуг гадуур гаръя гэх гээд л.😅😊 хэмээн Эли рүү харав.

Эли: Харин л дээ.

Дараа нь Хэжиний царай барайгаад явчихав. Тэрээр Миннигийн чихэнд: Ирчихлээ. Нөгөөх чинь байгаа юу?😯 хэмээн шивнэв.

Минни толгой сэгсрэхэд юу яриад байгааг ойлгосон Эли Хэжин рүү хараад: Сараа найз чинь ирсэн юм уу? гэхэд Хэжин түүн рүү том харлаа.

[Дууссан] ❤Adventure of High School😍   ~S2~ Where stories live. Discover now